x

Наадам

(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть номын хэсгээс)

Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой. Бөх барилдаж, морь уралдуулж, сур харван сэц мэргэн, хүч чадлаа сорьдог байсан ба үүнээ “эрийн гурван наадам” гэж нэрлэнэ. Талаар нэг тарж байрласан, тэгээд ч байнга нүүж, нүүдэл нь биенээс нь зугтаалгадаг байсан монголчуудад цуглаж уулзах маш том далим нь наадам байжээ. Социализмын үед багийн үдэшлэг, эвлэлийн хурал, депутатын уулзалт зэрэгт малчид маш их идэвхитэй оролцон аль л өнгөтэй өөдтэйгээ өмсөж ирдэг байсан нь улс төрийн идэвхи гэхээсээ хүнтэй уулзаж сонин сонсон хэлнийхээ загатнаах гаргах гэсэн сонирхол давамгайлж байсан байх.

Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөннаадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна. Халх Манжид дагаар орж Манжийн хаанд даншиг өргөн наадаж буй нь энэ. Даншигийн наадам Монгол улс тусгаар тогтнолоо зарлах хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн юм. Богд Жавзандамба хаан ширээнд суунгуут энэ наадмыг болиулсан. Даншигийн утга учир үүнээс тодорхой харагддаг.

Нүүдэлчид хэдэн мянганы турш Хангайн нуруунд Орхоны хавиар нийслэлддэг байжээ. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос Хятадын худалдааны гол боомт нь Хиагт болжээ. Бээжингээс Сибирь хүрэх замын хамгийн тохиромжтой буудал нь өнөөгийн Улаанбаатар байгаа газар. Учир нь энэ бол Сибирийн их уулсын хамгийн өмнөд цэг. Богд уулаас урагш цагаан хэрэм хүртэл уудам говь тал хязгааргүй үргэлжлэнэ. Газар зүйн энэ тохиромжтой байдал нь Монголын нийслэлийг Туул голын хөвөөнөө байгуулах үндсэн шалтгаан болсон бололтой. Шашны тэргүүнээ дагаж нүүдэг нийслэл XVIII зууны дундуур Туулын хөвөөнөө дөрвөн уулын дунд ирж байрламагц оросууд энд консулаа тогтмол суулгах болжээ. Богд ч Хангайн нуруугаа орхин шинэ газар суурьших болсон тул уул ус аргадаж тахих шаардлага гарсан байна. Ингээд 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам хийжээ. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос тогтмолжин төрийн наадам боллоо. Монгол улсын сүүлчийн хаан VIII Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам хийж үндэсний баяраа тэмдэглэдэг байлаа. Энэ хооронд Арван засгийн наадам нийт 125 удаа болсон гэх.

1922 оноос Цэргийн наадам гэж тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг “Богдыг хаан ширээнд дахин залсан ба Ардын хэмээх засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд” наадахаар заасан байна. Хаан нас баpсны дараа Цэргийн ба Арван засгийн наадмыг хамтруулан явуулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Улсын II бага хурлаас гарчээ. Наадмын товыг 7-р сарын 11 хэмээн зааснаас ийм огноо анх үүсчээ. Түүнээс биш 1921 оны долдугаар сарын 11-ий өдөр тэмдэглэчихмээр ямар ч үйл явдал Монголд болоогүй. Гэхдээ нөгөө талаас зуны оргил үеийн сайхан өдрүүдийг ажиглаж мэдсэн туршлагаараа энэ өдрийг тухайлан сонгосон байх талтай. Тэр үеэс “Ардын наадам” гэж нэрлэдэг болжээ.

1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс, мөн оны 2-р сарын 27-нд ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр монголчуудын олон жил зүтгэж тэмцсэн тусгаар тогтнолын их үйлс ялалтанд хүрч хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс боллоо. Тэр жил нь 1921 оны үйл явдлын 25 жилтэй давхцаж байв. Маршал Чойбалсан энэ ойд их ач холбогдол өгөн өөрөө ч их бэлджээ. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээд Монголын түүхэнд мөнхийн гавъяа байгуулан баяр хөөртэй байсан түүнийг наадамд уригдаж ирсэн Тувагийн (Тагна Урианхай) Салчиг Тогоо Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон нь их сайхан оновчтой зүйл боллоо хэмээн өөрөөрөө сайрхаад энэ жишээг дагахыг ятгажээ. Улмаар Тува, Монголын хилийн маргаан дэгдээсэн байна. Уур нь хүрсэн Чойбалсан Тогоог алгадчихсан гэдэг. Цаадах нь Зөвлөлтийн элчин сайд дээр очин “Намайг алгадна гэдэг Туваг, улмаар ЗХУ-ыг алгадсан гэсэн үг” хэмээн уйлагнасан гэдэг. Наадмыг энэ үеэс “Ардын хувьсгал ялсны ой” хэмээн албан ёсоор нэрлэх болжээ.

1996 оны сонгуульд Ардчилсан хүчин ялалт байгуулаад хэдхэн хоногийн дараа болсон наадмыг “Монголын тулгар төр байгуулагдсаны 790 жилийн ой” гэж нэрлэжээ. Тэр жилийн наадмыг энэ нэрээр нь тэмдэглэсэн юм. Тулгар төр гэдэг нь анхны төр улс үүссэнийг хэлж буй учир энэ нэр тохироогүй байж болох юм. Монгол нутагт анхны төрт улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Чингис хааны Их Монгол улс байгуулагдсаны 790 жилийн ой болж байсан хэрэг. Харин 790 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь урд хөршийн үзэл сурталчдад таалагдсангүй. Тэднийхээр монголчууд үе үеийн турш Хятадын нэгэн жижиг үндэстний маягаар амьдарч ирсэн ба зөвхөн 1921 онд коммунист хувьсгал хийсэн учраас л эх газар нь тусгаар байхыг нь хүлээн зөвшөөрсөн аж. Сургуульд ч тэд ингэж заадаг. Нэг үгэндээ өнөөгийн Бээжингийн Монголын түүхээс хүлээн зөвшөөрдөг ганц факт нь Ардын хувьсгалын ой. Иймээс л диплoмат шугамаар ч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эсэргүүцлийг тэр дор нь хүлээн авч 1997 оноос Ардын хувьсгалын ойгоо дахин сэргээн тэмдэглэх болов.

2006 онд Монгол орон даяар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сайхан байсаан. Гэхдээ наадмаар үүнийгээ Ардын хувьсгалын 85 жилийн ойн хавсрага болгон тэмдэглэхээ мартсангүй. 2011 он бол түүхт ойн жил. Монгол нутагт тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөнөөх Ардын хувьсгалын 90 жилийн ой. Уг нь алхам алхамаар урагшлаад л байгаа юм. Монголын тусгаар тогтнолын өдрийг хүлээн зөвшөөрч тэмдэглэж байхаар болсон. Энэ олон жил Монголын төр тусгаар тогтнолоо зарласан өдрөө өөрснөө хүлээн зөвшөөрдөггүй байлаa шүү дээ! Одоо наадмаа “Монгол улсын их баяр наадам” гэдэг юм уу, “Тулгар төрийн ой”, эсвэл “Их Монгол улсын ой” гэх зэргээр нэрлэдэг болчихол, тиймээ? Зүгээр л “Наадам” гэсэн ч сайхан шүү дээ. Дэнж хотойтол цэнгэдэг Монгол наадам мину!

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээс эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой 2 цаг 43 мин “И-Монгол академи” Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтарч ажиллана 2 цаг 47 мин МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна 3 цаг 28 мин Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суурь хураамжаас чөлөөлнө 5 цаг 6 мин Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолтыг тэнцээгээр өндөрлүүллээ 5 цаг 7 мин “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдөө аж ахуйн сайд огцорлоо 5 цаг 8 мин Их Британи Израилтай хийж буй чөлөөт худалдааны хэлэлцээг түр зогсоолоо 5 цаг 9 мин Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдгүүдийг төрийн дээд шагналаар шагналаа 5 цаг 10 мин “Улаанбаатар марафон-2025” уралдаанд 23 мянга гаруй хүн бүртгүүлжээ 5 цаг 11 мин Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар ашигласан тохиолдолд иргэний журмаар хариуцлага тооцох хуулийн төслийг өргөн барилаа 5 цаг 12 мин Google “Veo 3” загварыг танилцуулж, хиймэл оюун ухаант видео бүтээлийг шинэ шатанд гаргалаа 5 цаг 13 мин “Бид эмэгтэйчүүд” чуулганы нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон байр суурь 5 цаг 14 мин Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах саналыг хэлэлцэв 5 цаг 15 мин Цахим валютын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг онилсон гэмт хэрэг нэмэгдэж байна 5 цаг 19 мин “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 5 цаг 20 мин Л.Гантөмөр: МАН-ын шийдвэрийг хүлээж байна. АН-ыг засагт засагт байлгаач гэж хэзээ ч гуйхгүй 6 цаг 39 мин Архангайд хиймэл оюун ухаанд суурилсан E-Guide цахим системийг нэвтрүүлнэ 8 цаг 5 мин УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн дурангийн мэс засал хийв 8 цаг 6 мин Авлигатай тэмцэх газар нэг долоо хоногт 50 өргөдөл, 164 дуудлага хүлээн авчээ 8 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонезид албан ёсны айлчлал хийж байна 8 цаг 8 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах ху... “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр э... АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газр... “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” с... “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигий... АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ
Top