x

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав

У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрсдөө малтав. Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дэмжжээ. Засгийн газраас гаргасан аливаа шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хянагдахгүй байх хуулийн төсөл боловсруулсан байтал УИХ-ын Байнгын хороо дэмжсэн байна.

“Хэрэв энэ хууль батлагдвал хувь хүн, хуулийн этгээдийн (иргэн, аж ахуйн нэгж) эрх ашигт төрийн байгууллагууд өөрийн дур зоргоор халддаг болно. Жоомоо алах гээд гэрээ шатаах нь байна шүү” гэж хуульчид гадаа нь хашгирсаар байтал манай Засгийн газар “гэрээ шатаахаар” шийдэв. Гал тавих болсон ганц шалтгаан нь Эрдэнэтийн 49 хувийг төрд авах явдал гэдгийг сайд Ц.Нямдорж УИХ дээр ичиж нэрэлхэлгүй ярьсны дараа МАН-ын гишүүд жинхнээсээ сохров. (49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол захиргааны хэргийн шүүх дээр гурван удаа унаад байгаа) Мөнгө цагаан, нүд улаан гэдэг болж байна.

Энэ үйл явцын эхлэлийг тавьсан хүн нь Ц.Нямдоржийн утсан хүүхэлдэй болсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Гишүүдийнхээ дунд “хуулийн төслийн ченж” нэр авсан (“Веритас партнерс” хуулийн фирм түүнийг гишүүн болохоосоо өмнө гэр бүлийн хамт 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь 160 сая болж өссөн, 50 саяын малтай, 90 саяын lexus 570 машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон тухай мэдэгдэл хийсэн) Х.Нямбаатар гэнэт “Шүүгчид авилгад идэгдсэн байна. Дансандаа сая доллартай шүүгч байна” хэмээн хашгирсан нь ийм учиртай байв. Шүүгчдийн нэр хүндэд халдах замаар шүүхийг татан буулгах, ингэснээр Засгийн газар ямар ч хяналтгүйгээр дур зоргоо хэрэгжүүлэх нь Ц.Нямдорж сайдын зорилго байж. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь түүний халаасанд өөрөө ороод ирэх юм. Далиманд нь иргэд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах боломжгүй ч болно. Гэвч энэ тэдэнд ямар хамаатай.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Засгийн газар Захиргааны хэргийн шүүхийг үгүй хийхээр ингэж улайрч байгаа нь Засгийн газар өөрөө хуулийн хүрээнд шийдвэр гаргах чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буй хэрэг юм. Ялангуяа “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал дээр. Ц.Нямдорж сайдын хэлсэнчлэн УИХ Засгийн газарт “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах асуудлыг зохион байгуулах үүрэг өгсөн нь үнэн ч Үндсэн хууль болон УИХ-аас баталсан бусад хууль тогтоомжийг зөрчих эрх олгоогүй. Тэгэхээр хууль зөрчих шийдлийг Засгийн газар өөрөө хийсэн гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа хууль зөрчсөн шийдвэрийг цуцалж, хуулийн дагуу шийдвэрлэх арга замыг хайх ёстой байсан ч тэгсэнгүй. Харин ч эсрэгээрээ “гэрээ шатааж” эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав. Хуульчид лав шүүх эрх мэдлийг (иргэний эрхтэй хамтад нь) дарангуйлж буй Засгийн газрын энэ давралын эсрэг акци зохион байгуулаад эхэлчихлээ. Хуульчдын хувьд хууль бол хамгийн хүчтэй зэвсэг. Дээр нь УИХ дахь МАН бүлэг дотооддоо хагаралтай байгаа. У.Хүрэлсүхээс хариуцлага нэхэж эхэлсэн бүлгийн гишүүд нь аманд орсон шар тосыг хэлээр түлхэхгүй нь лав. 

Хууль зүйн сайдтан Байнгын хорооны хуралдаан дээр “Шүүх цагаандаа гарсан шдээ. Ц.Элбэгдоржийн гол хүмүүс хөдөлж эхэллээ. УИХ-ын даргын хуулийн зөвлөх хөдөлж эхэллээ. Хотын даргын хуулийн зөвлөх ярьж эхэллээ. Ингэж тал талаасаа ашиг сонирхлоо хамгаалж байна” гэв. Угаасаа “Хулгайчийг бариарай” гэж хашгирчихаад араар нь хулгайгаа хийдэг нь энэ хүний гэм биш зан, гэнэт биш хууч юм. “УИХ, Засгийн газрын шийдвэрийг хянах эрхтэй цорын ганц байгууллага нь Үндсэн хуулийн Цэц” гэсэн ч бас худал үг.

Үндсэн хуулийн Цэц бол УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянадаг. Бусад хууль зөрчсөн эсэхийг хянадаггүй. Тиймээс Захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулж, Засгийн газар болон захиргааны бусад байгууллагуудын шийдвэр хууль зөрчиж буй эсэхэд хяналт тавьдаг. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрын гаргасан захиргааны актыг (Тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, ажилд томилох, чөлөөлөх гэх мэтчилэн хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн, эрх үүсгэж, үүрэг оногдуулсан, үйлчлэл үр дагавар хувь хүн, хуулийн этгээдэд шууд тусдаг шийдвэрүүд) хянадаг байсан бол энэ улс тэр чигээрээ дампуурах байсан биз. Яг үнэндээ Цэцийн есөн гишүүн дотор мэргэжлийн хуульч нь цөөн.

Тийм байхад “Ерөөсөө захиргааны шүүхээр ч яах юм. Үндсэн хуулийн Цэц бүх хяналтаа тавиад яваг” гэх нь галзуу хүний амнаас л гарч болох үг юм. Зөвхөн Засгийн газрын шийдвэр ч биш, түүний шийдвэрийг хэрэгжүүлж байгаа бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг ч шүүхээр хянуулахгүй гэж байна шүү дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.42.2)
    ЗХШ-ийг татан буулгаад шинэ журмаар байгуулъя.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • новш хулгайчууд (203.91.115.45)
    хуц эрдэнэбилгээ. чи одоо ханаж цадаач хулгайчаа. эби та хоёр монголоос хурдан зайлаад өгөөч
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • zass (202.21.113.82)
    Элбэгдорж араа шүдээ хүртэл зэвсэглээд дайрч байхад үхэр монголчууд нийлээд нямкаг дэвсэлж байна тэгээд ядуу зүдүүгээ гайхаад байх хохь нь дээ
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • ЗӨв (202.21.98.230)
    тэр захиргааны хэргийн шүүх чинь үнэнгээсээ ажилласан бол НЯмка ингэж аргаа барахгүй шүү дээ. Элбэгээгийн хийж байгаа операци яваад байна шүү дээ. Улсын мөнгөөр улсын үйлдвэрийг авчихсан үзэгдлийг буруу гэхээр хориг тавид байхад хэн зөв гэж хэлэх юм. Завхарсан хууль новшийн шүүх прокурорынхон цэвэр улс төрийн сонирхол ханхалж байна. Нямка зөв зөв нийгэмд ашиггүй хэрэггүй шантаажны шатлалыг авч хаях хэрэгтэй.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Zochin (122.201.24.137)
    Unen sh dee huulichid hulhi bolson taran buulga ta nat tertee tergui ireedui bhgui ard tumen huuli shuuhiig uzen ydaj bna
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.165.91)
    Төрд авахад нь юун буруу байгаа юм бэ. Мөнгөтэй бэлтэй хүн л өнөөдөр шүүхийг хөдөлгөж байна. Энэ бол ганц үнэн.Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй.
    2018 оны 06 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 17 цаг 34 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 17 цаг 36 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 17 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 18 цаг 36 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойрог”-ийг зогсооно 18 цаг 47 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 19 цаг 3 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин 20 цаг 3 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 20 цаг 33 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 21 цаг 4 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 21 цаг 19 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 22 цаг 55 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 23 цаг 6 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 23 цаг 11 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 23 цаг 16 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 23 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 23 цаг 24 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Өчигдөр 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Өчигдөр 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Өчигдөр 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Өчигдөр 10 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top