x

Монголчуудын ажиллах соёл

Хөгждөггүйн тухай тэрс үгээ л үргэлжлүүлээд байна. “Монголчуудын мөнгөний соёл”хэмээн бичсэнийг Монголын шилдэг нийтлэлчдийн baabar.mn caйтын “Заавал унших нийтлэл” буланд лав хоёр сар ил байлгана билээ. Байгаа зөв олж буудаж оносон учраас л бусдад таалагдсан, бас хэрэг болог гэсэн утгаар тэгсэн байх. Мөн gogo.mn сайтын ерөнхий редактор миний сэтгүүлч хуурай дүү маань “Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил” нийтлэлийг маань facebook-д шээрлээд ингэж бичсэн байна. 

-За энэ бол үнэхээр хүн бүхэн уншиж, сэрж санамаар нийтлэл.  Үнэхээр гоё бичжээ. Залхуугийн шагнал ядуурал гэж үнэн үг дээ. Орчин цагт сошл медиа гарсан нь монголын зүгээр суугч нийт иргэд бидэнд ихэд сайхан завшаан болсон гэлтэй. Тааз ширтэж суудаг нь утсаа ширтэж суухаар солигдсон. Фэйсбүүк, твиттер нь гэвч цалин өгөхгүй л дээ гэжээ.

Бидний амьдралын хэмнэл, дэглэм, зарим талаар ёс заншил, уламжлал маань эрин зуундаа гологдоод байгаа учраас л бид оросын улс төрч Кудрины онож хэлсэнчлэн “шившгийн” ядуурал, гуйланчлал дээрээ баттай зогсоод байгаа байх. Ядуурал, гуйланчлалын араас улс үндэстний доройтол, тэр нь засралыг олохгүй удах аваас яван явсаар улс үндэстний мөхөл гээч гамшиг руу хүргэдэг гэдгийг сэрэмжлүүлж сануулах нь эх оронч монгол сэхээтэн бүрийн ариун үүрэг баймаарсан.

Ажил албаа залгуулж байгаа байдал нь монголчуудын хувьд соёлт ертөнцөөс үлэмж өвөрмөц. Ихээхэн хүч хөдөлмөр гаргаж зовж бүтээдэг, бөөн уур уцаар, гомдол, стресс нервийн дунд ажил явна. Ажил дээр хар тэнхээ, муйхар зүтгэл, үнэнчийн шалгуурыг гол болгоно. Тавьдаг шаардлага нь “Ол!”, “Бүтээ!”, “Яв”, “Эр!”. Ямар аргаар түүндээ хүрэх нь падгүй. Бүдүүлэг авирлах нь түгээмэл. Эрүүл шаардлага тавихаар мэдэн будилна, эсвэл зүгээр л бултчихна. Илт л хууль зөрччөхгүй бол барав. Албан газруудад мөрддөг бичигдээгүй дүрэм нь энэ.

Ажил албаа залгуулах нь дүүрч. Хийсэн бүтээсэн нь мөн л соёлт ертөнцөөс үлэмж өвөрмөц, этгээд ч юм шиг. Ихээхэн хүч хөдөлмөр гаргаж зовж бүтээдэг, гэхдээ тэр нь ихэнхдээ гологдол. Миний, бидний дараагийн нөхөд гүйцээг гэсэн аястай. Засмал зам тавина, явган хүний зам тавина, нэг л болохгүй, заавал аль нэг нь дутуу, хэт сайхныг тавьчихтай зэрэг капитализм болчих гээд байдаг тул өмнөх нийгэмд “социалист зам” тавьснуудаа эргээд нэг харчих даа. Байнга л тордож, хөдөлмөрлөж, хэн нэг нөхөр хариуцаж байхгүй бол нуль гологдол хийчихсэн байж байна. Газарт шунаг, дээрэнгүй хандаж, шавааралдуулсан олон байшин шахаад барьчихсан, машин эргэх зайгүй, замын түгжрэл, хотын утаа, тоос тортог, хог новш гадаадынхны гайхшийг барна. Нийслэлээрээ жишээлж ярьж байна.

Асар их зовлон туулж энэ их хотыг барьж босгож байх шиг. Энд би нийгэм-эдийн засгийн бүх салбарыг нэрлэж байна л даа. Тэр нь ялгарна, тэр нь гялтайна гэх юм байхгүй. Хүнд амар заяа үзүүлж болохгүй ч юм шиг. “Хүний төлөө нийгэм” гэсэн хийсвэр яриа ардчиллын жилүүдэд чамгүй яригдсан ч харин эсрэгээр. Хэний юуны төлөө нийгэм бэ гэдэгт хариулт байна уу? Өмнөх социалист нийгэм маань социалист төрийн төлөө нийгэм байсан нь дүрсээ бага зэрэг хувилгаад одоо явж байх шиг. Хүний төлөө дэндүү сайн сайхныг бүтээчихээр дараагийн үе маань ажилгүйдчихнэ гэсэн мухар сүсэг арай байдаг юм биш байгаа гэж эмзэглэмээр. 

Ингэж их зовлон туулсан юм чинь гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ гэх нийгмийн сэтгэхгүй маш хүчтэй түгээстэй хэвээр байна. Өөрөөр хэлбэл алдар цол, одон тэмдэгийн төлөөх үхэлдээн. Ардчилсан, зах зээлийн нийгэмд гээгдэх ёстой зуршил шүү дээ. Коммунист хатуу засаглалтай, зах зээлийн эдийн засагтай өмнөд хөршид чинь гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ гэх зуршил байтугай, наад захын ойлголт ч байхгүй. Харин манайхан хэдэн үеэрээ гавьяагаа төр засгаараа үнэлүүллээ, гавьяаныхаа амралтад сууцгаалаа. Дуусах төгсөх цаг гэж байна уу? Одоо бол байхгүй. Учир нь их зовсон, зовлон туулсан учраас тэр. Дахиад зовох учраас тэр. Харин тэр “гавьяа”-ндаа гуйлагчилсаар хүрчихсэн хөгшин хөвөө маш олонтой, дэндүү олон байна. Тоглоомын дүрэм болоод ажиллах соёл чинь буруу байж ирсэн, байгаа учраас л тамын тогооны амьдрал үргэлжлээд байгаа хэрэг л дээ. 

Монголчууд ихэнхдээ маш өчүүхэн бодолтой, маш жижигхэн хүмүүс байдаг нь ажиллах соёл, мораль, ёс зүй, тархины багтаамжтай нь холбоотой. Дэлхийн цар гэж томоор ярихаа больё, ядаж жалга дов, хашааныхаа хүрээнээс хальмаар байна. Тийм салбарынхны үндэсний зөвлөгөөн, ийм салбарынхны улсын зөвлөлгөөн Төрийн ордны их танхимд боллоо л болдог, зохиогдож л байдаг, үр дүн ерөөсөө байхгүй, зөвлөлгөөн нь ч тоймоо алдсан, оролцогчид нь толгой эргэсэн, учир нь өчүүхэн жижиг, тулга тойрсон асуудлаа их томоор ярьж ярьж тардаг, маргааш нь өөр нэг зөвлөлгөөний бэлтгэл ажил эхэлдэг. Үр дүн нь монголчууд ядууралтайгаа 28 жилдээ явж байна, дэлхийд байхгүй хосгүй шилжилтээ үргэлжлүүлж байна.

Уул уурхай шүтэж, түүнийг гурван саяуулаа мөлжиж аж төрнө гэх энэ их хүлээлтээ хаяч ээ, уул уурхай, орд тойрсон нийгмийн хийрхлээ орхиоч ээ, уурхайтай хэдэн нөхөрт нийгмээрээ атаархаж өсөрхөж явдгаа болиоч ээ, “Би тэдний нэг” гэдэг тэгшитгэсэн үзлээсээ салаач ээ, хар массаасаа цуварч сугарч гарч гэрэл гялбаа тэдэндээ авчраач ээ, дор дороо өчүүхэн (бүр маш өчүүхэн) сонирхолтой явахаа болиод асуудлыг томоор нь хараач ээ хэмээн би мөн ч их бичсэн дээ.

Манай эдийн засгийг “түүхий эдийг дагасан үхээнц эдийн засаг” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэснийг мөн ч онож нэрлэж дээ хэмээн би үзэж байна. Оны шилдэг эшлэл гэж нэрлэх саналтай. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уриалгыг бас чухалд тооцлоо. “Олон жил үргэлжилж байгаа хий хоосон улстөржилт, хэрүүл шуугианаа зогсоон бүтээн байгуулж эдийн засгаа босгоё. Хүчээ нэгтгэе, Бодлоо нэгтгэе, Нэг зүг харья” гэснийг нь давтая. Зөвхөн Улаанбаатар хотод 3500 хүний ажлын байр байна. Ирээд ажилд ордог хүн байхгүй хэмээн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир цөхрөнгөө бараад хэлж байх юм. Бас эшлэе. 

Олсон мэдээллээ нэмээд өөрөө байр сууриа буулгая: Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 64 улсыг жагсаахад манай улс үхээнц эдийн засгаараа бөгснөөсөө 2-рт буюу 63-т бичигдлээ. Hэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрт орж буй. Монгол Улсын гадаад өр одоогоор 17 их наяд төгрөгт хүрээд байна. Миний үздэгээр монголчууд Оюутолгой, Тавантолгой гэх хоёрхон “яс” мөлжиж өл залгуулж буй тураалтай хүн шиг байна. Тэр хоёр нь байхгүй бол яг үхэхэд бэлхэн.Бид ер нь яах ёстой юм бэ, яавал хөлжиж бэлжиж, бэхжиж, дэлхийд харц, толгой дээгүүр явах ёстой вэ гэдэгт шууд будаа идэхээр шийдлээ. Америкийн нэгэн буянтай буурлын захиж үлдээснийг энд шууд буулгах гэж байна.

Donaldson, Lufkin & Jenrette хөрөнгө оруулалтын банк 1959 онд үүсгэн байгуулагчдын нэг Ричард Женретт амьдралынхаа 40 жилийг Уолл Стрийтэд өнгөрүүлсэн нэгэн. Тэрээрсанхүүгийн болон хувийн амьдралдаа амжилт гаргахын тулд мөрдөх 20 дүрэм гэгчийгбичиж үлдээснийг bloomberg.comнийтэд ил болгож, түүнийг нь gogo.mn сайт монголчууддаа хөрвүүлж хүргэснийг би энд жагсаая. 

Ричард Женретт гуай бизнесчдэд хандаж нандин сургамжаа үлдээсэн гэж бүү бод! Нийгмээрээ биш юм аа гэхэд ядаж бизнес эрхэлдэг бүх монголчууд, худалдаа-эдийн засаг-санхүүгийн үйл ажиллагаа, алба эрхэлдэг бүх монголчууд эхлээд тэр дүрмийгмөрддөг болчих хэрэгтэй юм л даа.

“Би юу сурч мэдсэн бэ?” гарчигтай тус дүрмийн жагсаалтыг “Монголчууд юу сурч мэдэх ёстой вэ?” хэмээн эерүүлээд уншигч Та бүхэнд яг хөрвүүлснээр нь хүргэе. Монголчууд бид ядуурал, гуйранч амьдралаасаа хагацахын тул юу сурч мэдэх, хэрхэн амжилтад хүрэх, тэгээд хэрхэн аз жаргалтай удаан амьдрах вэ гэсэн алтан дүрэм чинь энэ болог ээ!

  1. Битгий бууж өг. Тоглоомондоо үлд.

  2. Харилцаа холбоогоо хэзээ ч битгий тасалж бай.

  3. Үнэнч найзаас илүү үнэ цэнэтэй зүйл үгүй. Сайн найз хэтэрхий олон байна гэж байдаггүй. Хуучин нөхдөө хаяж болохгүй. Тэд хэзээ нэгэн цагт чамд хэрэг болно.

  4. Эелдэг байхыг хичээ. Баярлалаа гэдэг үгийг үргэлж хэлж бай.

  5. Цаг үеэсээ битгий хоцор. Үргэлж суралц. Сур. Боловсролтой бол. Гэрийн даалгавраа заавал хийж бай. Суралцахаа хэзээ ч бүү зогсоо.

  6. Найз нөхдийн харилцаагаа улам өргөжүүл. Ялангуяа өөрөөсөө насаар дүү хүмүүстэй.

  7. Анхааралтай бай. Бэлтгэлтэй бай.

  8. Өөрөөрөө бахарх. Гэхдээ биеэ тоох хэрэггүй. Өөрийнхөө үнэ цэнийг мэд.

  9. Урьдчилан төлөвлө. Боломж олдсон даруй тоглоомонд ороход бэлэн бай.

  10. Асуудлыг боломж гэж хар. Асуудал өөрчлөгдөх боломжийг нээж өгдөг. Асуудал тулгарсан тохиолдолд хүн өөрчлөгдөхөд бэлэн болдог.

  11. Бусдад сайхан харагд. Цэвэрхэн, насандаа тохирсон хувцас өмс. Сүүлийн үеийн загварын чиг хандлага зэргийг дагах хэрэггүй. Сэтгэл татам харагдах нь чухал.

  12. Зөв, цэгцтэй ярь. Хараалын үг хүнийг сайхан харагдуулдаггүй.

  13. Өөрчлөлтөд бэлэн бай. Нэг газраа битгий гац. Шинэ зүйлийг хүлээж авахад бэлэн бай. Гэхдээ тархиа дага, эрүүл саруул ухаанаар бодож эргэцүүлэхээ бүү март.

  14. Чөлөөт цагаа дуртай зүйлээ хийж өнгөрөө, таашаал ав. Гэхдээ үргэлж биш.

  15. Сайн сайхны талд бай.

  16. Үргэлж илүү төлөвлөгөөтэй бай.

  17. Зөвхөн нэг газар битгий хөрөнгө оруул.

  18. Гадаад хэлтэй бол. Аль болох олон газраар аял. Боломжтой бол дэлхийг тойр.

  19. Бусдын дэргэд өөр нэгнийг битгий шүүмжил. Сайн хийсэн ажлыг магт. Гэхдээ муу ажилд хэзээ ч битгий магтаал хэл.

  20.  Чамайг эргүүлэн хайрлах хүнтэй байх сайхан. Юмыг томоор нь хар гэхдээ жижиг зүйлсийн талаар мартаж болохгүй.

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 15 цаг 59 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 16 цаг 1 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 16 цаг 3 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 16 цаг 25 мин Ихэнх нутгаар дулаарна 16 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 17 цаг 41 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? 19 цаг 51 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 20 цаг 9 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 20 цаг 14 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 20 цаг 19 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 21 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 21 цаг 35 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 22 цаг 6 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 22 цаг 25 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 45 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 23 цаг 8 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 23 цаг 26 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 23 цаг 44 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 19 цаг 48 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо Уржигдар 19 цаг 19 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээл...
Top