x

Боловсролын хоцрогдлын бэлэн жишээ, биет олдворууд зогсож үзнэ үү!

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын зарим гишүүд Шарын шашинд нөхөн олговор өгөх тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Ковидын улмаас сүм хийдүүд хаагдаж, орлогогүй /бадаргүй/ болсонтой холбоотой юу? Огт үгүй.

Өнгөрсөн зууны 30-аад онд Оросын коминтернээс явуулсан цуст хэлмэгдүүлэлтийн үеэр устгасан шашны соёлын өвийг сэргээн босгохын тулд "шашинд нөхөн олговор олгох" хуулийн төслийг боловсруулсан гэв.

УИХ-ын гишүүн  хууль санаачлах эрхтэй. Тэнэг ч бай, цэцэн нь ч бай  түүнийг нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Байнгын хороогоор ядаж хэлэлцэж байж “тийм, үгүй” гэдэг шийдвэр нь гарах ёстой. Хууль болох уу, болохгүй юу гэсэн үг. 

Гэтэл хамгийн “зэвүүтэй” нь энэ хуулийн төслийг нэг хоёр хүн ч биш, УИХ-ын 54 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсанд байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл “ногоон гэрлээр” явуулах хэмжээний "хүний нөөц" нь МАН-д байна аа гэсэн үг. МАН-д юу байхав, манай парламентад. Тэр хэрээр Монгол төрийн мораль /ёс суртахуун/ алдагдаж, хүмүүсийн ярьдгаар “оркжиж” байгаа нь тэр.

Сануулахад тэр үеийн цуст хэлмэгдүүлэлтэд оройлон оролцсон этгээдүүд нь тухайн үеийн МАХН буюу МАН. Намынхаа нэрнээсээ “хувьсгалт” гэдэг үгийг авч хаяснаар бодит үнэн өөрчлөгдөхгүй. Гэсэн ч МАН /МАХН/ эрх барьсан 100 жилдээ улс төрийн тэр хэлмэгдүүлэлтийн төлөө нэг ч удаа уучлал гуйж байгаагүй. Нэрээ солиод 10 гаруй жил өнгөрөхөд ч уучлал гуйгаагүй. Харин Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн МоАХ, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч нар өнгөрсөн 30 жилд хоёр удаа ард түмнээсээ уучлал гуйсан байдаг юм.

Хоёрдугаарт, өнөөдөр Монголын нийгмийн шаардлагад “шарын шашныг сэргээн босгох” нь чухал уу, шинжлэх ухааныг шүтэж хөгжих үү? Ингэхэд Монгол Улс дэлхийн хөгжлийн хаахна явна вэ?

АНУ-ын шинэ ерөнхийлөгч шинжлэх ухааны хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгөхөө, ОХУ 2021 оныг “шинжлэх ухаан, технологийн жил” болгосноо, Өмнөд Солонгос шинжлэх ухааны салбартаа 6.000.000.000.000 /зургаан их наяд/ вонын хөрөнгө оруулахаа зарлаж байхад манай төр татвар төлөгчдийн мөнгөөр "Ганданд ном хуруулах" хууль санаачлах нь зөв үү? Иргэд ингэж ярьж, бичиж байна. Эрх баригчид гэтэл ийм хууль санаачлаад зогсохгүй, түүнийгээ батлах хэмжээний "оркжилт" манай парламентад байна.

Яг үнэндээ, өнөөдрийн нөхцөлд шашин, сүм хийд бидний эмзэг асуудал мөн үү? Монгол Улсын хувьд хамгийн их хоцрогдсон, хамгийн тулгамдсан салбар бол боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар. Гэтэл энэ салбартаа хөрөнгө оруулах, мөнгө зарцуулахын оронд өнгөрсөн зуунд устгасан 700 гаруй сүм хийдээ сэргээх, шавар босгоход татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах гэнэ. Үүнийг оркжилт гэхгүй юм бол өөр юуг оркжилт гэх вэ?

Тэрийг нь ядаж бүхэл бүтэн яам бэлгэнд авчихаад хийх, хэлэхээ олж ядаж байгаа Соёлын сайд нь /ядаж салбарын асуудал гэж харж болно/ санаачилсан бол яахав гэх. Гэтэл Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хуульч гишүүн С.Бямбацогт нар оройлоод явж байх юм. Хууль баталснаар манай нөхөд “Бурхны шашны ном сургаалиар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээж, оюун санааг нь гэгээрүүлэх” юм гэнэ. Эхлээд өөрсдөө гэгээр, хулгай, худлаа боль гэж хэлье. Өргөл барьц өгмөөр байсан ч өөрсдийнхөө халааснаас гарга. Татвар төлөгчдийн мөнгө рүү л битгий сарвалз. 

Манай хууль тогтоогчдын тэнэглэл үүгээр дуусахгүй. Оны өмнөхөн бас хэдэн нөхөд “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл” гэгчийг өргөн барьсан. Хууль санаачлах болсон үндэслэлээ мөн л “Манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаараад, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай” хэмээн бичсэн байдаг. "Соён гэгээрэл" гэж яг юу хэлээд байгаагаа ч мэдэхгүй. Уг нь бол хүн байхын тухай л хэлээд байх шиг байгаа юм. Бидний багад бол бараг багш болгон үүнийг ярьдаг байлаа. Шударга бай, хүндэтгэлтэй бай, мэдлэгт дурла, шинжлэх ухаанд дурла... гэж. Бусад оронд бол энэ төрлийн боловсролыг урлаг, гоо зүйн хичээлээр дамжуулаад өгчихдөг юм шиг байна лээ. Харин манай боловсролын хөтөлбөрт тийм зүйл байхгүй.

Тавдугаар ангиас нь эхлээд “Иргэний боловсрол”, 12-р анги төгстөл "Иргэний ёс зүй" гэх мэт хичээлүүд ордог ч агуулга нь дэндүү гүехэн. Зургадугаар ангийн "Иргэний боловсрол"-ын сурах бичгийг нээгээд үзэхэд хичээлийн сэдэв нь “Хооллох ёс, Мэндлэх ёс, Өнгөний билэгдэл, Гайхамшигт бие биелгээ... гэснээ таван хошуу мал, монгол гэр болоод дууссан байх жишээтэй. Уг нь бол мэндлэх хүндлэх, хооллохоос эхлээд өнгө, билэгдэл, бие биелгээ энэ тэр чинь бүгд гоо зүй байгаа юм. Харин манайхан таван хошуу малтайгаа холиод "иргэний боловсрол" гэж нэрлэж. Таван хошуу мал гэж юу вэ? гэх гэж байвал нэгдүгээр ангийн Монгол хэлний хичээлээр мэдээд авчихаж болно. МАА-ын үйлдвэрлэл, ашиг шим ярих гэж байвал эдийн засгийн хичээл биз дээ.

Ерөнхийдөө манай ерөнхий боловсролын сургалтад агуулга гэдэг зүйл огт байдаггүй. Одоо бүр ч байхаа больсон. Яг нөгөө үгүйлээд байгаа ёс зүй, гоо зүйн хичээл нь гэтэл нөгөө хүн хэдийн төлөвшөөд тогтчихсоны дараа их сургуулийн нэгдүгээр ангид орж байх жишээтэй. Үүнийг л боловсролын хоцрогдол гээд байгаа юм. Энэ хоцрогдлыг сургалтын хөтөлбөр, агуулгаар, бодлогоор, санхүүжилтээр, мэргэжилтнүүдээр нөхдөг болохоос биш, хууль баталж хийдэггүй юм. Өөрсдөө тэр хоцрогдлын бэлэн жишээ, биет олдвор болж гарч ирчихээд боловсролын асуудлаар хууль санаачилна гэдэг бүр ч байж боломгүй.

Түүнийхээ оронд зүгээр Боловсролын сайдаасаа асуу. Хөгжсөн улс орнууд хүүхдүүдээ ямар хөтөлбөрөөр хичээллүүлж байна, манайхны сургалтын агуулга юугаараа хоцрогдоод байна, яагаад тэдний хүүхдүүд сургууль, багшдаа дуртай байна вэ? гээд. Тэгээд тэр хүнээрээ ажлыг нь хийлгэ. Хийж чадахгүй бол чаддагийг нь олж ирээд тавь. Ийм л шаардлага байна. Улстөрчид бол "Манай боловсролын салбар дэлхийн улс орнуудын хаахна явна, юу нь болохгүй байна, яаж дэмжих вэ?” л гэж ярих ёстой. Түүнээс бусдыг нь профессионалуудаас асуу. Тэд нар нь мэдэхгүй бол гаднаас асуу. Битгий өөр өөрийнхөрөө дугуй зохиох гээд эргүүтээд бай л гэж хэлмээр байна.

Шашин ч гэсэн ялгаагүй. Хүүхэд байхаас нь шашны тухай танин мэдэхүйн, анхан шатны мэдлэгийг сургалтын хөтөлбөрөөр нь дамжуулаад өг. Ингэхдээ ганц бурхны шашны тухай ч биш. Тэндээс хүн шашны ёс суртахуун, соёл, ёс заншлын тухай мэдлэгтэй болно. Тэр нь жинхэнэ шинжлэх ухааны /хулгайлсан мөнгөө бариад хуврагт мөргөхөөс огт өөр/ мэдлэг, хувь хүний ёс суртахуун болж төлөвшинө. Тэр чинь харин татвар төлөгчдийн мөнгөөр шашинд нөхөн олговор өгөх, шавар дуган барихаас хавьгүй илүү гэгээрэл болно. 

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Др Н.Энхтөр Google Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга (202.55.188.91)
    Шашны тухай асуудлыг ЧАНАРЫН ПОЗИТИВ ӨӨРЧЛӨЛТ БУЮУ ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ... ХӨТӨЛБӨРӨӨР ДАМЖУУЛАН ШИЙДЭХ ЁСТОЙ. ДР Н.ЭНХТӨР
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Цогтсугао (66.181.185.186)
    ,цогтсугар
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • Иргэн (64.119.17.136)
    Хууль санаачилсан гэж шагнал авдаг гэсэн. Шарын шашин манай түүхэнд манжийн дарлалын нөлөөгөөр дэндүү олон жил болчихсон болохоос биш, монголын язгуур өв соёл биш. Түүхээ мэдэхгүй яасан ч арчаагүй хар шаарууд вэ. Соёлын сайд УИХ-ын гишүүн нэртэй тэнэгүүддээ түүхээ заа.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (202.9.46.170)
    ТӨР ШАШИН ТУСДАА ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИНД БАЙГАА УЛС ТӨРЧИД АНДУУРААД БНАУУ ЮМ УНШДАГГҮЙ ЮМ УУ
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
  • зочин (202.9.46.170)
    МАШ ЗӨВ СЭДЭВ ХӨНДЖЭЭ АВТОРТ БАЯР ХҮРГЭЕ ХУУЛЬ Л САНААЧИЛСАН НЭР ЗҮҮЖ БАЙВАЛ ЮУ Ч ХАМААГҮЙГ ХИЙДЭГ НЬ ТӨРИЙН ХЭРЭГ МЭДЭХГҮЙ УЛС ТӨРЧИД НЭРТЭЙ ШОУЧДЫН АЖИЛ. ХҮМҮҮЖИЛ БОЛОВСРОЛ САЛШГҮЙ НЭГ ЮМНЫ 2 ТАЛ НЬ ШҮҮДЭЭ ТИЙМЭЭС БОЛОВСРОЛЫН ХУУЛИНДАА Л ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ: БОЛОВСРОЛЫН АГУУЛГА МЭДДЭЭГ СУДАЛДАГ ХҮН БАЙГАА ЮМ УУ ЮУ ДУРТАЙГАЙ ЗААДАГ БОЛЖ.
    2021 оны 01 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа Уржигдар 18 цаг 29 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна Уржигдар 18 цаг 27 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ Уржигдар 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Уржигдар 17 цаг 26 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно Уржигдар 17 цаг 16 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон Уржигдар 17 цаг 00 мин Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Уржигдар 16 цаг 00 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Уржигдар 15 цаг 30 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Уржигдар 14 цаг 59 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Уржигдар 14 цаг 44 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? Уржигдар 13 цаг 08 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ Уржигдар 12 цаг 57 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Уржигдар 12 цаг 51 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Уржигдар 12 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна Уржигдар 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Уржигдар 12 цаг 39 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Уржигдар 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Уржигдар 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Уржигдар 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top