x

Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжил

Хөгшин дүрдээ сайн тогло!

Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм гэх яриа ер тасрахгүй шүү. Амтай болгон ярьдаг даа. Гэхдээ буруутнаар нь саарал ордон дахь “76” ба төр, засгаа тэр чигт нь зааж тодорхойлоод яллачихна, монголчууд өөрсөддөө буруу өгнө гэж ер байхгүй шүү. Явж явж ардчилал буруутай юм гэнээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ ядуурч, бачуурч, гуриатаж яваа хүн маш олонтой тул ардчиллын нэр хүнд навс унасан л даа.

Энэ талаархи дараагийн тайлбараа эвлүүлэн буулгахыг хичээе. Зөвлөлтийн дипломатч, түүхч, зохиогч Иван Майский 1921 онд Эрхүүд хэвлүүлсэн “Орчин үеийн Монгол: Монголын шинжилгээний ангийн тайлан” (“Современная Монголия: отчет Монгольской экспедиции, Иркутск, 1921”) номдоо монголчуудын зан төлөв, араншингийн талаар сургамжтай атлаа гашуун үнэн, уг нь бид тусгаж аваад арилгачихмаар олон зан чанарыг бичиж үлдээжээ. Түүнд эмзэглэх хэрэггүй юм.

Майскийн ажиглалт ба дүгнэлт: 

  • Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж, сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн

  • Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш. Шаардлага гарвал тэд мэрийлттэйгээр удаан ажиллаж чадна.

  • Гай болоход монгол хүн ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг тэвчихгүй.

  • Энэхүү залхуурлын үр дагавар нь практик дээр бол ердөө зүгээр суух явдал юм. Ийнхүү зүгээр суухыг ялангуяа насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг.

  • Монголд эмэгтэйчүүд ба хүүхдүүд л ажилладаг. Тэд айл гэрийн бүхий л ажлыг амжуулдаг. Харин гэрийн эзэн аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана. 

Майскийн 100 жилийн өмнөх ажиглалт ба дүгнэлт өнөөгийн XXI зууны Монголд яг тэр чигээрээ биш гэхэд заримдаг байдлаар давтагдаж нотлогдож байгаа учраас л бид ардчилал ялуулчихаад 28 дахь жилдээ ядуурч, гуриатаж, мөнгөгүйтэж яваа байх. Халамжийн бодлого хүргээгүйсэн бол хүн амынх нь 47 хувь ядуурчихаад байж байх байсныг УИХ дээрээ сайрхан ярьж байх юм. XXI зууны энэ цаг үед ингэж ярьж суухаасаа ичиж үхмээр санж. Манайхан бол ичихгүй.

Майскийн тэр тодорхойлсон назгай байдал, залхуурал, ажил хийх дургүй чанар, зүгээр суух явдал юунаас үүдэлтэйг бид олон жил судалсан даа. Судалсаар ч байна. Үүнийг арилгадаг хүчирхэг механизмыг ч хайсаар байна. Юунаас үүдэлтэй гэдэгт гарчгаасаа хариулт эрэлхийлж, дүгнэлт хийхээр зорьё. Ахмад хижээл настнууд бүү гомдоорой! 

Монголчуудыг юу ч хийхгүй байж чаддаг (мөн их тэвчээр шүү!) хүмүүжилд манай нүүдэлчний гэр бүлийн хүмүүжил, ёс заншил нь зарим талаар буруутай гэчихвэл “нүүдлийн соёл иргэншил судлаач” багш нар минь бүү хилэгнээрэй. Яг үнэн шүү! 

“Амны билгээс ашдын билэг” гэдэг онч үгс байна. Монголчуудын аз жаргал гэж юу вэ гэхэд амар амгалан тайван байдал, хотлоороо жаргах тухай ерөөл магтаалуудыг энд нэрлэлтэй биш, ерөөсөө л тайван суух. Яг л байгаль дэлхий шигээ налайгаад сууж байх нь манайхны хувьд нэг ёсны аз жаргал нь. Майскийн хэлдгээрзүгээр суухыг ялангуяа насанд хүрсэн эрэгтэйчүүд онцгой таашаадаг, аян жин гэхээс биш бусад үед гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана гэсэн нь бараг л үнэн дээ. 

Нүднээ бууж байгаа биз? Хөдөөгийн цөлх монгол эр хүний ерөнхий төлөв энд харагдаж байна. Энэ бол нэг ёсны аз жаргал нь. Нялх балчир үрсээ хүмүүжүүлнэ гэж нэг лут ухаан байсан мэтээр “нүүдлийн соёл иргэншил судлаач” багш нар минь сурталддаг бол тийм ухаан байгаагүйгээр үл барам хэрэв байсансан бол өдийд яахлаараа 28 жилдээ ядуурч, гуриатаж явааг тайлбарлаадах даа. 

Нүүдэлчин ухаанаар бол монголын үрс бол ердөө л бор зүрхээрээ, хар зөнгөөрөө хүн болж өсдөг. Майский бичээд тавьчихжээ:– Үнэхээр ч монголчууд гайхалтай бүдүүлэг харанхуй байна. Төрийн жолоо атгадаг дээд лам ноёдыг нь эс тооцвол монголчууд бүгдээрээ дэндүү арчаагүй байдалтай байна.

Ийм арчаагүй байдал чинь өнөөдөр байгаа болоод л бид 28 жилдээ ядуурч, гуриатаж яваа юм. Худлаа биш. Бүү эмзэглэ.

Хүүхдээ хэрхэн яаж хүмүүжүүлдэгийг өвөө, эмээ нарын хүмүүжлийн суу билгээс нь хайя. Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжилд тэд ач зээ, гуч нараа нялхаас нь албадан сургадагюм. Монгол айлуудад түгээмэл байдаг даа. Мөлхөө жаалыг гэрт гэрийн хананаас, эсвэл баганаас, байшинд ширээний хөл, орны хөл, паарнаас уячихдаг. Аав ээж нар нь өвөө эмээд нь нялх балчир үрсээ даатгаад бүтэн өдрөөр алга болчихно. Хүүхэдтэй ажиллах зарчим нь өлсгөхгүй, цангаахгүй, цагт нь унтуулна, өвчин тусгахгүй харж байх. “Болохгүй”, “болохгүй”, “томоотой бай”, “дуугүй бай”, “эндээ байж бай”, “битгий бос”, “битгий холд”- хэлд орохдоо л нялх хүүхэд ийм үгс тархиндаа суулгана. Ач зээгээ уячихсан, эсвэл нэг тоглоомоор сатааруулаад өвөө нь зурагтаа үзээд л, эсвэл тамхиа татаад л өдрийг өнгөрөөнө. Майскийн хэлснээр өвөө нь гэртээ зүгээр сууж идэж ууж, саахалтынхаараа айлчилж, зочин хүлээж аван дуулсан сонссоноо хуваалцан ярилцана. Завандаа нөгөө ач зээ рүүгээ нүд бэлчээчихнэ. Нөгөөдөх нь шовойгоод нэг юмаар оролдоод сууж л байна. Боллоо. Эмээ гал тогоотойгоо хуримласаар оройг хүргэнэ.

Уг нь өвөө эмээд нь хүүхэд хүмүүжүүл хэмээн даатгах ёстой атал, хүүхэд харж бай гэж үүрэгддэг учраас өвөө эмээ нар бол ердөө л сахиул манаач. Сахиулаар хүрээлүүлчихсэн хүүхэдюу ч хийхгүй байж чаддаг дадал авдаг, тэр нь хүмүүжлийнх нь суурь болдог. Уг нь 2-3 нас бол хүүхдийн жинхэнэ хүмүүжлийн суурь нас юм. Хүүхэд босно харайна, гүйнэ, ертөнцтэй танилцана, юм юм сонирхоно. Тийм гүйдэлтэй хүүхдийг манайхан “өрөмний өт шиг” гэж хочлоод багаас нь дарамтлаад, алганы амт үзүүлээд юу ч хийхгүй байж чаддаг дадал суулгачихна. Цэцэрлэг, бага сургуульд хөдөлгөөнтэй, зүггүй хүүхдийг буланд зогсоож шийтгэдэг байсан, тэр хэвээрээ юү, яасан бүү мэд? 

Хүүхэд харах чинь мэргэжил юм. Уг нь Цэцэрлэгийн багшийн сургууль гэдэгт цэцэрлэг яслийн багш бэлтгэж байсан чинь тэрхүү мэргэжлийг олгож байсан ухаантай юм л даа. Одоо больсон байх. 

Өвөө эмээ гэдэг сахиул манаачийн дунд юу ч хийхгүй байж чаддаг дадал авсан хүүхэд сургуулийн бараа хардаг. Манайд бага, дунд, дээд сургуулийн нэгдсэн стандарт алдагдчихсан тул цаад сургуулиасаа бус наад хүүхдийн бор зүрх, хар зөнгөөс шалтгаалан тархинд нь боловсрол орж сууна. Хүүхэд өсөх насандаа юугаар тоглож өссөн өтөл насандаа яг тэр дадал нь үлдэнэ, түүнийгээ л тоглоно. Сурсан хөзрөөрөө тэтгэвэрийн насаа өнгөрөөж яваа олон сэхээтнийг би мэдэх юм. Өөр юу ч тоглохгүй. Сурсан заалгасан бусад мэдлэг дадал нь мартагдчихдаг. Худлаа биш. Бүү эмзэглэ.

Сахиул манаачийн үүрэгтэй өвөө эмээ нь асар их хүнд хөдөлмөр хийлээ хэмээн үр хүүхэддээ ялархадаг нь манайханд түгээмэл. Хавьтсан ойртсон болгондоо тэр гавьяагаа ярина, дан завгүй байсан мэтээр. Тэд хүүхэд харсан биш цаад хүүхдийг алж дуусч байгааг мэддэг мэдэрдэг монгол айл, гэр бүл тун цөөхөн дөө. Өвөө эмээ нарыг жилд нэг удаа амилуулдаг, “хөгшин дүр”-дээ яг тоглодог нэг ёслол буй. Цагаан сар. Цагаан сар бол хөгшчүүлийн роль дүрээ олж авдаг, түүндээ тоглодог нэг ёсны баяр нь юм. Зүв зүгээр хүүхдийн сахиул хийгээд сууж байсан хижээл нөхөр нэг мэдсэн чинь лут торгон дээл өмсчихсөн, өмнөө баахан ул боов давхарлаад өрчихсөн, баахан хүн оочерлуулаад сууж байх нь тэр. Нөгөө оочерлосон улс нь очиж золгоод л... Ийм хэмнэл Монголд байдаг нь худлаа биш. Бүү эмзэглэ.

Юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлийнх нь бодит үр дүн өнөөдөр монголчуудын мэргэжил сонголт дээр нүднээ буутал харагдана. Ихэнхдээ юу ч хийхгүй байж чаддаг ажил мэргэжил. Хотууд дахь энэ олон дэлгүүр, өдөр шөнийн захууд байна. Бараа манасан, лангуу сахисан зүгээр суугчид, гар утсаараа оролдсон худалдагчид мянга мянгаараа төрж байна. Худалдан авагч очихгүй бол зүгээр л суугаад байх нь тэр. Жилийн 4 улирлын турш. Албан газрын сахиул манаа, дутуу орхисон барилгын сахиул манаа олдох нь тун элбэг, иймэрхүү ажлын байранд захын хүн тэнцэнэ. Бушуухан бор гэрээ бариад авна. Гэртээ бараг аравуулаа барилгын караказ сахиад зүгээр сууж байна. Ийм айл өрх дэндүү олуулаа. Бас л ихэнхдээ зүгээр суугчид. Нийслэлийн замыг түгжиж, бөглөрөл үүсгэдэг хот хөдөөгийн хувийн тэрэгнүүд. Хүн зөөгөөд хэд гурван төгрөг олчих санаатай, гэхдээ ихэнхи нь зүгээр суугчид. Үйлчлүүлэх хүн олдохгүй бол бүтэн өдөр зүгээр сууна. Хадгаламж зээлийн хоршоо, сүлжээний бизнес эрхлэгчид, хохирогчид гэж тэр чигтээ зүгээр суугчдын бүхэл бүтэн арми. Хулгайн гэмт хэрэг, хог ухагчид гээд бас л зүгээр сууж мөнгөнд хүрэхийг хүсэгчид. Түрээсийн бизнес, ломбард, хүүтэй зээл гээд Монголд түгээмэл байдаг мэргэжлүүд бол мөн л нөгөө юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлээс нь улбаатай. Юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлээ насанд хүрээд хэрэглэж байгаа нь тэр. Нэг үгээр бол зүгээр сууж байгаад мөнгө олох.

Монголчууд хурал чуулган, баярын хурал, хурлын индэр, индэрт залрах, олны нүдэн дээр шагнуулах, магтуулах, баяр тэмдэглэх, цэнгэх наргих төрмөл дуршилтай байдаг нь бас л юу ч хийхгүй байж чаддаг тэр суурь хүмүүжлээс нь урган гардаг үйлдлүүд юм. Гэм нь энэ бүхнээс нь мөнгө босдоггүй, амьдрал ахуй нь сайжирдаггүй, гэхдээ тэглээ гээд монголчууд бодох санах юм байхгүй.

Бүү эмзэглэ. Комментоо нээвэл намайг газар дор ортол муулж, алж, хөөж туух байх. Би нээхгүй. Монголчууд минь XXI зууны хэмнэлээр амьдармаар байна. Хурдан гэгээрч, хөлжиж баяжмаар байна. Юу ч хийхгүй байж чаддаг хүмүүжлээсээ салмаар байна!

 Д.Баярхүү /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Өчигдөр 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Өчигдөр 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Өчигдөр 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Өчигдөр 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Өчигдөр 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Өчигдөр 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Өчигдөр 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top