x

Сүнээ эргэж ирэв

Хэсэгхэн хугацаанд нам жим байсан соошл “од” Сүнээ буюу Сүндэрьяа дахин эргэж ирэв. Өчигдөр тэрээр сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн “Улаанбал” нэвтрүүлэгт оролцлоо. 

Сүндэрьяа СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ хоёр жил ажиллаад дуурийн театраас гарч, “Sunee’s ballet” бүжгийн сургуулиа байгуулсан юм байна.

Гэхдээ нэвтрүүлгийн гол зорилго үүнд байгаагүй гэдгийг бид мэднэ. Өнгөрсөн нэг жилийн дотор түүний нэр холбогдсон улстөрчид болон өөрт нь тохиолдсон “балмад” гэж нэрлэхээр үйл явдлын буруутан хэн байсан бэ, гэдэгт товч бөгөөд тодорхой хариулт өгөхөд байсан болов уу.

Нэвтрүүлэг цацагдахаас нэг өдрийн өмнө “Улаан бал”-ын шинэ дугаарын шторк, Сүнээ хэн нэгэн улстөрчтэй үүсгэсэн дотно харьцаагаа баталж буй хэдхэн секундын бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тэр нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болов. Сүнээ эрхэм гишүүнтэй “дотно”, “маш дотно”, бүр “илүү дотно” буюу хувийн харилцаатай "байсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч мөн л хэдхэн секундын дотор үгнээсээ буцаж “Манай өвөөг та нар мэднэ дээ. Бид нар гэр бүлийн найзууд. Заримдаа манай өвөөтэй хундага юм уудаг. Гишүүний аав Жадамба, Ө.Энхтүвшин гишүүн бүгдээрээ “Намын дэд байр” гэдэгт нэг дор амьдардаг байсан” хэмээн яриагаа өөрчлөв.

Мөн Ж.Бат-Эрдэнэ гишүүний эхнэр, таван хүүхдийн өмнөөс /том болсон хоёр охин, гурван нялх хүүхэдтэй хэмээн тодотгосон/ санаа зовж байна. Яагаад тэдний амьдралыг боддоггүй юм бэ, тэр хүмүүст энэ бүхэн яаж тусах вэ гэдгийг та нар боддоггүй юу?... гэх мэтээр хэнийг ч юм буруутган, олон удаа бухимдав.

-Та өөрөө тэр хүмүүсийг бодоогүй юу?

-Би яалаа гэж бодох юм...

Мөн түүний УОК, Засгийн газрын хуралдааны шийдвэрийг шийдвэр гарахаас нь өмнө урьтаж мэдээлдэг  чадвар, мэдээллийн эх сурвалжийнх нь тухай сонирхоход “Хүмүүс намайг хэн нэгний орон дотроос мэдээлдэг байсан гэж хэлүүлэхийг хүсч байгаа байх. Тийм биш. Төрийн ордны тамхины цэг дээр бүх юм бий. /Үүнийг сонссон Ерөнхий сайд лав тамхины цэгийг хаах шийдвэр гаргах байх/ Ерөнхий сайдын хамгаалагч, хэн нэгний зөвлөх, Засгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд. Тэд ярьдаг л байхгүй юу. Миний давуу тал бол тэр хүмүүсээс сонссоноо анхдагч эх сурвалжаас нь баталгаажуулж чаддаг” гэв.

Сэтгүүлчдийн хэлдгээр "эх сурвалжаа нууж" чадсан ч тэрнийх нь төлөөсөнд нэлээд олон хүн ажлаа алдаж мэдэхээр болчихлоо.

Тэр мөн “Энэ бол төрийн байж байгаа царай. Ам бөх бол амь бөх гэдэг. Хүчгүй төр лүү хүн болгон сарвалзана гэдэг энэ. Төрийн нэг, хоёр, гуравдугаар нүд гэж бий. Төрийн нууц болон нууцлаагүй мэдээлэл тусдаа. Түүнд нэвтэрдэг хэдхэн хүн бий” гэв. 

Түүний ярьснаас үзвэл төрийн айлчлалаар хоёр удаа /БНСУ, ОХУ/ Ерөнхий сайдыг дагаж явсан, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга нь түүнд “соошл сүлжээнд ажиллах” хүсэлт тавьсан, багагүй хугацаанд хамтарч ажилласан юм байна. Харин сүүлд болсон үйл явдлаас болж түүнтэй муудалцсан. Соошл дээр зөрчил мэт харагдаад өнгөрсөн ч хаалганы цаанаа бол гал, уснаас илүү юм болсон гэв.

 -Бусдаас түрүүлж мэдээлэх нь чамд ямар хэрэгтэй юм бэ? Гоё байдаг уу?

-Гоё биш гэвэл худлаа болно. Надад ч гэсэн сонирхолтой байсан. Бусад хүмүүс ч гэсэн сонирхолтой байхыг хүссэн. Тэгж чадаагүй болохоороо намайг буруутгадаг...

Сүнээ сүүлийн нэг жилийн дотор /өнгөрсөн оны аравдугаар сард ээж нь халдлагад өртсөн, хэвлийдээ хутгалуулсан/ маш олон тооны халдлага, хавчлага, мөрдлөгөд өртсөн. Цагдаагийн байгууллагад олон удаа өргөдөл өгсөн боловч нэгийг нь ч шийдээгүй. Өргөдлийнхөө араас Улсын Ерөнхий прокурор, Ерөнхий сайд дээр хүртэл орсон. Захиалагч, гүйцэтгэгч нь тодорхой болчихоод байхад цагдаа хэргийг шийдвэрлэхгүй байна. Халдлагын захиалагч нь улстөрч учраас хэрэг шийдэгдэхгүй байгаа гэв.

-Энэ бүхний дараа та болсон явдалд өөрийгөө буруутгасан уу? 

-Үгүй. Би хууль зөрчсөн үү, хулгай хийсэн юм уу? Өөрийнхөөрөө байсан нь миний буруу юу.

-Таныг дарамтлаад, заналхийлээд байгаа хүмүүст танаас хэрэгтэй юм бэ? Эсвэл танд ямар мэдээлэл байгаа юм уу?

-...

Энэ асуултанд Сүнээ хариулсангүй. Хариултыг нь мэдсэн ч хэлэхийг хүсээгүй, эсвэл мэдэхгүй, бүр огт хариулт байхгүй ч байж болно.

Түүний хэлснээр өөрийг нь байнга утсаар дарамталдаг, гэр оронд нь халдсан, ээжийг нь хутгалсан, энэ бүхэнд нэг л улстөрч холбоотой... 

Ийм нэг ойлгомжгүй, эмх цэгцгүй ч гэмээр энэ ярилцлагаас ойлгосон ганц зүйл гэвэл, тэр зүгээр л соошлд нэр хүндтэй, олон дагагчтай, бусдын анхааралд байхыг хүссэн, гэм зэмгүй нэгэн. Тэр нь хэн нэгэнд таалагдаагүй учраас түүнийг заналхийлж байгаа. Энэ шахалт дарамтаас болж тэр амиа хорлохыг оролдсон, ээж нь хүртэл бэртэж гэмтсэн.

Ихэнх тохиолдолд ийм нөхцөлд орсон хүмүүс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд олон нийтийн хараанаас далд байхыг хүсдэг. Нэг үгээр зугтаадаг. Харин Сүнээгийн хувьд тэгэх бодолгүй байна. Зарим хүмүүс ийм тохиолдлыг “соошл донтолт” гэж нэрлэдэг. Зуун хувь цоо эрүүл гэж хэлэхэд лав эргэлзээтэй.

Тиймээс сэтгүүлч энэ ярилцлагыг цааш нь үргэлжлүүлэх бодолгүй байна гэдгээ хэлсэн. Ярилцагчийнх нь санаатай, санаандгүй хэлсэн үгнээс болж илүү асуудал үүсэх вий гэж болгоомжилсон байх л даа.    

Эцэст нь хөтлөгч маань “Соошл ертөнц бол гудамж. Тэнд ч гэсэн хүмүүс байдаг. Та тэнд “би өөрийнхөөрөө байна” гээд хувцсаа тайлаад нүцгэн зогсвол зургийг чинь дараад элдвээр хэлнэ. Хараана зүхнэ. Хэрвээ та нэгэнт хувцсаа тайлахаар шийдсэн бол дараа нь тан дээр ирэх зүйлд ч гэсэн бэлтгэлтэй байх ёстой. Харин хүнийг өөрийнхөөрөө байсных нь төлөө бие, эрүүл мэндэд нь халдана, заналхийлнэ гэдэг огт өөр зүйл. Энэ тохиолдолд хуулийн дагуу хариуцлага байх ёстой" гэснээр ярилцлага өндөрлөв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • hgbfd (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Уржигдар 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Уржигдар 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Уржигдар 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Уржигдар 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Уржигдар 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Уржигдар 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Уржигдар 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Уржигдар 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Уржигдар 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Уржигдар 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 2026-10-28 БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 2026-10-28
iИх уншсан
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй
Top