x

Дэлхийн хамгийн үнэтэй ТОП-5 сүрчиг

Эр хүний имиж автомашин, цаг, үнэтэй костюмаар тогтоогддог бол сүрчиг нь орчин үеийн эмэгтэйн салшгүй тодотгол юм.

"Сүрчиг бол үл үзэгдэгч гэхдээ мартагдашгүй, давтагдашгүй моодны аксессуар. Тэр эмэгтэй хүн гарч ирж буйг зарлана. Тэр явсан ч үргэлжлүүлэн сануулж байдаг" гэж  аугаа мадам Коко Шанель хэлсэн байдаг.

Бид таны анхааралд дэлхийн хамгийн үнэтэй сүрчигний топ-5-ыг танилцуулж байна.

Clive Christian No.1

Чансааны тавдугаарт Clive Christian No.1 орсон ба түүнийг дэлхийд алдартай британи дизайнер Clive Christian бүтээсэн байв. 30 мл-ээр савлагдсан сүрчигний флакон бүр нь 5500 ам.доллараар үнэлэгджээ. Дэгжин болор саванд хийгдсэн сүрчиг гар аргаар бүтээгдсэн ба гурван каратын очир эрдэнээр чимэглэгджээ. Жил бүр 1000 ширхэгийг үйлдвэрээс гаргадаг ба үнэрийн агуулга нь их баялаг.

Royal Arms Diamond Edition Perfume 

Дөрөвдүгээрт бичигдсэн сүрчгийг Лондоны Floris ордон хатан хаан II Елизаветын хаан ширээний 60 жил буюу очир эрдэнийн ойд зориулан гаргасан байна. Сүрчгийг тус бүрийг нь ХХ зууны эхээр бэлтгэсэн ба 18 каратын алтан гинж болон очир эрднийн шигтгээгээр бүрж, зургаан онцгой флаконд савласан байна. Флакон бүр нь 23 мянга орчим доллар ажээ.

Guerlain Idylle Baccarat-Lux Edition

Хүндэт гуравдугаар байранд Guerlain Idylle Baccarat-Lux Edition үнэртэн оржээ. Түүнийг 40 мянган доллараар үнэлсэн. Парфюм нь сараана, цээнэ, сарнайн багцаар дүүргэгдсэн. Ora Ito компани сүрчигтээ зориулан хэсэгчлэн алтадсан нулимсны  дусалын хэлбэртэй болор сав бэлтгэсэн байв.

Clive Christian Imperial Majesty 

Ер бусын парфюмерын коктейль нь хоёр зуун ховор үнэрээс бүрэлдэнэ. Уулын болорын  өндөр чанарын  материалаар түүний савыг хийв. Шилний хоолойг нь 18 каратын алтны фольгагаар эмжжээ. Бөглөө нь таван каратын очир эрдэнээр титэмлэгдсэн ба нийтдээ 10 шил Clive Christian Imperial Majesty сүрчгийг тус бүрийг нь 507 мл хэмжээгээр савласан байна. Сүрчгийн нэг нь 215 мянган ам.доллар. Энэ өртөгт нь сүрчгийг эзэнд нь Бентли машинаар хүргэх зардал орсон байна.

DKNY Golden Delicious 

Дэлхийн хамгийн үнэтэй сүрчиг. Үнэр нь жүрж, улаан алим, тоор, сарнай, хонхон цэцэг, цахирмаа, цагаан сараана, зандан мод иускус самрын үнэрийн цуглуулга. Ердийн савлагааны шилтэй нь 40-50 доллар. Гэтэл 2011 онд уг сүрчгийн флакон савыг 2909 үнэт чулуугаар бүтээснээр сүрчгийн үнэ нэг сая доллар хүртэл нэмэгдлээ. Тансаглах дуртай нэгэн худалдаж аваад мөнгийг нь өлсгөлөнтэй тэмцэх Action Against Hunger | ACF International санд оруулах боломжтой шүү.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 1 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ 1 цаг 18 мин Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан бөмбөгийн талбай барьж байна 1 цаг 19 мин Улсын физикийн 37 дугаар олимпиад маргааш эхэлнэ 1 цаг 20 мин Oracle компани хиймэл оюун ухаанд төвлөрөхийн тулд ажилтнуудаа цомхотгож эхэллээ 3 цаг 17 мин Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна 3 цаг 23 мин Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн цэгт зөөвөрлөв 3 цаг 26 мин 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байна 3 цаг 43 мин Бельги улс төсвийн алдагдал, өрийн өсөлтийн эрсдэлтэй нүүр тулжээ 3 цаг 45 мин Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа 3 цаг 47 мин Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй байгааг анхаарууллаа 6 цаг 14 мин Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 6 цаг 15 мин Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ 6 цаг 16 мин Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 19 мин ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа 6 цаг 20 мин Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын албан хаагчид "1 хувийн зарчим"-ыг хэрэгжүүлж, өглөөний дасгалд хамрагдлаа 7 цаг 4 мин Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ 7 цаг 31 мин Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүүлнэ 7 цаг 34 мин “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжилнэ 7 цаг 35 мин ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсооно 7 цаг 38 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв В.Ганзориг: Монгол Улс уул уурхайн орон мөн юм уу? Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьжиргааны өртөгт эер... Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөө... Сансрын нисэгч Ж.Гүррагчаад "Хүндэт профессор" цол олгожээ “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажл... УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур ч... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурн... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 г...
Top