x

Г.Амартүвшин: Манай Ринчен өвөө ч бас миний насан дээр их олон дайралттай тулгарч байсан байдаг

-Сүүлийн үед таныг хоёр улсын иргэншилтэй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхитэй цацагдлаа. Эндээс ярилцлагаа эхлэх нь зөв байх гэж бодож байна.

Би Монгол нутагт, Монгол аав ээжийн хүү, Монгол хүн болж төрснөөрөө үргэлж бахархаж явдаг. Миний аав Ж.Ганибал насаараа дипломат албанд зүтгэсэн нэгэн. Тийм болохоор оюутан ахуй насаа Бельги улсад өнгөрөөж, улмаар Нидерландын АБН АМРО банканд ажиллах боломж олдож байлаа. АБН АМРО-ийн Амстердам болон Лондон дахь салбаруудад ажиллаж байсан. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд суралцаж байсан. Өөрөөр хэлбэл гадаад улс оронд суралцаж, ажиллаж, амьдарч байсан. Гэхдээ хэзээ ч Монгол улсын иргэншилээс татгалзаж, гадаад улсын иргэншил хүсэж байгаагүй. Би өөр улсын тэр дундаа Недерланд улсын иргэн биш. Удахгүй намайг Недерландын иргэн биш гэдгийг нотолсон албан ёсны бичиг ирнэ. Тэр үед нь та бүхэнтэй хуваалцах болно.

-Та энэ бүх дайралтад их хүлээцтэй хандлаа. Угийн ийм тайван хүн үү?

Манай Ринчен өвөө ч бас миний насан дээр их олон дайралттай тулгарч байсан байдаг. Гэхдээ тэр бүрт үгээр биш үйлдлээрээ хариулдаг байсан юм билээ. Миний хувьд баримт баталгаагүй дуугараад хэрэггүй гэж бодсон. Ингээд холбогдох бүх байгууллагад нь гомдол хүсэлт гаргаад хүлээж авсныгаа дэмжигчидтэйгээ өөрийн олон нийтийн сүлжээний хуудсаар дамжуулан хуваалцаад явж байна. Гэхдээ Ринчен өвөө сургаад би өвөөгөөсөө суралцаад явсан зүйл биш л дээ. Тохиолдол нь ингээд таарч.

-Сонгууль эхэлснээс хойш хамгийн их дайралтад өртсөн нэр дэвшигч гэвэл та байх. Яагаад тань руу ингэж их дайралт ирээд байна?   

Би банк санхүүгийн салбарт хорь гаруй жил ажилласан. Энэ хугацаандаа томоос нь эхлээд бичил бизнес эрхлэгчидтэй ч өдөр тутам холбогдох шаардлага гардаг байлаа. Тэр хэрээр бизнес эрхлэгчдийн тэр дундаа жижиг бизнес эрхлэгчдийн зовлонг гүнзгий ойлгодог болсон. Тийм ч болохоор Монгол Ардын Намын 2020-2024 оны хөгжлийн гэрээ, мөрийн хөтөлбөрийн банк санхүү, эдийн засаг, жижиг дунд бизнесийг дэмжих зүйл заалтуудыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллахаар төлөвлөөд байгаа. Тодруулж хэлбэл, удтал хүлээгдсэн банк санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, зээлийн хүүг сарын 1 хувь хүртэл бууруулах, зээлдэгчдийн эрх ашигийг хамгаалсан хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, мөнгө хүүлэлттэй тэмцэх гэх мэт. Миний анхаарлыг татсан, шийдэх ёстой гэж үзэж байгаа эдгээр асуудлууд олон хүний ашиг сонирхлыг хөндөж байх шиг. Үүнээс болоод л над руу ингэж зохион байгуулалттай дайрч байгаа юм болов уу гэж бодож байна.

-Зарим хүмүүс гэдгээ та тодруулж хэлэхгүй юу?

Банк санхүүгийн байгууллагын эзэд, тэдний эрх ашигийг хамгаалагчид. Нөгөө талд бас улстөрд олон жил явсан, туршлагатай гэгддэг улстөрчид маань өрсөлдөгчидөө ингэж зохион байгуулалттайгаар гүтгэх, харлуулах аргыг их ашигладаг. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Одоогийн залуу дунд үе үзэл бодолдоо үнэнч, үнэн зөвийг ялгах чадвартай болсон. Тэгэхээр хуучны энэ арга технологи нь одоо үйлчлэхгүй гэдгийг тэр хүмүүст хандаж хэлмээр байна.

-Зээлийн хүү үнэхээр 1 хувь хүртэл буурах боломжтой юу?

Би боломжтой гэж хэлнэ. Би Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож байлаа. Өөрөөр хэлбэл, Хасбанканд 2%-иас дээш хүүтэй бүтээгдэхүүн байх ёсгүй гэсэн журам юм. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад зээлийн хүү буурах үедээ буурч, өсөх үедээ өсөж ирсэн. Зөв бодлого хэрэгжүүлбэл зээлийн хүү цаашид шат дараатай буурах бүрэн боломжтой. Зээл боломж болохоос дарамт байх ёсгүй юм. Өнөөдөр Монголд харин дарамт болчихоод байна.

-Тань руу ирж байгаа дайралтуудын нэг нь буурал өвөө Бямбын Ринченг нь хэлмэгдүүлж байсан МАН-д элссэн гэх шүүмж байгаа. Та яагаад МАН элссэн юм бэ? 

Нэлээд хэдэн шалтгаан бий. Эхнээс нь дурдья. Яагаад заавал намд элсэх гэж асуулт гарч ирнэ. Төрийн эрхийг нам л барьдаг. Нам л хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлдэг. Түүнээс нэг хүн, бие даагч ингэж чадахгүй. Ийм учраас намд элссэн. Харин яагаад МАН бэ гэвэл. Нэгдүгээрт, миний аав насаараа дипломат албанд ажилласан, МАН гишүүн хүн. Миний өвөө Нямын Жагварал МАХН-ын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ринчен өвөө маань ч хэлмэгдэх хүртлээ МАХН-ын гишүүн байсан. Зуугаад жилийн өмнөх хэлмэгдүүлэлтийг шууд одоогийн МАН холбож, шүүмжлэх нь утгагүй. Шүүмжилмээр байгаа бол боловсруулж, хэрэгжүүлж байгаа бодлогыг нь шүүмжлэх ёстой. Хоёрдугаарт, Би Европт амьдарч байсан. Европт боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог хүн бүрт үнэ төлбөргүй эсвэл маш бага зардлаар хүргэх ёстой, Засгийн газар нийгмийн эмзэг бүлэгтээ туслаж, дэмжлэг үзүүлж байх ёстой гэсэн социал демократ үзэл бодол хүчтэй. Тийм болохоор би зүүний буюу социал демократ үзэл бодолтой болсон. Манай хоёр том намын хувьд МАН зүүний бол АН илүү барууны чиг баримжаатай. Гуравдугаарт, миний бодлоор одоогийн нөхцөл байдалд институцийн хувьд Ардын нам Ардчилсан намаас илүү гэж боддог. Жишээлбэл энэ сонгуульд сойсон нэр дэвшигчдийн сонголтыг харж болно. МАН-ын хувьд АН-тай харьцуулахад илүү сайн институцитэй. Эдгээр шалтгаануудын үндсэн дээр би сонголтоо хийсэн.

-Таныг улстөрд дагуулж орж ирсэн том ах гэх хүн бий юү?

Би удахгүй 46 хүрнэ. Хэн нэг ах хайгаад явахаар залуу хүн бас биш байх. Одоог хүртэл хэн нэгнийг дагаж алхаж байсангүй. Өөрийн замаа өөрөө гаргасаар энэ хүрсэн. Цаашид ч ийм байна.

-Хасын Ганхуяг таныг Монголд юу хийсэн хүн юм бэ гэж хэлсэн. Энэ тухайд ямар хариулт өгөх вэ? 

Би Ч.Ганхуягт талархаж явдаг. Тэр Монголын банк санхүүгийн салбарт их юм хийсэн, цаашдаа ч ихийг хийх эрч хүчтэй нэгэн. Анх надад Хас банкинд ажиллахыг санал болгосон хүн нь ч тэр. Энэ ч утгаараа тэр намайг шүүмжлэх бүрэн эрхтэй. Ер нь хэн ч хэнийг ч шүүмжилж болно. Харин өөлсөн болгоны өөдөөс өрвөлзөж, өс санаад байх хэрэггүй гэж боддог.

-Таныг банкир гэдгээр хардаг байсан бол одоо улстөрч гэх өнцгөөс харах нь. Банкираас улстөр лүү ороход юү нөлөөлсөн юм бэ?

Бүр эхнээс нь ярьвал “Шарк Танк” нэвтрүүлэг. Нийгэмд оруулах хувь нэмэр талаас нь бодож анх энэ нэвтрүүлэгт оролцох шийдвэр гаргасан. Нэвтрүүлгийн явцад санхүүжилт аваад ахуй амьдрал, ажил бизнесээ өөд нь татаад явж байгаа иргэдийг хараад энэ нэвтрүүлэгт оролцож чадаагүй өөр олон зуун бизнес эрхлэгч байгаа тэдэнд яаж ийм боломж олгох вэ гэж бодох болсон. Гэхдээ улстөр шийдэл нь юм байна гэж тухайн үед бодож байгаагүй.

Удалгүй Хөгжлийн банкыг удирдах санал хүлээж авсан. Хөгжлийн банканд ажиллаж байхдаа банкны зээлийн хүү буурах боломжтой юм байна гэдгийг олж харсан. Нөгөө талдаа бас өмнөх удирдлагуудын ажиллаж байсан арга барил, үлдээсэн өвийг хараад сэтгэл дундуур байсан. Жишээлбэл нийт зээлийн гуравны нэг барьцаагүй, муу зээлийнхээ араас хөөцөлддөггүй байсан. Хагас жил ажиллах хугацаандаа барьцаагүй зээлийн хэмжээг 15% хүртэл бууруулж, муу зээл барагдуулах зорилготой бүтэцтэй болж, нийт 22 ААН-ын 700 гаруй тэрбум төгрөгийн муу зээлийг шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөхгүй байж болно гэх маягийн асуудал байсныг арилгахыг зорьсон. Энэ бүхний үндсэн дээр алийн болгон асуудалд оролцолгүй, хөндлөнгөөс ажиглаж шүүмжилж суух билээ. Улстөрд дотроос нь оролцоё. Өөрчлөх гээд үзэе гэж шийдсэн.

-Банкир хүн банкнуудын эрх ашигийг хамгаалахаар улстөрд орох гэж байна гэж хүмүүс харддаг.

Би банканд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан ажилтан л хүн. Надад аль ч банкны нэг ч хувьцаа байхгүй. Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Нөгөө талдаа олон нийтийн, нийгмийн эрх ашигийг дээдлэх үзэл надад багаас минь төлөвшсөн. Банк удирдаж байхдаа ч банкны эрх ашигийг тэргүүнд тавьж байгаагүй. Миний бодлоор бизнесийн байгууллага гэдэг зөвхөн ашигийн төлөө ажиллах ёсгүй. Нийгмийн нэг эд хэсгийнхээ хувьд, энэ нийгмийн баялгийг ашиглан ашиг олж буйн хувьд эргээд нийгэмдээ юу өгөх вэ гэдгээ байнга бодох ёстой. Энэ миний нэг зарчим. Өмнө нь би хэлсэн. Хасбанканд ажиллаж байхдаа би зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоож байлаа. Мөн Хасбанк АТМ-ээс мөнгө авахад шимтгэл авдаггүй цорын ганц банк.

-Таньд УИХ-д нэр дэвших саналыг хэн тавьсан бэ?

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх надад Хөгжлийн банкийг удирдаж, үйл ажиллагааг нь цэгцлэх үүрэг өнгөрсөн жил өгч байсан. УИХ-д нэр дэвших саналыг ч гэсэн Ерөнхий сайд надад тавьсан. МАН жил бүрийн сонгуульд залуу үеийн нүүр царай болсон салбар салбарын шилдэг боловсон хүчнүүдийг нэр дэвшүүлж, цусаа сэлбэдэг. Надад итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэнд баяртай байгаа. Намын нөхдийнхөө итгэлийг алдахгүй ажиллах болно.

Баримтууд

Эх сурвалж: "Өдрийн сонин" 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.88.226)
    Нидерландын иргэн болж таараад л байгаа даа. Бас Монголд биш Орос-д төрсөн дөө
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top