MET Gala: загварын ертанцийн хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ тавдугаар сарын эхээр явагдлаа. Түүний тухай юу мэдвэл зохих вэ?
Tony Gentile/Reuters
Тавдугаар сарын эхний даваа гараг ихэнх хүмүүст ердийн ажлын өдөр, харин энэ өдрийн оройн зургаан цагт загварын ертөнцийн оны гол үйл явдал болох Хувцасны хүрээлэнгийн МЕТ наадам эхэлдэг.
Хувцасны хүрээлэнгийн наадмыг “оны гол үдэшлэг” гэж нэрлэдэг нь зүй ёсны хэрэг юм. Эхлээд 1946 онд түүнийг Нью-йоркийн Метрополитен музейн “загварын тасагт” зориулсан буяны үдэшлэг гэж зохион байгуулжээ. Алдартай музейн Хувцасны хүрээлэн нь улсаас санхүүжилт авдаггүй цорын ганц хэсэг юм. Тэгээд л өөрийгөө санхүүжүүлэх ёстой болсон аж.
Тийм ч учраас арга хэмжээний тасалбарын үнэ тэр чигтээ музейд, бүр нарийнаар хэлбэл шинэ үзэсгэлэнг зохион байгуулахад зориулагддаг ажээ.
Арга хэмжээг загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй, Vogue US сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур зохион байгуулдаг. “Прадагаар өмссөн чөтгөр” арга хэмжээний дизайнерүүдтэй гэрээ байгуулахаас эхлээд зочдыг суулгах суудлын хувиарлалт хүртэл бүхий л ажлыг нь 23 дахь жилдээ зохион байгууллаа. Шуудхан хэлэхэд 1995 онд л шилэлт сонголтын илүү хатуу дэг журмыг бий болгожээ. Өнөөдөр энэ арга хэмжээнд 600-аас илүүгүй зочдыг урьдаг.
Charles Sykes/Invision/AP: Дуучин Рианна MET Gala дээр, 2007 он.
Өнгөрсөн онд гэхэд л урилгын үнэ $30 мянга, ширээний захиалга $275 мянган доллар байсан юм. Тэгэхэд нийт 12 сая долларыг цуглуулж чаджээ. Гэхдээ од бүрээс мөнгө аваад байхгүй. Заримдаа загварын ордон алдартнуудыг өөрийн хувцас, загвараа өмссөнийх нь төлөө зардлыг нь даадаг.
Нью-Йоркийн энэ арга хэмжээний улаан хивсэн дэр гялалзах нь чи супер од, үеийнхнийхээ хайртай хүн, амьдралдаа сэтгэл хангалуун гэдгээ харуулсан хэрэг юм.
Dennis Van Tine/Geisler-Fotopress: Жаред Кушнер, Иванка Трамп на Met Gala, 2016 он
Загварын аж үйлдвэрт нөлөөлөн ул мөрөө үлдээсэн панкийн түүх ч юм уу эсвэл нэгэн дизайнерын түүх замнал мэтийн нэгэн сэдвийг жил бүрийн арга хэмжээ сонгодог. Өнгөрсөн онд япон дизайнер Рей Кавакубо ба түүний Comme Des Garçons брендэд зориулагдсан байлаа.
Энэ жилийн 70 дахь ойн фэшн-феерийг сүүлчийн удаа зохион байгуулж байгаа тухай яриа гарч байснаас Анна Винтурт анхаарал их төвлөрсөн байлаа. Түүнийг ажлаа өгнө гэсэн таамаглал батлагдах юм бол Vogue US сэтгүүлийн есдүгээр сарын дугаар түүний Ерөнхий редактораар ажилласан 30 жилийн сүүлчийн дугаар нь болох ёстой.
Ерөнхий редактораас гадна арга хэмжээний хөтлөгчид бас анхааралд байдаг. Энэ жил түүнийг Донателла Версаче, Рианна, Амаль Клуни гурав хөтөллөө. Vogue уламжлалаа барин тав ба зургадугаар сарын дугааруудын хавтсыг хөтлөгч нараар чимэглэсэн байв. Стандартын дугааруудаас гадна зургадугаар сард Хувцасны хүрээлэнд бүтнээр зориулагдсан тусгай дугаар зургадугаар сард хэвлэгдэнэ.
Энэ жилийн үзмэрүүд нь “Диваажингийн бие: Загвар ба Католик сэтгэмж” нэрийн дор тавигдсан ба Анна Винтурын Ватикантай хийсэн хэлэлцээрийн үр дүн байлаа.
MET-ийн албан ёсны сайтын мэдээгээр Сикстины дацангийн сангийн Ромын хамбын хувцас хунар, ассесуарууд үзэсгэлэнгийн гол үзмэрүүд болжээ. Мөн католикийн гоо зүйгээс урам аван дизайнерүүдийн ХХ зууны загварууд бас үзэсгэлэнд тавигджээ. Үзэсгэлэнг үзэгчид тавдугаар сарын 10-наас эхлэн музейд мөн салбарт үзэн танилцаж болно.
Мөргө, нүглээ наминчил: Нью-Йоркийн шилдэг ба тааруу гоёлууд
Eduardo Munoz/Reuters: Дуучин Cardi үдэшлэг дээр, 2018.05,07
Хувцасны хүрээлэнгийн наадмыг “оны гол үдэшлэг” тавдугаар сарын 7-ны явагдаж, хамгийн дэгжин, хамгийн тааруу гоёлтой оддууд тодорлоо. Үүнийг тодруулаад байх журам дүрэм байдаггүй. Үзэгчид түүнийг хэрхэн хүлээн авснаар л тэр нь ойлгомжтой болдог.
Charles Sykes/Invision/AP: Амаль Клуни түүний нөхөр Жорж.
Жорж Клунийн эхнэр брюк өмдийг чээживч бүхий банзалтайгаар хослуулан гангарлаа.
Гоёлыг дизайнер Ричард Куин бүтээн металлжуулсан чээживч, гялалзсан цэнхэр өнгийн ихээхэн хэмжээний тууз маягийн банзал дээрээ том улаан сарнайг дүрсэлсэн байв. Дэгжин, гоё загвар.
Eduardo Munoz/Reuters: Рианна
Амалийн хамт арга хэмжээг хөтөлсөн Рианна Maison Margiela by John Galliano ордоны загвараар гоёв. Рианна зочдод хэн энд хамба гэдгийг харуулаад өглөө. Түүний толгойг хамбын гэхээр нүсэр митра өмсөгдсөн байв. Очир эрдэнийн митра малгайг Maria Tash Jewelry гэх гоёл чимэглэлийн ордон бүтээсэн ажээ. Мариалж эхэлсэн дуучин хамбыг дуурайсан нь хачирхалтай санагдсан ч МЕТ-ийн сүүлийн үеийн үдэшлэгүүдэд шашины бэлгэдэлтэй загварууд гэмгүй шоглоом байсан гээд л өнгөрөхөөс өөр аргагүй.
Evan Agostini/Invision/AP: Загвар өмсөгч Роузи Хантингтон-Уайтли
Дээрхийн гэгээнтэн шиг харагдах гээд очир эрдэнээр гоёр албагүйг Британийн загварын стилистүүд харууллаа. Бие барьсан даашинз залуу ээжийн үзэсгэлэнг тодруулав. Хагас гэрэлсэн алтлаг намраг нь жижг шигтгээгээр чимэгдсэн байлаа. Үдэшлэгийн сайнхан оёлуудын нэг.
Дүрийг загвар өмсөгчийн дадал болсон туяарсан нүүр будалт дүүргэлээ.
Ким Кардашьян
Charles Sykes/Invision/AP: Ким Кардашьян
Арга хэмжээний хедлайнеруудын нэг нь Versace болов. Италийн нэртэй брэнд өөрийн оддоо дэгжин хувцасладаг. Кимын хувьд ч ялгаагүй.
Энэ алтан даашинзийн өгзгийн хэсэгт загалмай шагласан байлаа. Ким наадмын сэдвээ мартсангүй.
Блейк Лайвли
Carlo Allegri/Reuters: Жүжигчин Блейк Лайвли
Жүжигчин нөхөр Райан Рейнольдсаа дандаа инээмсэглүүлж байх шалтгийг олдог шигээ гоёхдоо ч алддаггүй. Кристиан Лабутин згварыг бүтээж Лайвли ямар байдгийг харуулж өглөө. Зохисон ч жигтэйхэн. Энэ хувцастай нь үдэшлэгт авчрахад тусгай автобус авсан гэнэ үү. Энэ ганган гоёлын ер бусын чимгийг мастерууд гараар 600 цагийн турш оёжээ.
Чэдвик Босман
Evan Agostini/Invision/AP: Жүжигчин Чедвик Боузман
Marvel кинокомпанийн «Хар барс» боевикийн жүжигчинг Versace ийм болгожээ. Сэдвээ ч стилийг яг барьж дээ. “Аллилуйя” дуулмаар ч.
Шайлин Вудли
Charles Sykes/Invision/AP: Модель Шейлин Вудли
Ralph Lauren брендийн хүмүүсийн хийсэн бүгдээс хамгийн тааруу загвар нь энэ болов уу гэвэл алдахгүй байх шүү.
Charles Sykes/Invision/AP: Модельер Алессандро Микеле, дуучин Лана Дель Рей хөгжимчин Жаред Лето
Gucci брэндээр гангарсан Лана ээлжит удаагаа хайп кагвар хоёр тохирохгүй гэдгийг харууллаа. Микеле хичнээн хичээгээд ч амжилт олсонгүй шив дээ. Зүрхэнд нь долоон хутга шаасан нүсэр гоёл тааруу даашинзийг дээш татсангүй.
Карди Би
Carlo Allegri/Reuters: Cardi
Жинхэнэ католик эмэгтэй өөрийн биеэ Moschino брэндийн Жереми Скотод “тушаавал” юу болдгийг харуулсан дүрийг рэпчин бүсгүй үзүүлэв шив дээ.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (13)