x

Монголын “Сежонг”

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрөл ба хоцрогдлын асуудлыг бий болсон цагийнх нь сэтгэлгээнээс нэг эрэмбээр дээгүүр түвшнээс харж шийдэх шаардлагатай. Сүүлийн 30-аад жилд гурав, дөрвөн мастер төлөвлөгөө гаргаж баталсан ч Улаанбаатарын хөгжилд алийг нь ч ашиглаагүй. Нийслэлийн үе үеийн дарга нар хотын ирээдүйг сонгуулийн дөрвөн жилээс цааш хараагүйгээс гадна намынхаа болон хувийнхаа халаасыг дүүргэхийг урьтал болгож ирсэн эмгэнэлтэй.

Нийслэлийн газар, Туул гол, Богд уулын амуудтай холбоотой хууль, журмыг хот, яамдын удирлагууд хувийн болон намынхаа ашиг сонирхолд тохируулан өөрчилж ирсний үр дүнд Улаанбаатар ямар ч төлөвлөлтгүй, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барьж чаддаг, хот биш “хярамцаг” болжээ. Иргэдийн дийлэнх нь хотыг хаяалсан гэр хороололд, нүхэн жорлонтой, уух усаа зөөж амьдарч байна. Хотын замд буруу жолоотой, японы хуучин машинууд багтахаа байж, ихэнх иргэд гэртээ биш, машиндаа “амьдарч” байна.

Улаанбаатар хотын өнөөгийн удирдлага төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах талаар зарим ажлууд санаачилж, зам, гүүр шинээр барьж байна. Хотын төвөөс өргөн хэрэглээний, барилгын материалын болон авто машины худалдааны захуудыг гаргахыг оролдож байгаа ч, хэрэгжүүлж чадахгүй байна.

Ямар ч гэсэн хотын захиргааны бүх агентлагыг яармаг руу нүүлгэхээ хотын дарга Су.Батболд оны эхээр амлав. Өмнөх С.Бат-Үүл дарга Баянхошуу руу нүүлгэнэ гэдэг байлаа. Энэ удаа Сүхбаатарын талбай дээрх түүхийн дурсгалт байшингаа Голомт банкинд зарчихсан учир, орох газаргүй болсон хотын захиргаа аль нэг тийшээ нүүх нь тодорхой болжээ.

Харин тэгэхдээ Засгийн газрын зарим яам, газруудыг бас аваад нүүвэл ямар вэ? Жишээ нь, солонгосууд Сөүлийнхээ төвлөрлийг бууруулах, орон нутгаа жигд хөгжүүлэх зорилгоор зарим яам, агенлагууд, их дээд сургуулиа гурван том хотын дунд, Сөүлээс урагш 120 км зайд орших Сежонг гэх газар засаг захиргааны тусгай дүүрэг байгуулан 2012 оноос нүүлгэж эхэлжээ. Эдүгээ төр засгийн энэхүү цогцолборт Засгийн газрын 26 төв байгууллага, түүний дотор 9 яам, 16 төрийн байгууллага нүүж ирээд байна. Яамдаас Газар, дэд бүтэц ба тээврийн яам; Худалдаа, үйлдвэр ба эрчим хүчний яам; Байгаль орчны яам; Далайн ба загас агнуурын яам; Соёл, спорт ба аялал жуулчлалын яам; Стратеги ба сангийн яам; Хөдөө аж ахуй, хүнс ба хөдөөгийн хөгжлийн яам; Ажил олголт ба хөдөлмөрийн яам оржээ.

Улаанбаатарын хувьд Сежонг шиг хол биш юм гэхэд Яармаг, цаашлаад Өндөр дов руу шинэ онгоцны буудлын хурдны зам дагаад нүүлгэх хувилбарыг авч үзэж яагаад болохгүй гэж.  

Манай нийслэлийн төвд байрлах 20-оод яамдын байшинг тойрч ажлын цагаар машины зогсоол хайсан олон зуун автомашин замын хөдөлгөөнийг ихээхэн удаашруулж, гацааж байгааг судалгаагаар тогтоосон шүү дээ.

Хэрэв үнэхээр, төр засгийн зарим яамд, харьяа агентлагуудыг нь нүүлгэнэ гэвэл нэг газарт тойрог, зургаан талтай [октагон] барилгын цогцолбор барьж, яам бүрийг нэг хэмжээ, загвартай, сайд, дарга, хэлтсүүдийн өрөөг нь таарсан стандартаар байгуулах, газар доор томооохон дулаан гарааж, гадаа нь бүр олон машины зогсоол барих хэрэгтэй.

Тэр тойрог барилгын голын зайн эхний давхруудыг том жижиг олон хурлын заал байрлуулж, хамгийн дээд давхарт нь хоёр гурван давхрын өндөр таазтай, шилэн дээвэртэй, олон мянган хүний багтаамжтай томоохон үзэсгэлэн, цуглаан чуулган хийж болохуйц заал [Атриум] болгох нь оновчтой. Вашингтон хотод буй Дэлхийн банк ба ОУВС-ийн байшин тод жишиг байж болно. Монголд онцгой шийдэлтэй бас нэг шинэ архитектур гарч ирнэ гэсэн үг.

Зарим улс нийслэлээ хамгийн том хотоосоо нүүлгэж, цоо шинээр байгуулан, хотжилт, хөгжлийн орчин үеийн төв байгуулсныг бас санах хэрэгтэй. Жишээ нь Австралийн нийслэл Сиднейд биш Канберрад, Шинэ Зеландын нийслэл Оакландад биш Веллингтонд, Калифорни мужийн нийслэл Сан Францискод биш Сакраментод байрлаж буй нь ийм учиртай. Манай ойрын хөрш Казахстан нийслэлээ Алма-Атагаас Астана руу хэдхэн жилийн өмнө нүүлгэсэн. Мөн Нигери, Мяньмар, Пакистан, Орос, Бразил, Танзани зэрэг улсуудыг энд нэрлэж болно.

Улс орноо, түүний дотор Улаанбаатар хотоо хүн амьдрахад таатай, нүд баясгаж сэтгэл хөдөлгөсөн, уушиг тэнийж урам орсон нутаг болгох эсэх нь эрх мэдэлтнүүдийн биш, иргэд бидний гарт байдгийг санах хэрэгтэй. Монголчууд төр засгийн эрх мэдлийг өгсөн, сонгосон төлөөлөгчдөө хянаж дүгнэж, халж сольж чаддаг болох ёстой.

Нийтлэлч Д.Жаргалсайхан /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ардчилсан намын ЕНБД-аар С.Баярцогтыг сонголоо 8 цаг 26 мин Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 12 цаг 32 мин Завсарлагааны дараа ЕНБДаргад нэр дэвшигч дээр санал хураана 12 цаг 33 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 13 цаг 28 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 13 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 13 цаг 44 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 13 цаг 46 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 13 цаг 46 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 13 цаг 47 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 14 цаг 7 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 14 цаг 26 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 14 цаг 37 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 14 цаг 52 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 15 цаг 44 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 15 цаг 44 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 15 цаг 45 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 15 цаг 48 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 15 цаг 51 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 15 цаг 52 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 15 цаг 53 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top