x

Ахмад сонгогчдыг “уургалах” МАН-ын гурван бодлого хэрэгжиж эхэллээ

Өнгөрсөн оны сүүлийн улиралд улс төр судлаач, эрдэмтэд МАН-ын захиалгаар иргэдийн улс төрийн байр суурийг тодорхойлох судалгаа хийжээ. Тус судалгаагаар МАН-д үнэнч ахмад сонгогчид “улаан” сонголтоос нүүр буруулж, өөр улс төрийн хүчнийг илүүд үзэж буй нь тодорхой болсон аж. Харин эл судалгааны үр дүнд МАН-ынхан дүгнэлт хийн ахмадад, тэр дундаа хөдөөгийн сонгогчдод чиглэсэн халамжийн бодлого түлхүү хэрэгжүүлэх зорилго тавьсан нь сүүлийн өдрүүдэд илүүтэй мэдрэгдэж байна. 

Өнөөдөр нийгмийн гол сэдэв болж буй тэтгэврийн зээлийг тэглэх амлалт ч үүний нэг хэсэг. Хэдийгээр ҮАБЗ хэлэлцэж, Ерөнхийлөгч мэндчилгээндээ дурдсан боловч цаад утгаараа МАН-д ашигтай шийдэл болох нь ойлгогдоно. Тэгээд ч ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь МАН-ыг удирдаж буй эрхмүүд гэдгийг дурдах нь зүй. Тэр утгаараа ҮАБЗ дээр МАН-ын хоёр дарга дээрх санаачилгыг гаргасан байх өндөр магадлалтай. Ерөнхийлөгч ч тэтгэврийн зээлийг тэглэх үндэслэлээ “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан” хэмээн тодорхойлсноос үзвэл хаанаас дэвшүүлсэн санал болох нь тодорно. УИХ-ын дарга засгийн “гал тогоог” хариуцаж байхдаа өөрийн биеэр Салхитын мөнгөний ордыг улсад хураан авч, тус ордын дээжийг төв банкинд гардуулсан зэргээс энэ нь улам лавширна. Нөгөөтэйгүүр улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч 2020 оны сонгуулиар МАН-ыг дэмжиж, 2021 онд МАН Х.Баттулгыг дэмжих тохироо явлаа гэсэн хардлага тээж эхэллээ.

Аль нь боловч ахмад сонгогчид руу чиглэсэн МАН-ын бодлого гараанаас хөдлөв. Үүгээрээ МАН 233 мянган сонгогчийн саналыг бүтэн халааслахгүй юмаа гэхэд талынх нь санаа бодлыг эргүүлж чадвал халамжийн зорилго биелнэ. Дээр нь аав, ээжийнх нь зовлонг нимгэлэх гэж буйд талархсан иргэд МАН-д саналаа өгнө гэж тооцвол парламентын сонгуульд ялахад чухал нөлөөтэй гэж тооцсон биз. Үүнээс гадна эрх баригчдын ахмадын нийгмийн халамжийг нэмэх нэг чиглэл нь тэтгэврийг 50 мянган төгрөгөөр өсгөх шийдвэр байв. Засгийн газрын шийдвэрийн дагуу оны эхнээс 21.2 мянган ахмадын тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. 1990 онд төрүүлсэн хүүхдийн тоогоороо тэтгэвэрт гарсан ахмадуудыг ялгаварлаж байсан шударга бус хуулийг зассанаар 130 гаруй мянган хүн өнөөгийн тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхүйц тэтгэвэр авах болсон нь МАН-д саналаа өгөх сонгогчийн тоог нэмнэ. Үүн дээр 420 мянган ахмадын тэтгэврийг нэмэхэд зориулж 150.6 тэрбум төгрөг хуваарилсан нь санал “зулгаахад” түлхэц болно. Мөн энэ оноос малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж тэтгэвэр тогтоолгох болсны цаад утга нь ахмадуудад чиглэсэн сонгуульд оноо цуглуулах бас нэг бодлого.

Уг нь үүнийг УИХ 2019 оны эхнээс хэрэгжүүлэхээр хуулийг нь баталж, төлөвлөсөн ч ОУВС-гийн шаардлагад уягдаад хойшлуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийг хэлэлцэх үеэр “Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаа үед хэрэгжүүлж болохгүй. Улсын төсөв дийлэхгүй” хэмээн хойшлуулж байсан.

Гэтэл МАН ОУВС-гийн хөтөлбөр дуусаагүй байхад бодлогоор хэрэгжүүлэхээр зүтгэлээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн жил тохиож буйтай холбогдуулан ахмадад чиглэсэн нэг “шугам”-аа нээхээс өөр аргагүй болсон гэж дүгнэж болно. Малчин гэдгийн цаана хөдөөгийн сонгогч байгаа нь тодорхой учраас сонгуулийн өмнө “нүдээ олсон” ажил болж харагдана. Мөн малчдад тавих шаардлага, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн бүрдүүлэх материал ялгаатай байгаа нь хөдөөгийн малчин сонгогчид зориулсан бодлого гэдгийг илэрхийлж байгаа.

Ийн МАН захиалсан судалгааныхаа мөрөөр “залруулга” арга хэмжээ авч эхэллээ. Тэдэнтэй өрсөлдөхөөр цээжээ дэлдэн буй АН-ын оноо цуглуулах оновчтой бодлого хаа байна вэ. Ахмадаа алагчилсан зөвлөмжийг ҮАБЗ гаргаж МАН хэрэгжүүлэхээр зүтгэж эхэлснийг улс төрд ганцаараа тоглолт хийж буй О.Баасанхүү шүүмжилж АН-ынхнаас урьтан оноо цуглуулаад эхэлчихлээ. Угаасаа ахмадууд “улаан” сонголттой хэмээн АН-ыг гомдоллож байх зуурт МАН алдаагаа залруулж “улаан сонголтоо уургалахаар” чармайж байна. Цаашилбал ахмадын халамжаар залуу үеийг ч цаламдахаар бэлтгэж байна. Харин ирэх сонгуульд ямар ч дүрмээр ялна гэж том дуугарч буй АН-д “улаан”-ыг урвуулах байтугай “цэнхэр” сонголтоо хадгалж үлдэх бодлого байна уу. 

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 41 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 51 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 14 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 20 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 47 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 46 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 16 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top