x

Бид яг хаана хаягдчихав?

Боловсрол телевизийн “Моод” нэртэй шинэ хөтөлбөрийг үзэв. Телевизийн баг Европын боловсролын системийг судлахаар яваад Дани улсын Боловсролын их сургууль, Стокгольм /Швед/ хотын нэгэн дүүргийн Гэр бүлийн төвөөр зочилсон байна.

Данийн Боловсролын их сургуулийг төгсөгч, сурган хүмүүжүүлэгч /тэнд багшийг ингэж нэрлэдэг бололтой/ Д.Цэндхүү тус улсын сургуулийн өмнөх боловсролын системийн талаар ярьж байна.

-"Данид хүүхдийг зургаан сартайгаас нь яслид авдаг. Эцэг эхчүүд нь эрт ажилд орвол тухайн гэр бүлийн төсөвт ч нэмэртэй, улсын эдийн засагт ч тустай. Яслид нэг ангид 12-оос илүү хүүхэд авдаггүй. Мэргэжлийн гурван багш, нэг туслах багш 12 хүүхэдтэй ажилладаг. Цэцэрлэгийн ангид 21-ээс илүү хүүхэд авахгүй. Мөн хоёр мэргэжлийн багш, нэг туслах багштай. Энд цэцэрлэгийн багш, дунд ангийн багш, дуу хөгжмийн багш гэсэн ойлголт байхгүй. Багш хүн бүх чадварыг эзэмшиж, түүнийгээ хүүхдүүдэд зааж сургадаг. Хүүхдэд хамгийн хайртай, сэтгэлтэй хүмүүсийг багшаар ажиллуулдаг" гэж ярив. Янз бүрийн асуудалтай, ааш араншинтэй хүүхдүүд ирж болох ч багаас нь мэргэжлийн хүмүүсээс тусламж авснаар хүүхдийг зөв тийш нь чиглүүлж, ирээдүйд учрах эрсдэл, хохирлоос сэргийлж чаддаг гэнэ.

Монгол багшийн ажилладаг цэцэрлэгийг хоёрдугаар ангийн сурагч, 4 настай С.Сара охин өөрийгөө монгол хэлээр танилцуулж,

“Сэм сэмхэн явдалтай

Сэргэлэн шувуухай шагшина

Хөөрхөн жаалын дэргэд

Холдож ойртож наадна” хэмээн эвлэгхэн дуулж байна. 4 настай охин ингэж ярьж байна. “Бид гудамжинд хогоо хаяж болохгүй. Би хэрвээ гудамжинд явахдаа хэрвээ хог таарвал заавал авч хогийн саванд хийдэг. Бидний хаясан хог хийссээр яваад далайд очвол далайн амьтад тэр хогонд хордоно. Бас үхэр, хорь ч гэсэн хогийг идээд хордож болно. Зажилсан бохио хэзээ ч ил хаяж болохгүй. Шувуу хоол гэж бодоод идчихэж мэднэ шүү дээ” хэмээн ярина.

Учир нь Данид хүүхдийн боловсролыг хамгийн түрүүнд хүн байх, хүнлэг байхаас эхэлдэг. Би гэж хэзээ ч битгий түрүүлж бай, бусдыгаа хүндэл гэх мэтчилэн. Багш нарыг сургаж, бэлтгэж байгаа, анги танхимыг ашиглаж байгаа энэ тэрийг зүгээр нэвтрүүлгийг нь ухраагаад үзчихнэ биз...

Үүний дараа тэд Стокгольм хотын нэгэн дүүргийн Гэр бүлийн төвөөр зочлов. Энгийн орон сууцны байшинд хэдэн буйдан тавиад, залуу эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ирж зөвлөгөө авдаг юм байна. Тус төвийн зөвлөх “Саяхан манайд нэг гэр бүл зургаан настай хүүхэдтэйгээ ирсэн. Хүүхэд нь маш их ууртай байсан. Мэдээж асуудлыг нэг удаагийн үйлдлээр шийдэж чадахгүй ч гэсэн тэд юу хийх ёстой вэ гэдгээ мэдээд явсан. Бид хүмүүст асуудал үүсэхээс нь өмнө туслахыг хичээдэг. Хэрэв тэгж чадахгүй бол хожим учрах хохирол нь нэмэгдэнэ хэмээн ярьж байна. Хэтрүүлж хэлэхэд байшин болгонд ийм төв байдаг бололтой. Мэргэжлийн хүмүүс нь байвал манайд ч хийж ядаад байх юм алга.

"Моод" нэвтрүүлэгтэй зэрэгцээд өөр нэг суваг дээр Оросын телевизийн “Зөн билгийн тулаан” гарч байна. Шоуны хөтлөгч Сергей Сафранов нэвтрүүлгийн зочноор оролцож байгаа таван бүсгүйгээс хэн нь бүтэн өнчин болохыг таахаар оролдож, “Асрамжийн газар байнга л зодоон болж байдаг шүү дээ. Гарыг нь харья” гэнэ. Хүний хөгжлийн асуудал дээр Орос манай хоёр л ойролцоо яваа бололтой юм аа даа.

Саяхан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон” төслийн санаачлагч Ч.Ганжавхлан хэдхэн өдрийн өмнө өөрийн пэйждээ нэгэн пост оруулсан байна.

“...7000 гаруй бэлэг бэлдээд 1500 гаруй айлаар орлоо. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд хальтрам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ. 2-3 жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Овоо засраад дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж, орон гэр нь хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Бүр ганц найдаж, итгэж найдаж явсан айл маань хүчирхийлэл, архидалтын золиос болжээ.

Идэх хоол энд алга, түлэх нүүрс, итгэл найдвар ч алга. Эцсийн эцэст Монгол Улсын иргэн ийм хүн, тэдэн хүүхэд энд амьдарч байна гэсэн бүртгэл ч алга” хэмээн бичсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт Хэнтийд бас нэг аймшигтай хэрэг гарчээ. Гурван сарын өмнө шоронгоос суллагдсан этгээд хоёр ойтой, нэг ойтой хоёр нялх хүүхэдтэй эмэгтэйтэй хамтран амьдарч байгаад согтуудаа хоёр настай хүүг нь зодоод аминд хүрчихжээ. Ой гарантай хүүхдийн бие сайнгүй /бас зодуулсан/, эмнэлэгт байна гэнэ. Хэрэг гарах үед хүүгийн эх согтуу байжээ...

Хар сүүдэр татуулсан энэ мэдээтэй залгаад Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа” гэх мэдээлэл цацагдаж байна. Нийслэлийн Засаг даргатай хамтарч “Нийслэлийн шилдэг залуучууд”-ыг бас шалгаруулан шагнаж гэнэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагаас нь ийм л мэдээ дамжуулж байна. Энэ төр гайгүй чадалтайд нь нүүрээ, гайд гарсан хэсэгт нь нуруугаа харуулахаар нэг мөсөн шийдсэн бололтой.

Залуучуудын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд нь гэж нэг л их хурал зөвлөгөөн, семинар форум зохион байгуулж илтгэл тавьсан, өргөмжлөл өгсөн нөхөд байх.  Харин цаана нь тэдний хариуцах ёстой асуудал болгон хог дээр гарч, хүүхдүүд эцэг эхийнхээ гарт амиа алдаж байна. Хүүхдүүдийг танихгүй хүн биш хойд эцэг, төрсөн эцэг нь, ах нь нагац нь хүчирхийлж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр өдөр тутам урсч байгаа хар бараан мэдээнд анхаарал хандуулж байгаа нэг ч эрхтэн дархтан, дарга цэрэг алга. Хэрвээ нэг ч гэсэн тийм хүн байсан бол аль хэдийн хууль, цагдаагаа дагуулж очоод эцэг эхийнх нь эрхийг хасаад хүүхдийг улсын асрамжинд авчих нь байлаа. Эцэг эхдээ гадуурхагдсан, өлссөн даарсан, сургууль боловсролоос завсардсан хүүхэд бүрийн дэргэд тэд байх ёстой байлаа. 

Одоогоос хоёр жилийн өмнө, 2017 оны аравдугаар сард мэдээллийн сайтуудаар “Орчин үеийн жишиг болсон 133-р сургууль нээлтээ хийлээ” гэсэн мэдээлэл зурагтайгаа цацагдаж байж. Харин өнөөдөр тус сургуулийн 1600 гаруй сурагч сургуулийн байраа “Монгол Тэмүүлэл” сургуульд алдаад одоо тэр барилгынхаа нэг, хоёрдугаар давхарт нь дөрвөн ээлжээр, өдрийн хоёр цагаар хичээллэж байна. /Сургуулийн Эцэг эхийн зөвлөл өчигдөр хоёр дахь удаагаа хэвлэлийн бага хурал зарлаж, хэвлэл мэдээллийнхэнд хандлаа/ Үлдсэн хоёр давхарт нь “Монгол Тэмүүлэл” сургуулийн 200 гаруй сурагч өглөөнөөс орой хүртэл 8-10 цагаар хичээллэдэг.

Уг нь энэ хоёр сургууль хоёулаа төсвөөс санхүүждэг улсын сургуулиуд. Нэг нь Кембрижийн хөтөлбөртэй, нөгөө нь энгийн сургалттай. Нэгэнд нь дарга нарын хүүхдүүд сурдаг, нөгөөд нь борчуудын хүүхэд явдаг. Албан ёсны боловсролын систем нь хүртэл ийм муухай ялгаварлалтай. Бид яг хаана хаягдчихав аа, ямар улсад амьдраад байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.23.7)
    Кабелын вт-үүд орчуулагч төхөөрөмж
    2020 оны 01 сарын 01 | Хариулах
  • ард (202.179.31.89)
    зэрлэг капитализм
    2019 оны 12 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 19 цаг 36 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 19 цаг 43 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 19 цаг 53 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 16 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 22 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 цаг 49 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 48 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 12 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 18 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top