x

Харшлын эмзэгшилтэй хүүхэд ханиад хүрвэл хэт мэдрэмтгий болдог

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч О.Солонготой ярилцсаныг хүргэж байна.

-Сүүлийн үед хүүхдүүд ихэвчлэн ямар өвчлөлийн шалтгааны улмаас хандаж байна вэ?

-Улсын хэмжээнд улиралтай холбоотой томуу, томуу төст өвчлөлийн тоо ихсэх хандлагатай байгаа. Амбулаториор үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 5.5 хувь нь томуу, томуу төст өвчнийг эзэлж байна. Энэ бол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дундаж хэмжээнд яваа. Айхавтар өссөн үзүүлэлттэй зүйл биш. Өндөр халууралттай, ханиалгасан хүүхдүүд их ирж байна,

-Ханиалгаад удахгүй хатгаа болж байна гэсэн хүмүүс их байна л даа. Ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ?

-Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нь агаарт 200 гаруй төрлийн нян, вирус илэрдэг. Түүний үүсгэгчээс хамаараад шинж тэмдгүүд нь өөр. Томуу нь А, В, С хүрээний вирусүүд бий. Томуу шувууны цар тахал гэж ярьдаг. Тэр бол одоохондоо манайд өндөр хэмжээнд гарсан зүйл байхгүй. Гэхдээ 1-2-оор бүртгэгдэж байгаа.

Одоогийн үүсээд байгаа шинжүүд нь Халдварт өвчин судлалын төвөөс гаргадаг мэдээллээр бол риновирус, аденовирус, коронавирус гэх вирусууд давамгайлж байгаа. Аль вирусээр халдварлагдсанаараа өөр өөр.

Риновирус нь хамар залгиурын шинж тэмдгүүд их илэрнэ. Нус гоожно. 2-3 хоног нууц үе нь байгаад бие тавгүйрхэнэ. Халуун нь бага зэрэг нэмэгдэнэ. Хамар, ам битүүрнэ. Бага насны хүүхдүүдийн нус их гоожно. Хоолой хуурайшна, сэрвэгнэнэ.

Аденовирус нь нүд нуухтах, ханиалгах, хамрын салст нь суувал нус гоожно. Залгиур дээр байвал дуу сөөнгөтнө, ханиалгана, хоолой өвдөнө. Мөн халуурч эхэлнэ. Нүдэн дээр гарахаар нүд нуухтаад эхэлнэ. Нүдний ханиад гэж хүмүүс яриад байдаг. Энэ нь аденовирусын халдвар юм.

Коронавирус нь уушгины эдэд очдог. Тэр вирусээр халдварлагдсан бол уушги цочмог гэмтэх шинжээр өвчилдөг. Илүү хурдан хүндэрнэ. Түүнийг энгийн хэлээр хатгаа боллоо, ханиад хүндэрлээ гэж яриад байгаа.

-Аньс, чацарганын шүүс, аарц буцалгаж өгөхөөр ханиад нь хүндрээд байна гэж хүмүүс яриад байна л даа. Ер нь гэрийн нөхцөлд юу хэрэглэх ёстой вэ? 

-Гэрийн нөхцөлд ханиадны шинж тэмдэг илрэнгүүт хүүхдийг дулаан байлгах шаардлагатай. Шингэн зүйл маш сайн уулгах ёстой. Нойр, хоолыг тааруулах, хэт ядраахгүй эрт унтуулах, халуун бүлээн зүйл сайн уулгах шаардлагатай.

Халуураагүй тохиолдолд хүүхдийг халуун ваннд суулгах нь өөрийн дархлааг сэргээнэ. Аньс, чацарганы шүүс, аарц уухаар сэдрээд байна гэдэг нь харшлын фонотой, харшламтгай хүүхэд бол шүүсийг хэрэглэхээр харшламтгай чанарыг сэргээгээд байдаг. Тэгэхээр хүүхэд илүү сэрвэгнэж ханиалгана. Түүнээс ханиадыг сэдрээгээд муутгаад байгаа зүйл биш.

Харшлын эмзэгшилтэй хүүхэд ханиад хүрээд юманд мэдрэмтгий цочромтгой болдог. Тэр үед нь нэмээд тиймэрхүү зүйл хэрэглэвэл бүр илүү сэдрээнэ гэсэн үг. Гэрийн нөхцөлд ханиад томууны шинж тэмдэг илрээд эхлэнгүүт С витаминыг сайн хэрэглэх шаардлагатай. Хүүхдийг дааруулж болохгүй.

Хүүхэд ханиалгаад эхэлсэн л бол цэцэрлэг, сургуульд нь явуулж болохгүй. Ханиалгаж найтаахад вирус агаарт долоон метр зайд цацагдаж, нэг найтаалтаар 40 мянгаас илүү дусал агаарт тархдаг. Тиймээс байнга амны хаалт зүүлгэх, мөн гарын ариун цэвэр маш чухал.

Гараа байнга савандаж угаах, нян вирус хаана ч наалдсан байж болно. Хамгийн түрүүнд гараараа хүрнэ. Гараа угаалгүй хоол хүнсээ идэх, гараа амандаа хийх зэрэг нь томуу, томуу тест өвчний вирусийг тусах өндөр магадлал болдог.

Гэртээ чийгтэй цэвэрлэгээг сайн хийх шаардлагатай. Бид гадаах агаар бохир гэж ярьдаг.

Гэтэл хүүхэд ихэнхдээ дотор өрөөний нөхцөлд байдаг. Хүүхдийн байгаа орчны агаар нь сайн байх хэрэгтэй. Чийгшлийн хувьд 50-60 хувь байх ёстой гэдэг. Ямар ч чийгшүүлэгч, агааржуулагч асаагаагүй тохиолдолд Монголын нөхцөлд өвөлдөө 20-30 байдаг.

Зарим тохиолдолд 20-оос бага байна. Тийм тохиолдолд агаарт нян эргэлдэх нь өснө. Хэрэв чийгтэй байвал нянгийн эргэлт багасна. Өвчин үүсгэх тохиолдол нь буурна. Чийгтэй цэвэрлэгээ сайн хий, агаарын солилцоо сайн явуулах хэрэгтэй.

-Эдгээр шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхдийн халууныг тогтмол хянах хэрэгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж бий. Энгийн иргэдийн яриагаар ягаан дэвтэр гэдэг. Ягаан дэвтэр дээр аюултай ерөнхий шинж гэж бий.

Түүн дээр ямар үед яаралтай эмнэлэгт хандах вэ гэсэн хэсэг бий. Хүүхэд өндөр халуурвал, хоолондоо дургүй болбол, татвал гэсэн ерөнхий шинжүүдийг дурдаад өгчихсөн байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандана. Өдрийн цагаар өрхийн эмчдээ хандана. Бүх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байгаа.

Оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Мөн дур мэдэн антибиотик хүүхдэд өгч болохгүй. Заавал эмчийн заавраар өгнө. Энгийн вирусийн халдвар байгаад вирусийн хандалбарт антибиотик үйлчлэхгүй. Нян, бактеритай хавсарсан тохиолдолд бид нян, бактерийг дарах зорилгоор антибиотик хэрэглэдэг. Вирус бол тодорхой хөгжлийнхөө хэсэгт ороод задраад байхад ханиад эдгэнэ. Антибиотик вируст үйлчлэхгүй болохоор эмчийн заавраар хэрэглэнэ.

Дур мэдэн антибиотик хэрэглэх нь дасал үүсгэх эрсдэл болно. Гэрийн нөхцөлд хүүхдийг дулаан байлга, шингэн зүйл сайн уулга, сайн хоолло. Олон нийтийн газар бага дагуулж яв. Хүүхдийн нас бага байх тусмаа амьсгалын зам богино байдаг.

Гаднаас орж байгаа хүйтэн агаарыг бүлээцүүлэх зай бага. Шууд хүйтэн агаар царгиж ордог болохоор хүйтэн сэрүүн нөхцөлд гадуур авч явах нь томуу, томуу төст өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал хэр байна вэ? 

-Өдрийн цагаар өрх болон дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгаар үйлчлүүлбэл ачаалал харьцангуй багасна. Өрх бүрт багадаа 6-7 эмч ажиллаж байгаа. Дээрээс нь дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байгаа болохоор дүүргийн эмнэлгүүддээ үйлчлүүлэх нь ачааллыг бууруулна.

Бүгд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв дээр ирчихээд “Та нар үзсэнгүй, харсангүй, номер олдохгүй, дараалал их” гээд байдаг. Бүх эмнэлгийн хүүхдийн тасаг ажиллаж байхад ачааллаа тэнцүүлэх нь зүйтэй. Үдээс хойш болохоор энд янз бүрийн вирустэй хүүхдүүд холхидог. Энд л сайн эмчилгээ хийнэ гээд наашаа ирдэг.

Ялгаагүй бүх эмнэлэгт адилхан сургууль төгссөн, адилхан мэргэжилтэй эмч нар ажиллаж байгаа. Тиймээс өрх болон дүүрэгтээ үйлчлүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачааллыг хуваалцаач ээ гэж хэлмээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 45 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 49 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 53 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 14 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 21 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 34 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top