x

Марокко анх удаа залуучуудын хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо

Чилид болсон 20 хүртэлх насны залуучуудын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Марокко улсын шигшээ баг Аргентины багийг 2:0-ээр хожиж, уг насны ангилалд анх удаа дэлхийн аварга боллоо.

Тоглолт Сантьяго хотын “Насьональ-Хулио Мартинес Праданос” цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Аргентины баг тоглолтын эхнээс идэвхтэй тоглож, дэлхийн зургаан удаагийн аварга цолоо хамгаалахыг хичээсэн боловч Мароккогийн хөлбөмбөгчид илүүрхлээ. 

Тоглолтын гоолуудыг (12 ба 29 дэх минутад) Мароккогийн шигшээ багийн 20 настай довтлогч Яссир Сабири хийжээ. Эхний гоолыг Сабири баруун талаас өгсөн дамжуулалтаас оруулсан бол хоёр дахь гоолыг шийдэмгий хүчтэй цохилтоор торгуулийн талбайн гаднаас оруулжээ.

Хүрэл медалийг Колумбийн шигшээ баг хүртсэн байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод колумбичууд Францын шигшээг 1:0-ээр хожлоо. 

Ийнхүү Мароккогийн шигшээ баг 20 хүртэлх насны залуучуудын ДАШТ-д анх удаагаа түрүүлж байна. Харин Аргентины хувьд зургаан удаа түрүүлснээр тус тэмцээний дээд амжилтын эзэн хэвээр байна. 2023 онд аваргын цомыг Уругвайн шигшээ баг хүртжээ.

Эх сурвалж: TASS

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 8 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 26 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 30 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 43 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 48 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 51 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 55 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 58 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 3 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 11 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top