x

Оюутолгой ба Монголын улс төр

Одоогоос жил хагасын өмнө /218 оны дөрөвдүгээр сард/ нийслэлийн төв талбай дээр нэг хэсэг хүмүүс Оюутолгойн гэрээгээр “сор залж” байв. Тэдгээр хүмүүс улс төрийн сөрөг хүчин болох МАХН-ын далбаан дор нэгдсэн байлаа. Араас нь Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх хүнийг /Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс МГЛ” компанийн Б.Бямбасайхан/ барьж хорих гэх мэтээр улс төрийн үйл явцууд өрнөсөн билээ.

Үүнээс хойш гурван сар өнгөрөхөд Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшиж буй “Туркоиз Хилл Ресурс” компанийн зэх зээлийн үнэлгээ 6.0 тэрбумаас 1.0 тэрбум ам.доллар болж, зургаа дахин унасан байдаг. Нэг хувьцааны ханш 60 цент рүү орсон.

Харин энэ удаа /хоёр хоногийн өмнө/ эрх барьж байгаа намын, эсвэл Засгийн газрын даалгавраар гэх үү, нэр нь тодроогүй нэг ТББ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан дөрвөн төрлийн захирамжийг /Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг батлах тухай/ Захиргааны хэргийн шүүхэд өгч, шүүх тэдний нэхэмжлэлийн ханган захирамжуудыг хүчингүй болгожээ.

Өнөөдөр "Туркойз Хилл Ресурс" компани шүүхийн шийдвэр үндэслэлгүй болох тухай эхний мэдэгдлээ хийж, шийдвэрийг албан ёсоор хүлээж авсны дараа олон улсын зах зээлд мэдээлэх болно гэв. Ингээд манай Засгийн газар саалийн ганц үнээнийхээ “дэлэнг шарж идэх”-дээ тулж байх шиг. Ганц гэхийн учир нь Оюутолгой төсөл бол Монгол улс ардчилал, зах зээлд шилжсэнээс хэрэгжүүлсэн анхны цор ганц мега төсөл юм.

Шүүх хурал болохын өмнө УИХ дахь МАН-ын бүлэг Оюутолгойн гэрээний хэрэгжилт дээр УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн гэх авч, энэ талаараа албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа бүлгийн гишүүдийн зүгээс “Хууль бус гэрээ, хууль зөрчсөн захирамж” гэх нэг агуулгатай мэдээллийг өгч эхэлснээс үзвэл шүүхийн шийдвэрийн талаар урьдчилан мэдэж байсан бололтой. Гэхдээ Монгол Улсын ямар хуулийг яаж зөрчсөн талаар бас л хэлэх үггүй байна. Мөн Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой гэсэн ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй гишүүд ч МАН-ын бүлэг дотор гарчээ. Гэрээг зогсоовол /Оюутолгой төсөл зогсвол/ Монголын эдийн засаг хамгийн багадаа 20-25 хувиар агших тухай Д.Хаянхярваа гишүүн ярьсан байна. Энэ л бидний бодит байдал. Бусад нь харин нэлээдгүй "субьектив" шинжтэй дүгнэлтүүд сонсогдож байгаа. 

УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ албан ёсоор танилцуулаагүй ч өмнө яригдаж байсанчлан нэгдүгээрт, далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах асуудал дээр Монголын талын 34 хувийг төлөөлж буй “Эрдэнэс МГЛ” компанид Засгийн газар эрх олгосон явдлыг УИХ буруутгаж байгаа. Мөн далд уурхайн хөрөнгө оруулалтаас болж Монголын талын 34 хувьд оногдох хөрөнгө оруулалт буюу хөрөнгө оруулагч талаас зээлсэн өр нэмэгдэж байгаа нь Монголын талд учирч буй хохирол гэж үзэж байгаа.   

Нөгөө тал шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаас харвал давж заалдах нь тодорхой. Мөн тэр явцдаа олон улсын арбитр ч бас хандах нь зайлшгүй болов. Энэ тохиолдолд ажлын хэсгийнхний зөгнөснөөр Оюутолгой төсөл жинхэнээсээ зогсоход хүрч болох юм.  

Одоогоос сарын өмнө, Саарал жагсаалтын асуудал анх босч ирэхэд эдийн засагч Ч.Отгочулуу “Оюутолгойд дэлхийн ихэнх том банкууд зээл өгсөн, олон улсын санхүүгийн корпораци, ОУВС тэднийг дэмжиж байгаа. Тэр үүднээсээ энэ байгууллагууд манайхыг саарал жагсаалтад удаан байлгахыг дэмжихгүй. Оюутолгой нэгэнт,хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг баталчихсан учраас дажгүй байх” гэсэн байдаг. Нэг ёсондоо Саарал жагсаалтаас аврагдаж гарах ганц боломж нь Оюутолгой төсөл гэж.

Мөн “Хэрвээ хэрвээ Дубайн гэрээг хийгээгүй бол бид өнөөдөр Хятадаас улс төрийн зээл авчихсан, нөлөөнд нь орчихсон байх байсан биз” гэсэн нь ч хоосон үг биш. Хэрвээ Дубайн гэрээг батлаагүй бол ОУВС Монголд хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хомс, ОУВС орж ирээгүй тохиолдолд Хятадаас улс төрийн зээл авахаас өөр сонголтгүй гэсэн байна. 2016 оны сонгуулийн дараа эрх баригчид БНХАУ-аас зээл авахаар ярилцаж байсан ч юм байна.

Тэгэхээр бид Оюутолгой төслийг зогсоохгүй, эдийн засгаа агшаахгүй, цаашлаад олон улсын зах зээлд "найдваргүй түнш" болохгүй байж, ОУВС-гийн өмнө авсан үүрэг амлалтаа ч биелүүлье гэвэл энэ сэдвээр улс төржихөө жаахан хойш тавьж, хөрөнгө оруулагчтай өөрсдийнх нь хэлээр ярих цаг болсон шиг байна.  

Б.ЗАЯА  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 20 цаг 9 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 20 цаг 17 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 20 цаг 26 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 20 цаг 49 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 20 цаг 55 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 21 цаг 22 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 22 цаг 21 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 22 цаг 45 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 22 цаг 51 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top