x

Хүнээ мартсан төр буюу 2020 оны төсвийн төсөл

УИХ 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцдаа ЖДҮХС-д хуваарилсан 50 тэрбум төгрөгийг төсвөөс хасчээ. Ингэснээр албан тушаалтнуудын албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг буурна гэж үзсэн үү, эсвэл өөрсдөө хөнгөлөлттэй зээл хүртэх боломжгүй болсны хариуг жижиг дундынхнаас авч байгаа хэрэг биз.

Манайд 50 сая төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүдийг ЖДҮ гэх ангилалд оруулдаг. Тэд нь манай нийт ААН-ийн 77 хувийг эзэлж, ажиллах хүчний 57 хувийг бүрдүүлж, ДНБ-ийн 17,8 хувийг үйлдвэрлэдэг. 

Тиймээс Монголын нийгмийн хамгийн хүнд хоёр асуудал болох ядуурал, ажилгүйдлийн бууруулах хамгийн чухал хөшүүрэг нь ЖДҮ-лэлийн хөгжил юм аа гэж нийтээрээ ярьдаг. Төсөв хэлэлцээд сууж байгаа дарга нар ч ярьдаг.

Гэтэл Засгийн газар 2020 онын төсвийн төслийг боловсруулахдаа  ЖДҮХС-гаас дэмжих төслийн тоог 200-250-д хүргэж, зээлийн батлан даалтыг 100-150 ААН-д  олгохоор төлөвлөсөн байна. Харин УИХ-ын гишүүд үүнийг ч гэсэн хасчихлаа.

Мөн;

  • Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 60 тэрбумыг,
  • Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, үнэргүйжүүлэх төслийн санхүүжжилтээс 6,5 тэрбумыг, өөр бусад 2020 онд үргэлжилж, гүйцэтгэлийг нь дүгнэх ёстой 35 төслийн хөрөнгө оруулалтаас 111,85 тэрбумыг гэх мэтчилэн хассан байна.
  • Бууруулсан эх үүсвэр болох 375.85 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүд ямар санал оруулж ирсэн бэ гэвэл:
  • УИХ-ын Тамгын газрын урсгал зардлыг 4.05 тэрбум төгрөгөөр
  • Сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхижуулах "Сум 5" төслийг Ховд /Буянт, Алтай, Манхан, Мөст, Үент, Жаргалант сум, Увс, Архангай аймагт хэрэгжүүлэхэд тус бүр 300-350 сая /нийт 950 сая/ төгрөгөөр ЗГХЭГ-ын даргын төсвийн багцыг,  
  • Төрийн шагнал, одон медалийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн багцыг 1.5 тэрбум төгрөгөөр  гэх мэтчилэн нэмэгдүүлжээ.

Үүгээр ч зогсохгүй 530.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 333 төсөл арга хэмжээг 2020 онд 226.175 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвт шинээр нэмэх санал оруулсан байна. Ингээд нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт хуваарилуулахаар захиалжээ.

Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн хоёр их наядын алдагдалтай төсвийн 3 их наяд 679 сая нь барилга байгууламжид зарцуулагдахаар байсныг УИХ дахиад 600 тэрбумаар нэмэгдүүлж байгаа юм байна.

Д.Хаянхярваа гишүүн энэ тухай “Ирэх оны төсөв ерөнхийдөө конторын барилга эхлүүлэхэд зарцуулагдах нь” гэв. Харин цаана нь хүндээ зориулагдаж, зарцуулагдаж байгаа төсөв төлөвлөгөө, хөрөнгө оруулалт гэж алга.

МУИС-ийн Эдийн засгийн багш, дотор Б.Отгонтөгс ирэх оны төсвийн төслийг шинжлээд “2020 оны төсвийн төсөл өмнөх жилүүдийн адилаар, хүүхэд залуучууд, амхадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ногоон хөгжил, ЖДҮ эрхлэгч нарт хүртээмжгүй, хүндээ зориулагдаагүй, зөвхөн тендерээр барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан төсөв болсон байна. Үүнийг УИХ-ын гишүүд анхаарч, засаж залруулах шаардлагатай” гэсэн байдаг. Харин УИХ үүнийг нь "муу дээр муухай, муухай дээр улцан" болгож байна.

Нэг жишээ авья.  Агаарын болон хөрсний бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн энэ үед БОАЖЯ-ны “Ногоон төсөл санаачилгыг дэмжиж, ногоон зээлд хамрагдах өрхийн тоог 2000-д хүргэнэ гэсэн байна. Зөвхөн Улаанбаатар хотод 216,000 айл  гэр хороололд амьдарч байхад түүний 1 хүрэхгүй хувьд л ногоон зээл олгох юм байна.

Өнөөдөр Монголын нийгэмд хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хамгийн түгшүүртэй асуудал болоод байгаа. Гэтэл ХЗДХЯ “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хүрээнд сургалт, семинарууд зохион байгуулж түүндээ нийт 150 хүн оролцуулна,  энэ чиглэлийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг 150 хүнд өгнө” гэж төсөвлөсөн байна. Бүтэн 12 сар, 365 хоногт шүү дээ. 

Саяхан олны танил дуучин хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр жилийн ял аваад шүүхийн танхимд уйлаад сууж байлаа. Өдөр тутмын нэг сонинд “Хар тамхины хэргээр тэнссэн хүмүүсийн 50 хувь нь дахин хэрэглэсэн байна” гэж бичжээ. Нэг дүүрэгт оршин суудаг найман хүнийг тестлээд ийм дүгнэлт гаргачихаж байгаа юм. Араас нь ЦЕГ-ын дарга нь “хар тамхины хэргийн ял хөнгөдөж байна” гэж яриад эхэлсэн.

Гэтэл үнэн хэрэгтээ хар тамхи хэрэглэж байгаа хүн ч бас хохирогч. Хар тамхинаас болж эрүүл мэндээ алдана, нийгэмдээ адлагдана. Гэтэл хар тамхийг зөөвөрлөж, оруулж ирж, борлуулж ашиг олж байгаа мафи бүлэглэлүүдтэй нь яагаад тэмцэхгүй байна вэ? Үүний төлөө ХЗДХЯ юу төлөвлөж, төсөвлөсөн бэ? Байхгүй.

Б.Амархүүг ял авсны дараа цагдаад насаараа ажилласан хүн “Б.Амархүү шиг алдаж яваа залуусыг шоронд нь явуулж , бүр олон жилийн ял оногдуулж ч болно. Гэхдээ шоронд оруулж, шонд дүүжилсэнээр бүх юм сайн сайхан болохгүй гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Шорон бол хамгийн аймшгийн, хэн ч байсан аавын хүүгийн хүсэх газар биш шүү. Сураагүй мууг сураад, шал өөр хүн болоод гарч ирэх өндөр эрсдэлтэй газар шүү, залуус аа!" хэмээн бичсэн байна.

Монголд ид ажиллаж, амьдрах насандаа шүүхээр яллагдаж, шоронд хоригдож байгаа 5000 гаруй иргэн бий. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд 2020 онд яллагдагч, хоригдлыг хуяглан хүргэх, хуяглан харгалзах хүнийг 5600-д хүргэхээр төсвөө төлөвлөсөн мөртлөө хоригдож байгаа 5000 хүний зөвхөн 350-ийг нь буюу 7 хувийг нь л  мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ бол ял эдэлж байгаа залуу хүмүүс төдийгүй тэдний ар гэр, үр хүүхдийн ирээдүйд, цаашлаад нийгэмдээ хор хохирол нь тусах харалган бодлого гэдгийг эдийн засагч хэлжээ.  

Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, үүндээ нийтдээ 700 хүнийг оролцуулах, 40.000 хүнд сурталчилгааг хүргэхээр төсөвлөсөн байна. Ингэхэд бид хэдүүлээ билээ?

ХНХ-ын сайд гэхэд 2020 оны эцэс гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  11.5 хувийг л сэргээн засах үйлчилгээнд хамруулах юм байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амынхаа 3,3 хувь /103.6 мянга/, үүнээс 92.000 нь хүүхэд. Барилга байгууламж барихад зарцуулж байгаа 3 их наяд 679 тэрбум /УИХ дахиар 600 тэрбумаар нэмэгдүүлсэн/ төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа өчүүхэн хэсгийг жилд нэг удаа сэргээн засах үйлчилгээнд зарцуулж болохгүй гэж? Ингэхэд улсын нэгдсэн төсвийг хэний төлөө, юуны тулд зарцуулдаг вэ? 

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 18 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 25 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 21 цаг 35 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 21 цаг 58 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 4 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 31 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 30 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 23 цаг 53 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top