x

Монголчуудыг дампууруулах МАН-ын санаачлага

Гэрэл зургийг МОНЦАМЭ

Өчигдөр намрын чуулганыг нээж хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар “Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна.

Төсвийн сахилга батыг чанд баримталж, өрийн дарамтыг багасгамаар байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулж, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй” гэв.

Гэвч энэ зөвхөн намрын чуулганы нээлтэд ирсэн гаднын зочдод зориулсан гоё үг байж.

Харин үүнээс ердөө нэг хоёрхон цагийн өмнө Ахмадын баярт зориулсан мэндчилгээндээ УИХ-ын дарга “Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой. Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаагийн УИХ хийж байна” гэв.

Энэ л МАН-ын жинхэнэ санаа. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд яг энэ хэлбэрээрээ бичигдсэн байгаа.

Одоо АНСА-д оруулах гэж байгаа ҮХНӨ-ийн төсөлд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн “Иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан төрийн нийтийн өмч байна” хэмээн бичсэн байна. Хэрвээ "төрийн нийтийн өмч" гэж байх юм бол "төрийн хувийн өмч" гэж бас байх ёстой болох нь ээ дээ. Ийм л голгүй тэнэг зүйл хийдэг улс даа.

Энэ бол анхнаасаа ҮХНӨ-ийн төсөлд байсан ч эд биш. Төслийн эхний хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа, хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө Т.Аюурсайхан (газрын гай юмаа) тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн гэнэт дундаас нь “Стратегийн ордын 51-ээс дээш хувь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байх” санал оруулж ирснийг нь өнгө зүсийг нь өөрчлөөд оруулж ирсэн хэрэг.

Саналыг анх хэлэлцсэн ажлын хэсгийн гишүүд “Ийм тусдаа саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй” гээд буцаангуут нь УИХ-ын дарга үүрэг өгөөд, улам дордуулаад оруулж байгаа юм. Бүхэл бүтэн ажлын хэсэг хоёр жил суугаад, эрдэмтэн судлаачид нь ухаан бодлоо уралдуулаад арай гэж боосон хуулийн төслийг хэдэн попчингоор төсөл өргөн бариулаад задалчихаж байгаа юм. Одоо түүнийгээ сонгуулийн амлалт болгоод тарааж эхэллээ л дээ. Наад санал чинь гадаадын хөрөнгө оруулалтыг ална шүү, 2011 оны уул уурхайн тэг зогсолт дахина шүү гэж эдийн засагчид нь хэлээд байхад ийм зүйл хийж л байдаг.

Хэрвээ одоо нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдвал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлнэ гээд баахан бэлэн мөнгө тараана, хувь, хувьцаа, ноогдол ашиг амална. Ийм л юм болно. Эргээд эдийн засгаа дампууруулна. 

Тэгсэн атлаа чуулганы индэр дээрээс “Парламентын судалгааны хүрээлэн байгуулна. Төрийн бодлого боловсруулахад эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангана” гэж ярьсан УИХ-ын даргын үгэнд хэн итгэх вэ? Ёстой “харагдаарай” биз дээ. Хэрвээ тэдний бодол, бодлогыг сонсох байсан хоёр жил гаруй суусан, хориод жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ингэж нэг амьсгаагаар дампууруулах байсан уу? Одоо нөгөө муу судлаачдаа тогоон дотроо оруулж ирж, толгойг нь давтах нь л дээ.  

Байгалийн баялгийн үр өгөөжийг нийтээрээ тэгш хүртэх цорын ганц арга зам нь төсвийн зөв бодлого юм аа. Эрүүл, мэнд, боловсролынхоо салбарт хөрөнгө оруулж чадвал Монголын залуу үе эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай хүн болж, ажилтай, орлоготой амьдрах юм аа гэж хэдэн ч жил гуйж гувшив. Гэтэл хулгайч л юм болсон хойно "Театр барьж, музей байгуулж дэлхийн чихийг дэлдийлгэнэ ээ" л гэх юм. Яасан ч харалган бодол, ханаж цаддаггүй шунал байдаг юм.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 18 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 25 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 21 цаг 35 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 21 цаг 58 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 4 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 31 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 30 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 23 цаг 53 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Өчигдөр 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top