x

ЦАГДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭГЧ ҮҮ, ХУУЛЬ САХИУЛАГЧ УУ?

Цагдааг “цагдаа” гээд хэлчихээр доромжилсон болчихдог цаг саяхан байлаа. Сэргийлэгч гэж дуудах ёстой байв. Цагдаа нь болохоор одоо Цагдаагийн машин дээрээ томоор бичсэн “Police” гэсэн үгний орчуулга, харин "сэргийлэх" гэдэг нь Зөвлөлтийн ижил төрлийн машин дээр бичсэн “Милиция” гэсэн үгний харгалзах монгол үг гэж ойлгогддогоос ийм байв. Францын орон нутгийн цагдааг жандарм гэнэ. Түүнийг “харгис цагдаа” гэж орчуулна. Харгис байдаг нь ч юу юм билээ! Үүнээс үүдээд мөнөөх “police” гэсэн үгэнд ч харгис цагдаа, их сайндаа л хөрөнгөтний цагдаа гэсэн далд утга агуулагддаг байсан бололтой.

Одоо Монгол нь “хөрөнгөтөн” орон болжээ. Сэргийлэгч гэдэг үг бараг мартагдав. Цагдаагийн нийгэмд эзлэх хувь ч эрс өссөн. Монголын арми зургаан мянгуулаа, Цагдаагийнхан аль хэдийнээ арван мянга гараад явчихсан. Харъяалал ч өөр болсон. Хуучин НАХЯ буюу “нууц цагдаагийн газар” гэсэн олон улсын хочтой байгууллагад хамаарч байсан бол одоо Хууль зүйн яаманд (Үүнийг нь Нямдорж До яам болгоод хувиргачихсан) харъяалагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болжээ.

Асуудал нэрэндээ байгаа биш юм. Монголоор “сэргийлэх гэж орчуулаад байгаа “милиция” гэсэн үг нь милитари буюу цэрэгжсэн гэсэн үгнээс гаралтай. Цэргийн зохион байгуулалтанд байдаг иргэний цэргийг ингэж нэрлэнэ. Америкт Үндэсний гвард ч гэж нэрлэнэ. Эдгээр бие бүрэлдэхүүн хэдийгээр энгийн иргэн боловч тушаал биелүүлэх үүрэгтэй. Эмх замбараагүй байдал газар аван хүч хэрэглэх шаардлагатай болбол, эсвэл үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед “милиция”-ын хүчийг ашигладаг. Бие бүрэлдэхүүн зөвхөн тушаал биелүүлнэ. Үүгээрээ цэрэгтэй их адилхан. 

Тэгвэл бидний цагдаа гэж орчуулаад байгаа “police” нь полис буюу хот гэсэн үгнээс гаралтай аж. Энэ нь орон нутгийн засаг захиргаандаа хамаардаг, хууль сахиулах иргэний байгууллага. Бие бүрэлдэхүүн тушаал биелүүлэх учиргүй. Учир нь энэ нь цэргийн буюу цэрэгжсэн байгууллага биш, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн хэв журам сахиулж, хуулийг биелүүлэх ажлыг гарддаг иргэний агентлаг болой. Хэдийгээр орон нутгийн харъяалтай боловч ихэнхи оронд мэргэжлийн зангидсэн байгууллага төвд нь байдаг. Жишээ нь Англид гэхэд орон нутагт хамаардаг 56 бие даасан цагдаагийн байгууллага байдаг байна. АНУ болохоор муж хотуудын хооронд цагдаа үүргээ гүйцэтгэж болдоггүй, өөрөөр хэлбэл нэг сумын цагдаа нөгөө суманд үйл ажиллагаа явуулах эрхгүй учир бүх улсыг хамарсан Холбооны мөрдөх товчоо хэмээх байгууллага бас давхар ажилладаг болохыг манайхан киноноос сайтар мэдэж байх учиртай.

Манай Цагдаа НАХЯ-ын харъяаллаас гарсан, нэрээ сольсон хоёрыг эс тооцвол сэргийлэгч маань мөн чанараараа сэргийлэгчээрээ л үлдсэн. Тэд орон нутагт хамаарагддаггүй, хууль сахиулна гэхээсээ тушаал биелүүлдэг. Өөрөөр хэлбэл цэргийн байгууллага. Тэгээд бас хэн дуртай нь тушаал өгөхийг нь яана. Сайд нь “бухимдахаараа” тушаагаад л парламентийн гишүүнээ барьж байхыг нь дэлхий нийтээр харсан. Энд цагдаа нарын буруу байхгүй, тогтоцын гажиг байна. 

Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.

Гэтэл өнөөгийн ардчилсан гэхээ болиё, юутай ч нээлттэй нийгэмд, тэр дундаа олон улсын жишиг рүү явж байгаа бол үнэхээр сэргийлэхээ цагдаагийн газар болгон хувиргаж, орон нутагт нь харъяалуулан тушаал биелүүлдэг биш хууль сахиулдаг инстүүц болгон өөрчлөх хэрэгтэй байна.

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 16 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 23 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 21 цаг 33 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 21 цаг 56 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 2 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 29 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 28 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 23 цаг 52 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 23 цаг 58 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top