x

АН-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гараа татна уу

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа. Чуулганыг завсарлуулахдаа “улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэн” гэв.

Тодруулбал, Ард нийтийн санал асуулга болон санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, мөн ээлжит бус сонгуулийн тухай гэсэн гурван асуудлаар АН-ын зөвлөл МАН-ын бүлэгтэй зөвшилцөх санал ирүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг АН-ын зөвлөлтэй хэлэлцээрийн ширээнд дахин сууна аа гэсэн үг.

Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн агуулгаас илүү түүнийг хэлэлцэж буй процесс нь тэр чигээрээ “бантан” болов.

Уг нь бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэж эхлэх үед АН-ын дарга С.Эрдэнэ, намын бүлгийн даргатайгаа зэрэгцэж суугаад “УИХ-ын олонхи болох МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёс суртахууны эрхгүй” хэмээн зарлаж, төслийн хэлэлцүүлэгт АН оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Гэтэл төслийн эхний хэлэлцүүлэг дууссаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд санал өгч (санал өгөх хуулийн хугацаа дууссаны дараа), араас нь УИХ дахь АН-ын зөвлөл бас нэг санал өргөн барьсан билээ.

Мэдээж АН-ын зөвлөлийн өргөн барьсан саналаас нэг нь ч дэмжигдэж, хэлэлцүүлэгт ороогүй. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаас хүлээж авч болохуйц бүх саналыг унагаад хамгийн болохгүй гэсэн саналыг нь дэмжээд АНСА руу оруулчихлаа. Мэдээж АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаа ч гэсэн АНСА-ыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Харин АН-ын зөвлөл МАН-ын бүлэгтэй зөвшилцлийн ширээнд суух хүсэлт тавилаа. Яг үнэндээ АН-ын хэн төлөөлөөд байгаа нь тааварлашгүй зүйл болж үлдэв. Намын дарга уу, албан бус зөвлөлийн дарга уу? Эсвэл энэ нам эхнээсээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр “хос морьтой” гарч, хоёр тийшээ харсан улс төр хийгээд байна уу? Улс төр хийдэг байлаа гэхэд үр дүн нь юунд чиглээд байгаа нь бас л сонирхолтой.

Хамгийн нэгдүгээрт гэхэд АН-ын зөвшилцлийн ширээнд суух шалтаг болгоод байгаа УИХ-ыг тараах буюу ээлжит бус сонгууль явуулах асуудал УИХ-д албан ёсоор өргөн баригдаагүй, хэлэлцүүлэгт ороогүй байгаа. Өргөн баригдаагүй асуудлаар намууд хоорондоо зөвшилцөл хийнэ гэдэг байж болох үйлдэл үү? Эрх барьж байгаа нам дотооддоо хоёр хуваагдчихаад нэг нь засгаа огцруулна гээд, нөгөө нь УИХ-аа тараана гээд харилцан дайтаж байхад АН-ын зөвлөл тэнд юу хийж явна аа?

Яг үнэндээ бол МАН засгаа огцруулсан ч бай, УИХ-аа тараасан ч бай АН-д түй ч хохиролгүй асуудал. Тэр тусмаа иргэдийн хувьд алдах юм бүр ч байхгүй. Сонгууль зургаан сарын өмнө явсан, дараа явсан нийгмийн амьдралд нэг их ялгаа гараад байхгүй. Ямартай ч дээшээ явахгүй. Харин МАН-ын хувьд зургаан сар ч болтугай үлдэж байж ирэх сонгуулийнхаа мөнгийг ядаж цуглуулах нь бол наад захын хэрэгцээ. Тиймээс аль ч тохиолдолд засгаа ч унагаахгүй, УИХ-ыг ч тараахгүйн төлөө үхэн хатан зүтгэж таарна. Яаж ийгээд нам дотроо учраа олохыг л бодно. Харин АН-ын бүлэг ямар сонирхлоор, юуны жийрэг болох гээд МАН-ын дотоод зодоон руу гүйж ороод байна вэ?

Хоригийн тухайд ч мөн ялгаагүй. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээгээд авчихвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АНСА явуулахгүй, УИХ шууд гурав дахь хэлэлцүүлгээ хийгээд нэмэлт өөрчлөлтийн төслийг батлах хуулийн орчин бүрдэнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэлсэн, АН-ын гишүүд ч мэдэж байгаа. Хүлээж авахгүй бол бас л АНСА явдгаараа яваад нэмэлт өөрчлөлтийн төсөл батлагдана. Иргэд нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжихгүй гэдэг санал өгвөл энэ асуудал парламентын хувьд дахиад наймар жилээр хаагдана. Батлагдсан байлаа гэхэд процессийн хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн гэдэг утгаараа шууд Цэц дээр очино. Эхнээсээ хуульчид үүнийг нь эсэргүүцээд Цэц рүү өргөдөл бичээд эхэлчихсэн гэсэн.

Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг энэ сэдэв анхнаасаа буцах газаргүй “мухар гудмаар” алхсан байхад АН-ын бүлэг тэнд явахын шалтгаан ч алга. Үүнийхээ оронд Засгийг нь огцруулдаг санж уу, УИХ-ыг тараадаг санж уу, аль нэг талд нь гараад Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох нь АН-ын хийж чадах нийгэмд тустай ганц зүйл болоод байна. Тэгж чадвал дараачийн парламент энэ асуудлыг дахиад авч үзэх боломж үлдэнэ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 21 цаг 15 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 21 цаг 23 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 21 цаг 32 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 21 цаг 55 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 22 цаг 1 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 22 цаг 28 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 23 цаг 27 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 23 цаг 51 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 23 цаг 57 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Өчигдөр 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Уржигдар 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Уржигдар 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Уржигдар 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Уржигдар 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Уржигдар 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Уржигдар 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Уржигдар 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Уржигдар 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top