Спорт

Үндэсний бөхийн тамирчдад допингийн хяналтыг тогтмолжуулна
Монгол Улс Олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн допингийн эсрэг код болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2025-02-12

Аваргуудын лиг: "Реал Мадрид" "Манчестер Сити"-г хожиж, хариу тоглолтын өмнө давуу тал олж авлаа
Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарах нэмэлт тоглолтын эхний тоглолтод Испанийн "Реал Мадрид" Английн "Манчестер Сити"-г талбайд нь 3:2 харьцаагаар хожлоо.
2025-02-12

Олон улсын боксын холбоо (IBA) ОУОХ-ны шийдвэрийг шүүхэд өгнө
Олон улсын боксын холбоо (IBA) Парисын Олимпын наадмын боксын тэмцээнд Алжирын тамирчин Иман Хелиф, Тайваний боксчин Лин Юйтин нарыг оролцуулахыг зөвшөөрсөн Олон улсын Олимпын хороог (ОУОХ) шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.
2025-02-11

Монголын шигшээ баг ААШТ-ий эрхийн төлөө чухал тоглолтууд хийнэ
Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг “Бүх оддын тоглолт”-ын дараа түр завсарлаад байна. Тус тоглолтын үеэр үе үеийн шилдэг тамирчид цугларч, сагсан бөмбөг сонирхогчдод баяр бэлэглэсэн бол Монголын шигшээ баг өчигдрөөс нэгдсэн бэлтгэлдээ гарлаа.
2025-02-11

Гүйлтийн тэшүүрийн 500м зайд Т.Төгөлдөр 21 дүгээр байрт орлоо
Монголын багийн залуу оролцогч 17 настай Т.Төгөлдөр нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ахлах ангийн сурагч бөгөөд Азийн наадмын бэлтгэл сургуулилтаа нутагтаа өөрийн багш Б.Орнобиш, Г.Батмагнай нарын удирдлага дор хангажээ. Т.Төгөлдөр маргааш 1000 метрийн зайд уралдана.
2025-02-11

"The MongolZ" баг түүхэн амжилт үзүүлж, "IEM Katowice"-ийн шилдэг багуудын тоонд багтлаа
Цахим спортын "Counter-Strike 2" (CS2) төрлийн энэ оны анхны томоохон тэмцээн болох "IEM Katowice 2024" Польшийн Катовице хотод 12 өдрийн турш үргэлжилж, дэлхийн шилдэг 24 багаас Францын "Vitality" баг түрүүллээ.
2025-02-10

Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ
БНХАУ-ын Харбин хотноо Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам өнөөдөр нээлтээ хийнэ. “Харбин-2025” Азийн өвлийн наадмыг МҮОНРТ-ийн MNB Спорт суваг эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
2025-02-07

"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скай резорт” ХХК хамтран “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг 2-р сарын 15-16-ны өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулах гэж байна.
2025-02-06

Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ
Европын цомын цуврал тэмцээн энэ сарын 8-наас Итали болон Босни Герцеговина улсад эхэлнэ. Энэхүү тэмцээн нь дэлхийн чансааны оноо болон өсвөр, залуучуудын ДАШТ-ий эрх олгох өндөр ач холбогдолтой уралдаан юм.
2025-02-06

Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ
Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын "Бүх оддын тоглолт" энэ сарын 7, 8-нд "Юү Жи Арена"-д зохион байгуулагдана.
2025-02-06

“Жанжны мэргэн бууч” тэмцээн 58 дахь жилдээ зохиогдож байна
105 жилийн ойтой золгож буй “Монголын үнэн” сонин 1967 оноос хойш Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгуулж ирсэн “Жанжны мэргэн бууч” тэмцээн Үндэсний шигшээ багийн Буудлага спортын төвд үргэлжилж байна.
2025-02-05

Мбаппе бэртлийн улмаас Испанийн цомын тоглолтыг өнжихөөр болжээ
“Реал Мадрид” багийн довтлогч Килиан Мбаппе шилбэний булчиндаа бэртэл авсан тул Испанийн цомын шөвгийн наймын “Леганес”-тэй хийх тоглолтод оролцохгүй гэж багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти мэдээллээ.
2025-02-05

Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвань, Тайландын багтай тоглоно
Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвань, 18:00 цагт Тайландын багтай тоглосны дараа маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийнэ.
2025-02-05

Э.Цэндбаатар Америк тивийн аваргын бүсээ “Аса Арена”-д хамгаална
Энэхүү тулаан нь монгол тамирчин эх орондоо аваргын бүс хамгаалж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой. Тэрбээр АНУ-д бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд холбооны аваргын бүсээ хамгаалах тулааны өмнөхөн буюу хоёрдугаар сарын 10-нд эх орондоо ирнэ.
2025-02-04

Л.Рубиалесийг шүүх хурал эхэлжээ
Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбооны (RFEF) ерөнхийлөгч асан Луис Рубиалесийг шүүх хурал Мадридын ойролцоох Сан-Фернандо-де-Энарес хотод даваа гарагт эхэллээ.
2025-02-04

2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд
Хоёрдугаар сар спортын хорхойтнуудад сэтгэл догдлом мөчүүдийг авчрах нь дамжиггүй. Хоккейн Бүх оддын тоглолтын шинэ хэлбэр, биатлоны домогт ах дүү Бё нарын сүүлчийн дэлхийн аварга, хөлбөмбөгийн Аваргуудын лигийн хасагдах шат, Америкийн Супербоул, теннисний ABN AMRO Open зэрэг томоохон тэмцээнүүд спорт сонирхогчдын анхаарлын төвд байх нь.
2025-02-03

Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална
Тус барилдаанд зодоглох бөхчүүдийн цахим бүртгэл өчигдөр эхэлжээ. Барилдах бөхчүүд devjee.mn сайтаар нэвтрэн зааврын дагуу бүртгүүлэх юм.
2025-02-01

Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв
Тус ёслолыг улсын заан Д.Долгорсүрэн гэргийн хамт, сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, С.Бямбасүрэнгийн аав, ээж зэрэг хүндтэй зочдоос гадна сумо сонирхогчид үзэж сонирхжээ.
2025-02-01

Овечкин 876 дахь гоолоо оруулж, Гретцкигийн дээд амжилтанд ойртсоор байна
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, Оросын довтлогч Александр Овечкин “Оттава Сенаторз” багийн талбайд болсон тоглолтод гоол оруулжээ. Тоглолтод “Оттава” баг нэмэлт цагт 5:4 харьцаагаар ялалт байгуулсан байна.
2025-01-31

Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилдааны хуваариа зарлалаа
Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан барилдаанууд хоёрдугаар сарын 20-ноос эхлэх бөгөөд улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн оролцсон нийт дөрвөн томоохон барилдаан энэ сард зохион байгуулагдана.
2025-01-31