x

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл медальтан болов

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болсон бөгөөд 29 орны 289 (эрэгтэй 165, эмэгтэй 124) тамирчин өрсөлдлөө.

Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 18 жүдоч өрсөлдөхөд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн нар мөнгө, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Гавьяат тамирчин Л.Энхрийлэн Азийн АШТ-ий иж бүрдэл (2019 онд хүрэл, 2024 онд алт, 2025 онд мөнгө) медальтан болсон бол Б.Ням-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар тус тэмцээний хоёр дахь медалиа, Т.Ариунзаяа анхны медалиа гардсан юм. Монголын баг тамирчид өнөөдөр багийн барилдаанд зодоглоно.

Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид өмнө нь нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөх болон уушгиний хавдрын өндөр үр дүнтэй Швейцар эмийг эмчилгээнд нэвтрүүлнэ 10 мин “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа 13 мин Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо 18 мин Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан болно 23 мин Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харилцааг зохицуулна 31 мин "Барселона", "Интер" багууд 3:3-аар тэнцлээ 42 мин Гэр хорооллынхныг цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ 46 мин Роналдугийн баг Аваргуудын лигийн финалд шалгарч чадсангүй 1 цаг 20 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цаг 46 мин 2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулна 14 цаг 52 мин Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ 14 цаг 57 мин Хонины мах кг нь 17,477 төгрөгийн үнэтэй байна 15 цаг 3 мин Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрхийн зарчмаасаа ухрахгүй 15 цаг 20 мин “Girls in ICT 2025” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа 15 цаг 38 мин Н.Учрал: Үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн 34 хувийг тогтооно 16 цаг 30 мин ААНОАТ-ын хөнгөлөлтийн хэрэгжилтийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулах үүрэг өглөө 17 цаг 56 мин Хойд бүсийн хөгжлийг дэмжих 190 гаруй саналд тулгуурласан цогц арга хэмжээг баталлаа 17 цаг 58 мин Монгол, Швейцарын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна 17 цаг 59 мин Багануур-Улаанбаатарын чиглэлд парк шинэчлэл хийгдэж, шинэ автобус үйлчилгээнд гарлаа 18 цаг 0 мин Монголын баг Азийн иогийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 медаль хүртэж, хоёрдугаар байрт орлоо 18 цаг 2 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top