x

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо

Шатрын спортыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын төв талбайд амжилттай эхэлж, 1000 гаруй шатарчин оролцож байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ. Тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шатар сонирхогчдын дунд оюуны спортыг таниулах, нас насны ангилалд ур чадварыг нь сорих ач холбогдолтой үйл явдал болж байна.

Тэмцээн нийт найман ангиллаар зохион байгуулагдаж байна:

  • 7–8, 9–10, 11–12, 13–14, 15–16 насны ангилал

  • Насанд хүрэгчдийн “А” зэрэглэл (2100+ чансаа)

  • “В” зэрэглэл (1700–2099 чансаа)

  • “С” зэрэглэл (0–1699 чансаа)

Шагналын сан 40 сая төгрөг бөгөөд “А” зэрэглэлд түрүүлсэн шатарчин 2 сая төгрөг, мөнгө, хүрэл медальтнууд 1.0–1.5 сая төгрөг, дөрөв, тавдугаар байр 500 мянган төгрөгийн шагнал хүртэх бол “В”, “С” зэрэглэлд түрүүлсэн тоглогчид 1.5 сая төгрөг, хүүхдийн насны ангилалд түрүүлсэн тоглогчид 300 мянган төгрөгийн шагнал хүртэнэ.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байгаа энэ цаг үед 999 хүнийг нэгэн дор хамруулсан шатрын тэмцээн нь оюуны хөгжлийг дэмжих, залуусыг логик сэтгэлгээнд уриалах томоохон боломж” хэмээн онцолсон юм. Тэрээр мөн Улаанбаатар хотод унадаг дугуйн парад, олон улсын “Улаанбаатар марафон”, иргэдийн баярыг уламжлал болгон зохион байгуулах талаар мэдээлэл өгсөн.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга Г.Занданшатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Шатар бол Монголын соёл иргэншил, нүүдэлчдийн ухаантай салшгүй холбоотой. Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цаг үед шатрын үнэ цэнэ улам бүр нэмэгдэж байна” хэмээн уриалж, олон нийтийг өргөн хүрээтэй шатрын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцохыг уриаллаа.

“А” зэрэглэлд их мастерууд Т.Мөнхзул, Г.Мөнхгал, Б.Хатанбаатар, ФИДЕ мастер М.Гүнбаяр нарын 20 гаруй шилдэг шатарчин есөн өрөг тоглон аваргаа тодруулах бол, “В” зэрэглэлд олон улсын мастер У.Лхамсүрэн, гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер Ц.Жигжидсүрэн, ФИДЕ мастер Ж.Лхагва тэргүүтэй 104 шатарчин 13 өрөг тоглох юм. “С” зэрэглэл болон хүүхдийн насны ангилалд мөн 13 өрөг тоглох төлөвтэй байна.

Тэмцээн нэг өдрийн турш үргэлжилж, ялагчид өнөөдөр тодорно.

Эх сурвалж: НЗДТГ, Монголын шатрын холбоо

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (202.125.43.80)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 13 цаг 38 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 13 цаг 57 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 14 цаг 9 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 14 цаг 15 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 14 цаг 56 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 14 цаг 59 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 15 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав
Top