x
Нийгэм
Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцэв
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр, 2025 оны 4 дүгээр сарын 3-нд боллоо.
2025-04-03
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Улсын Их Хурлын даргын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр боллоо. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар ахалж байгаа бөгөөд хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал, Д.Батлут, П.Мөнхтулга, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Г.Дамдинням, Г.Ганбаатар, М.Бадамсүрэн, С.Замира, Ж.Баясгалан, Б.Уянга нар оролцов.
2025-04-02
Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй
Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамжаар иргэн А-гийн газар эзэмших эрхийг “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, Дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Харин иргэн А нь “2013 онд хууль ёсоор авсан газрыг 5 жилийн хугацаанд хүчингүй болгоогүй бол эрх хэвээрээ” хэмээн маргаж, шүүхэд ханджээ.
2025-04-02
Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид 2024 онд Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг байдлыг судалж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд чухал мэдээлэл бүхий үр дүнг танилцуулжээ.
2025-04-02
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн сургалт Блю скайд болно. (Холбоо барих: 89017101)
2025-04-02
Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ
2024 онд үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх жилүүдээс хоёр дахин нэмэгдсэн тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (ХАБЭА) салбарт тогтолцооны шинэчлэл хэрэгжүүлж эхэлжээ. Ажлын байрны аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах зорилготой ХАБЭА-н аяны нээлт дөрөвдүгээр сарын 2-нд болно.
2025-04-01
Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна
Цахим орчин, тэр дундаа фэйсбүүк сүлжээгээр их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу иргэд холбогдож, үйлчилгээний хураамж, урьдчилгаа төлбөр нэрийдлээр мөнгөө шилжүүлж залилуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн гурван хоногт энэ төрлийн хоёр гомдол бүртгэгджээ.
2025-04-01
858 нэр дэвшигчийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийт 858 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгаж, 410-г нь шийдвэрлэжээ. Үлдсэн 448 нэр дэвшигчийн мэдүүлгийн хяналт үргэлжилж байна.
2025-04-01
Гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
“Нэг тэнгэр” олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй үндсэн хөтөлбөрүүдийн нэг болох гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Тус сургалтад эхний ээлжид нийслэлийн Баянзүрх дүүргийн төрийн өмчит 15 цэцэрлэгийн 30 аргазүйч, багш нар хамрагдаж байна.
2025-04-01
Цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нар бохир ус соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлж, 15.7 сая төгрөг завшжээ
Нийслэлийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нар нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажиллуулж байхдаа бохир ус соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлэн 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулан авч, хувьдаа завшсан хэргийг тойргийн шүүхэд шилжүүлжээ.
2025-04-01
Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр
Инээдмийн баярыг хэн санаачилсан, хэрхэн үүссэн талаар тов тодорхой баримт үлдээгүй ч улс орнууд тэмдэглэсээр иржээ. Бүх нийтээрээ, нийгмээрээ ч “молиго” үмхэх энүүхэнд.
2025-04-01
Гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй аялахыг ЭСЯ-наас анхаарууллаа
БНХАУ-д аялах үедээ бичиг баримтаа гээсэн бол Элчин сайдын яамны шуурхай утас +86 176 0078 7323, +86(10) 6532 1203 болон beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn цахим хаягт хандахыг зөвлөж байна.
2025-04-01
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг болж нэмэгдлээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 660 мянган төгрөгөөс 89.100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106.320 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
2025-04-01
Нийслэлийн сургуулиудын бие даалтын 7 хоног эхэллээ
2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын бие даалтын 7 хоног нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 31-ний өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд сурагчид сургуулийн танхимын бус орчинд амьдралын аюулгүй байдлын мэдлэг, чадварыг эзэмших, бие махбод, оюун ухаанаа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах юм.
2025-03-31
Прокурорын байгууллага 274 хэргийг шүүхэд шилжүүллээ
2025 оны гуравдугаар сарын 24-28-ны хооронд прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн 50,878, мөрдөн байцаалтын 3,185 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2025-03-31
БНХАУ-д зорчихдоо бичиг баримтаа гээхээс болгоомжилж, хувийн хариуцлагаа өндөржүүлэхийг анхааруулав
Сүүлийн үед Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихдоо гадаад паспорт, бэлэн мөнгөө гээх, олон нийтийн тээврийн хэрэгсэлд мартах зэрэг тохиолдол олноор гарч байгааг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ.
2025-03-31
Нийтийн талбайг чөлөөлж, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй ТҮЦ, гараашийг буулгах ажлыг эрчимжүүлэх үүргийг Улаанбаатар хотын захирагч өглөө. Энэ талаар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байна.
2025-03-31
Улаанбаатарт авто зогсоолын хүртээмжийг франчайз үйлчилгээтэй зогсоолоор нэмэгдүүлнэ
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмж 40.1 хувьтай байгаа тул 90 байршилд гаднын франчайз үйлчилгээ бүхий зогсоол барихаар төлөвлөж байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээллээ.
2025-03-31
Мьянмарын газар хөдлөлттэй холбоотойгоор монгол иргэдийн дунд хохирол бүртгэгдээгүй
Өнөөдрийн байдлаар Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотойгоор тус бүс нутагт амьдарч, ажиллаж буй монгол иргэдийн дунд амь насаа алдсан, эсвэл бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй талаар Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам мэдээллээ.
2025-03-31
Зогсоолын маргаанаас үүдэлтэй тоглоомон буутай танхайралт гарчээ
2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэсэн гарчиг бүхий бичлэг нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татсан. Цагдаагийн байгууллага уг бичлэгийг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.
2025-03-31
83 84 85 86 87 88 89
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 45 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 46 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 48 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 52 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 54 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 56 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 19 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 26 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 27 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 30 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 33 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 38 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 39 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 41 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 40 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 41 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 41 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top