Нийгэм

Бага насны хүүхэд мотоциклоос унаж, амиа алджээ
13 настай хүүхэд Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад унаж, нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
2025-03-18

Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ
Цаашид зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, албан шаардлагын биелэлтийг хангуулан зөрчлийг бүрэн арилгуулахаар шийдвэрлэлээ.
2025-03-18

Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө.
2025-03-18

Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргажээ.
2025-03-18

Прокурорын байгууллага 253 хэргийг шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 50,153, мөрдөн байцаалтын 2,892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
2025-03-17

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор богино, дунд, урт хугацааны 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-03-17

Өнөөдөр болох үйл явдлууд (2025.03.17)
"Эрчүүдийн аминчхан яриа" өдөрлөг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд болно.
2025-03-17

УБЦТС: Хэрэглэгчдийн дуудлагыг ирэх сарын 1-нээс зөвхөн 70047004 утсаар хүлээн авна
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны гуравдугаар сарын 14-нөөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хаагдахыг анхааруулж байна.
2025-03-16

Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна.
2025-03-16

Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв
Шинээр хүлээн авсан гомдлуудаас 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай бол бусад нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
2025-03-15

ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) нарийн мэргэжлийн эмч нарын баг 2025 оны гуравдугаар сарын 17-ныг хүртэл Ховд аймагт ажиллана.
2025-03-15

Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд гуравдугаар сарын 13-ны 21:43 цагт иржээ.
2025-03-14

ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдийн даатгалын шимтгэл төлөлтийн статистик мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт буюу 2025 оны 3 дугаар сарын 8-наас 3 дугаар сарын 12-ны 10 цагийн байдлаар И-Баримт гар утасны аппликейшн болон И-Монголиа цахим системээр дамжуулан нийт 8545 иргэн 13,604 удаагийн гүйлгээгээр 854.5 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна.
2025-03-14

Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав
Булган аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 12-13-ны шилжих шөнө 02 цагийн орчимд ноцтой зам тээврийн осол гарчээ. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллээр Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км-т хоёр автомашин мөргөлдөж, улмаар шатсан байна.
2025-03-14

Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар мэдээлэхдээ, “Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор төлбөр, хураамж нэмэгдүүлэхийг хориглолоо. Мөн УИХ-д өргөн барьж буй хууль, тогтоомжуудыг дагалдуулан татвар нэмэхийг зогсоох шийдвэр гаргасан” гэж мэдэгдэв.
2025-03-14

Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв
Одоогоор системийн хэвийн ажиллагааг сэргээх ажлыг хийж байгаа бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогч, даатгуулагч, харилцагч нараасаа хүлцэл өчиж байна.
2025-03-14

Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2025 онд төвийн бүсэд хөнгөлөлттэй зээлийн хүсэлт авч дууслаа.
2025-03-14

Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлэв
Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүдийг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд энэ сарын 7-13-ны өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчлэв.
2025-03-14

"Дарь эхийн мандал шива" хурал ном хурна
Элдэв эрдэнэт хэмээх Модон могой жилийн хаврын эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Дондүвлин хийд "Дарь эхийн мандал шива" хурал ном хурна.
2025-03-14

Улаанбурхан өвчний 14 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байна. Хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
2025-03-14
