Нийгэм

"Үдийн цай"-ны тараг болон савнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ
Лабораторийн шинжилгээний дүн гарч "Үдийн цай" хөтөлбөрт нийлүүлсэн тараг ба савнаас гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
2019-09-11

Ням гаригт Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл замын хөдөлгөөн хаана
Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн 100, Энхтайваны өргөн чөлөө, МУИС, Залуучуудын гудамжийн замыг 07.00-18.00 цаг хүртэл хөдөлгөөн хаах юм байна. Харин 14-ны бямба гаригт нийслэл даяар их цэвэрлэгээтэй.
2019-09-11

Нэхмэлийн шарын байруудыг шинэчилж, хорооллын дундах замыг барьж эхэллээ
Хотын дарга болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.
2019-09-11

"Интерном" дэлгүүр ХУД-ийн И-март, Хүннү моллд шинэ салбараа нээлээ
Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан есдүгээр сарын 15-ныг дуустал 10-50 хувийн хямдрал зарлажээ.
2019-09-11

Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сарын 25-нд нээнэ
Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгаж, хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байна гэв.
2019-09-11

Баян-Өлгий аймагт тарваган тахлын нян илэрчээ
Баян-Өлгий аймгийн тарваганы нөөц бүхий нутгуудад тарваган тахал өвчний голомттой тул тарвага агнахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлүүлэхийг иргэдэд анхааруулж байна.
2019-09-10

“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ.
2019-09-10

Дөрвөн иргэнийг гал түймрийн голомтоос авран гаргажээ
Гал түймэр унтраах, аврах ангийн 40 гаруй алба хаагч, найман автомашинтайгаар нэг цаг, хорин минут ажиллаж, 16:30 цагт обьектын галыг бүрэн унтраажээ.
2019-09-10

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж эхэллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн Улаан загалмайн хороотойгоо хамтран гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж эхэллээ.
2019-09-10

Авлигын мөнгөө оймсондоо нуусан Б.Баярсайханы хэргийг дахин шүүнэ
Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хилийн хориг тавьжээ.
2019-09-10

С.Амарсайхан: Энэ сард 60 мянган тонн түлшийг иргэдэд нийлүүлнэ
Түгээлтийн ажилд ААН-үүдээс гадна хорооны хэсгийн ахлагчдыг татан оролцуулж, 4000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулах юм байна.
2019-09-10

Жуулчдад зориулсан "Электрон хөтөч"-ийг боомтуудад байрлуулна
Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгаа юм байна.
2019-09-10
АТГ: ЖДҮХС-гаас зээл авсан 13 албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн
Эхний ээлжинд 13 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эдгээр хүмүүсийн гэмт буруутай эсэхийг тогтоож байж, дараагийн хүмүүсийн хэргийг шийднэ гэв.
2019-09-10

Амгалан амаржих газар “Эх барих яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо
Энэ төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой.
2019-09-10

ТҮЦ дагасан түргэн хоол сурагчдын "Үдийн хоол"-ыг хэдий болтол орлох вэ?
Нэгэнт сургуулийн үдийн хоол, цайндаа цадаагүй хүүхдүүд ойр орчмын дэлгүүр, ТҮЦ-ээс буух эзэн, буцах хаяггүй хоолоор өлөө дарж голоо зогоож байна. Гэтэл дарин дээр давс гэгчээр өнөөдрийн манай нийслэлийн гудамж талбай, ТҮЦ эрхлэгчдийн ахуйн ариун цэврийн асуудал ямар билээ.
2019-09-10

Үндсэн хуулийн асуудлаар МАХН 10.30 цагаас мэдээлэл хийнэ
Монголын шоронд хоригдож байгаа хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, Даяар Монгол хөдөлгөөнийнхөн MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
2019-09-10

"Өгөөмөр” захын урд, хойно зам, гарц гаргаж өгөхийг иргэд шаардав
"Өгөөмөр" захын зам, одоо ашигладаг эвдэрчихсэн замыг хаахаас өөр аргагүй. Хороолол доторх нийтийн эзэмшлийн замыг нээж өгөхийг оршин суугчид шаардаж байна” гэлээ.
2019-09-09

“Нарны хүү, сарны охин” компани захиалагчдаа хууран мэхэлжээ
“Нарны хүү, сарны охин” компани захиалагчдаа хууран мэхэлж, захиалсан байрыг нь бусдад өндөр үнээр дамлан зарж, урьдчилгаанд өгсөн мөнгийг нь өгөхгүй ор сураггүй алга болсон асуудлаар захиалагчид мэдээлэл хийнэ.
2019-09-09

Ирэх амралтын өдрүүдийг "Автомашингүй өдөр" болголоо
Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ.
2019-09-09

Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуган үүдээ нээлээ
Маргааш буюу 8-ны ням гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хүрээ цам-Даншиг наадам-2019”-ыг "Батцагаан" цогчэн дуганын нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулна.
2019-09-07
