Ярилцлага

Б.Батзориг: Үүнээс ч онц ноцтой хэргүүд гарна. Хэргийг судлахгүйгээр урьдчилан сэргийлж чадахгүй
Манайх 30 жилийн турш нэг бүтэн үе бүтээчихсэн. Энэ 30 жилийн дотор ямар үнэт зүйлтэй, эмгэгтэй, гаж донтой, хэний ч төсөөлшгүй араатан шиг хүн болох бүрэн боломжтой. Тийм орчин Монгол Улсад 30 жил бүрдчихсэн. Тиймээс судлаачид “Энэ ноцтой хэргүүдийг судалъя. Дахиад ийм хэрэг гаргуулахгүйн байх арга зам эрэлхийлье” гэдэг. Судлуулдаггүй.
2023-10-10

Б.Пүрэвдорж: Сонгуулийн жилийн төсөв учраас гишүүд сонгуулийн мөнгөө босгох элдэв зардлыг төсөвт суулгах гэж зүтгэнэ
Тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, долоон жилийн дунджаар тогтоолгосон иргэдэд зөрүүг нөхөн олгох хоёр хууль өргөн барьж батлуулсан. Тэрэнд зарцуулагдах хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгахгүй бол хууль маань хэрэгжихгүйд хүрнэ.
2023-10-09

С.Мөнгөнчимэг: Ирэх оны төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар тооцсон
Барилгын төсөвт өртөг, нэмэгдлийг аудитын байгууллагаар хянуулаад түүнийг нь ирэх оны төсөвт суулгаж өгөхөөр болсон. Энэ хүрээнд 214 төсөл, хөтөлбөрийн 560 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн нэмэгдлийг ирэх оны төсөв дээр бас нэмж оруулж өгсөн байгаа.
2023-10-09

Н.Хасар: Либертари Нам нэн тэргүүнд чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ
Төр татварыг бага тогтоох нь зөв, төр эдийн засагт оролцох ёсгүй, төр хуулийн доорх тэгш байдлыг сахиулах ёстой гэх нь "баруун жигүүр"-ийн үзэл. Төр өндөр татварлаж, эдийн засагт янз бүрийн арга хэмжээгээр оролцож, хүмүүсийг тэгшитгэх ёстой гэх нь "зүүн жигүүр"-ийн үзэл. Монгол улс зүүний үзлээр замнаж буй учир одоо ийм байдалд байна.
2023-10-09

Сэтгэлзүйч Ж.Үйлст: Байгалийн нөлөөгөөр монголчууд тууштай биш нь их ажиглагддаг
Стресс өдөр тутмын амьдралд 33 хувьтай тогтмол байдаг. Стресс байснаараа бид аливаа зүйлийг даван туулах, цаашлаад хэцүү асуудлын ард гарах хөшүүрэг болдог.
2023-10-08

Г.Мэнд-Амар: Хэнд ч хэзээ ч бүү шалгуур тавь, зүрх сэтгэлээ л дага
Одоо гэр бүлтэй болоогүй байгаа бүх насны залуучууд бүсгүйчүүдэд хандаж зөвлөхөд хэзээ ч ямар ч шаардлага хэнд ч битгий тавьж бай зүгээр л зүрх сэтгэлээ дага. Тэр хүн чинь өөрөөсөө илүү чамайг хайрлах нь бурхнаас хайрласан бэлэг.
2023-10-08

Б.Содхуяг: Хууль тогтоох байгууллагуудын хамтарсан комиссын тухай ойлголт Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд байхгүй
Ямар ч үр ашиггүй комисс байгуулснаараа Монгол Улсын гадаад бодлого, харилцаа олон улсын түвшинд унавал юу болох вэ. Манайх шиг жижиг эдийн засагтай улс орны хувьд гадаад бодлого, гадаад харилцаа гэдэг хамгийн чухал.
2023-10-06

Т.Цэнд-Аюуш: Төр өмчдөө эзэн шиг хандаж чадахгүй. Тиймээс төрийн өмч аль болох бага байх ёстой
Одоо манайд төр зохицуулагчийн үүрэг болон хувьцаа эзэмшигчийн үүргээ ялгадаггүй. Бүгдийг сайхан хольж хутгаад тавьчихдаг. Сангийн яамнаас төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн яамаа төлөөлж байгаа гэдэг сэтгэлгээтэй, тийм ажлын чадвар туршлагатай л хүн байдаг. Тэр хүн төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд компанийн эрх ашгийг төлөөлж оролцож байгаа гэдгээ ойлгодоггүй. Тиймээс компанийн эрх ашгийг хөндсөн асуудалд яамны эрх ашгаар ханддаг. Компани гэдэг ангилал бизнес гэсэн үг шүү дээ.
2023-10-05

Б.Энхболд: “Худал мэдээлэл тараах” зүйл анги хүний эрх, эрх чөлөөг зөрчих маш өндөр эрсдэлтэй
Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэд хэдэн удаа боловсруулсан байгаа ч худал мэдээлэл тараах гэдэг зүйл дээр дорвитой өөрчлөлт оруулаагүй нь “хуучнаараа байя аа” л гэсэн үг.
2023-10-05

Д.Ганбат: Хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой
Гэхдээ өнөөдрийн Монголын туулж байгаа замыг дэлхийн ардчилсан улс орнууд туулсан. Өнөөдөр хэн ч Иран, Хойд Солонгост очиж ажиллаж, амьдаръя гэж бодохгүй. Япон, Солонгос, АНУ, Англид амьдарч, ажиллах, сурах хүсэлтэй иргэд олон бий.
2023-10-04

Монголбанк ирэх онд инфляцыг тогтворжуулах бодлогоо үргэлжлүүлнэ
Б.Лхагвасүрэн: Цаашдын инфляц, эдийн засгийн тогтвортой байдалд мөнгө, төсвийн бодлогын оновчтой хослол чухал хэвээр байна. Цаг агаарын нөхцөл, олон улсын харилцаа, тээвэр логистикийн нөхцөл ч анхаарах асуудал.
2023-10-03

С.Зориг: Улс төрч хүнд сэтгэлийн хөдөлгөөн их байх ёсгүй. Оюундаа захирагдах ёстой!
Монголчууд бид ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригийг жилд хоёр удаа дурсан санаж хүндэтгэл үзүүлдэг билээ. Түүний бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан өдөр буюу аравдугаар сарын 02-нд гашуудан дурсаж, төрсөн өдрөөр нь хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэдэг уламжлал буй.
2023-10-02

Ц.Мөнгөншагай: Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг улам түлхсэн шийдлүүд орсон нь тун харамсалтай
Өмнөх хуулиудын тухайд харьцангуй хөрөнгө оруулалт татаж чадаж, хөгжилд бодитоор нөлөөлж байсан. Гэвч бид өнөөдөр тэнд гацаачихсан хуультайгаа шинийгээ харьцуулаад байвал урагшлах уу, хойшлох уу гэдэг асуудалтай л тулгарна.
2023-09-30

Н.Энхбаяр: Инфляц буурлаа гэвэл бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд удааширч байна гэж ойлгох нь зүйтэй
"ТӨВ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГО БУЮУ ХУДАЛДАН АВАЛТ ТАЛААС НЬ АНХААРДАГ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДАЛГҮЙ, ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД БАЙХАД ГОЛЛОН АНХААРАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ"
2023-09-29

Б.Жаргалан: Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийнх байх болно
Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг.
2023-09-29

Тээврийн хэрэгсэл бол цэнэгтэй буу. Тиймээс жолооч замын хөдөлгөөнд үргэлж сэрэмжтэй оролцох ёстой
Сүүлийн үед автомашин жолоодох үеийн гар утасны хэрэглээнээс үүдэн анхаарал алдах, хурд хэтрүүлэх, хурд хэтрүүлээгүй боловч анхаарал болгоомжгүйгээс болж зам тээврийн осол гаргах тохиолдол нэмэгдсээр байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.
2023-09-28

О.Оюун-Эрдэнэ: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хортой
Угаасан нүүрс буюу сайжруулсан түлшний угаар хүний нүдэнд харагддаггүй. Энэхүү угаарын хийг хүн мэдэрдэггүй. Ганцхан хулгана мэдэрдэг. Үнэр, өнгө, амт байхгүй. Харах, үнэрлэх мэдрэмжид огт нөлөөлөхгүй. Тиймээс энэ угаарын хийн хордлого хүнийг шууд үхэлд хүргэж байна.
2023-09-27

Д.Нацагдорж: Үхэр сааж эхлээд жилийн дараа аварга саальчин болсон
Манай удамд бөх, зохиолч хүн байсан юм билээ. Аав маань намайг бичгийн хүн болно байх гэж бодсондоо энэ нэрийг өгсөн гэдэг.
2023-09-26

Жосеф Стиглиц: Үл үзэгдэгч гар гэж байдаггүй
Жосеф Стиглиц: Бүгд мөнгөний хойноос явбал капитализм ажиллахаа болино. “Мөнгө” гэж сонсоод миний толгойд хамгийн түрүүнд буудаг нь “Мөнгө бол бүх муугийн үүр” гэдэг америк зүйр үг.
2023-09-26

Н.Ганибал: Дарга төвтэй тогтолцоо руу гулсаж байгаа энэ байдлыг АН-аас өөр ямар ч нам зогсоохгүй
Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ч нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн шийдэл нэгээхэн ч алга.
2023-09-25