
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-04

Намууд Ерөнхий сайдаа зарлаад, мэтгэлцээн явуулж ард түмэнд бодлогоо танилцуулах хэрэгтэй
Хэнд ч харьяалагдаагүй санал 70 хүртэлх хувиар сул явж байгаа нь улс төрийн намуудыг даруйхан хөдөлж эхлэх хэрэгтэйг сануулж байна.
2024-03-04

2024 онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлнэ
Тодруулбал, баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам, зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 430 км төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2024-03-04

Хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгджээ
Өнгөрөгч 2023 онд махны экспортыг КВОТ-гүй болгосноор 120 мянган тонн мах экспортолж, түүхэндээ дээд амжилт тогтоолоо.
2024-03-04

Бүртгэгдсэн гамшиг, ослын дуудлагын нь 53 нь ахуйн гал түймэр байна
Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 1 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 30 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 8 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2024-03-04

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд газар хөдөллөө
Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн зүгт 28 километрийн зайд өчигдөр буюу 03 дугаар сарын 03-ны 13:44 цагт газар хөдөлжээ.
2024-03-04

ЗОВЛОНТ ШӨНӨ
Яг энэ хэвээр нүүдлийн онгон дагшинаар хадгалаад байх ёстой мал ба малчид маань байгалийн өмнө хэзээ ч сөхрөөд уначихад бэлхэн эмзэг хэврэг аж ахуй юм бол, тийм гамшиг дайрчихвал хотоо харлуулаад ядуураад гуйлгачлаад нийслэл рүү дүрвээд ирэх нь хэвийн үзэгдэл мөн юм бол энэ нийслэлээр чинь дүүрэн ядуу эмзэг давхарга, улны иргэд бөөгнөрөх юм байна.
2024-03-04

Алжир улс Европын холбооны байгалийн хийн гол нийлүүлэгч болно
Европын орнууд Оросын эрчим хүчнээс хамаарлаа багасгах гэж чармайж байгаа ийм үед Алжир Улс Норвегийн дараагаар тивийнхээ хэмжээнд хоёр дахь том хий нийлүүлэгч болж гарч ирж байна.
2024-03-03

Хүмүүнлэгийн тусламжийн цуваа орон нутгийг зорилоо
Засгийн газрын шийдвэрээр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхөд 1160 тн гурил, 580 тн цагаан будааг хуваарилан олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу 21 аймагт тусламж хүргэх цуваа орон нутгийг зорилоо.
2024-03-03

Европын холбоо Палестины дүрвэгсэд хариуцсан НҮБ-ын агентлагт санхүүжилтээ үргэлжлүүлэн олгоно
Израилын цэргүүд тусламжийн ачааны машинаас хоол хүнс, ус авахаар хүлээж байсан хүмүүс рүү гал нээснээс 100 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн байна. Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель "Израилын армийн энэ үйлдэлд үнэхээр цочирдож байна. Энэ хэрэг дээр нэн даруй бие даасан мөрдөн шалгалт явуулах нь зүйтэй" гэж уриалжээ.
2024-03-03

Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг
Баярыг далимдуулж уудаг, уухдаа үргэлжлүүлж уудаг, шараа тайлдаг, заримдаа ганцаараа уудаг бол архины хамааралтай болсны шинж тэмдгүүд юм. ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёсоор бүртгэсэн.
2024-03-03

Гуравдугаар сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцууллаа.
2024-03-03

Архангай аймгийн Ихтамир суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт өнөөдөр Улаанбаатарын цагаар 05:07 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
2024-03-03

Харз, халиа, тошин гүйж, мөс хэврэгших үзэгдэл ажиглагдаж байна
Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2024-03-03

"Оюутолгойн уурхайн баяжуулах үйлдвэрийн урд байрлах агуулахад гарсан галын тархалтыг зогсоосон, хүн өртөөгүй"
Уг агуулах нь зөвхөн бараа хадгалах, түгээх зориулалттай бөгөөд аюултай болон химийн бодис байхгүй. Агуулахын орчимд байсан ажилтнууд утаа гармагц холдож, ослын баг шуурхай ирж ажилласан байна.
2024-03-02

"Аймаг, сумдын удирдлагууд хэрэглээ даадаггүй, хэврэг автомашинууд нийлүүлэгддэг гэж хэлдэг"
Төв, Дундговь, Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад автомашинуудыг хүлээлгэж өглөө.
2024-03-02

Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой тохиож байна
Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 88 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр” өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-нд тохиож байна.
2024-03-02

Өнөөдрөөс эхлэн ломбардын дээд хүү 4.5 хувь боллоо
Ломбардууд алданги тооцох эрх зүйн үндэслэлгүй болж, зээлийн хүү нь 1.5-3.5 хувиар буурч байна.
2024-03-01

"Парис 2024" олимпын тамирчдын тосгон нээлтээ хийлээ
Олимпын дараа 2,800 орон сууц жинхэнэ эзэндээ очих бол бусдыг нь их сургуулийн оюутнуудад түрээслэхээр төлөвлөжээ.
2024-03-01

Хамгийн хүйтэн гуравдугаар сар 1985 онд тохиожээ
Энэ жилийн хувьд говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байхаар байна.
2024-03-01
