
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна
Өнгөрөгч хоёрдугаар сард Ерөнхий сайд МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйл заалт, салбарын болон нийслэл, аймгуудын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гарц гаргалгааг хамтран ярилцлаа.
2024-03-07

Үерийн даланд их хэмжээний хог бөөгнүүлсэн аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн, цэвэрлүүлжээ
Хоёрдугаар сарын 20-ноос таван давхар барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын гадна фасадыг буулгаж эхлээд байна.
2024-03-07

Д.Цогтбаатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Үндсэн хуулиасаа давсан эрх олгочихоод явж байгаа
Тархинд суучихсан большевик сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Одоо чинь ийм большевик хүмүүс зөндөө байгаад байна. Төрийн өмч дээр маш их хулгай гарч байна. Төрийн өмчтэй байх нь маш их эрсдэлтэй юм байна гэдгийг үүнээс өөрөөр яаж илүү нотлох юм бэ.
2024-03-07

Киевийн төлөөх тулаан (2)
Путины Украин дахь “Тусгай ажиллагаа” эхлээд гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ Тусгай ажиллагаа гэгч анх хэрхэн эхэлсэн тухай өгүүллийг сонирхуулахаар орчуулан толилуулж байна.
2024-03-07

Хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна
Эцэг эх, асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдээсээ анхаарлаа сулруулахгүй байж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлээрэй.
2024-03-07

Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна
Ц.Төрхүү: Гүний ус 1.20 см хүртэл дээшилж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Голын мөсийг зөөж, инженерийн байгууламжийг доош ухаж, ус урсах сувагчлалыг сайн нээж өгөх шаардлагатай.
2024-03-07

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-07

Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна
Сонгон шалгаруулалтад хүний оролцоог багасгаж цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
2024-03-06

Оргосон хоригдлыг өнгөрөгч шөнө Хэрлэн голын гүүр орчмоос олжээ
Оргосон хоригдлуудад шийтгэл нэмэгдэнэ гэж ШШГЕГ-аас мэдэгдэв. Хоригдлууд хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байх үедээ оргожээ.
2024-03-06

06-наас 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-06

15 настай хүүхэд машин жолоодож, гурван настай хүүхдийг мөргөж, гэмтээжээ
Иргэд, жолооч нар насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэн ТЦА-тай хамтарч ажиллахыг хүсэв.
2024-03-06

Гуравдугаар сарын 8-ны баасан гаригт хилийн боомтууд амарна
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-ны баасан гаригт бүх нийтээр амарна. Авто замын боомт буюу Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомтууд гуравдугаар сарын 8-нд амарна.
2024-03-06

Иргэн төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний үр дүнг хэлэлцлээ
“Профайлинг” хэмээн олон улсад нэрлэдэг энэхүү үйлчилгээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүд ажил хайгчдын хөдөлмөр эрхлэх ур чадвар, бэлэн байдыг үнэлдэг бөгөөд улмаар шаардлагатай ур чадварын сургалт, зөвлөгөө өгөх; тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг хамтран боловсруулан, хэрэгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд нэгдэх боломжийг нь нэмэгдүүлдэг.
2024-03-06

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчлийг бүртгэж, 107 хүнийг эрүүлжүүлжээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нийт 1748 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1355, гэмт хэргийн шинжтэй 129 дуудлага, мэдээлэл байна.
2024-03-06

Энэ жилийн сонгуульд зөвхөн малчид л орох бололтой юм аа даа
Зудын томилолтоосоо одоо хүртэл буугаагүй, зуд гэсэн үг аманд нь уяатай, зудыг нийгэмд сэдэв хэвээр байлгаад байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа дуусгах дургүй байгаагийн тод илрэл. Энэ бол эрх баригчдын хэрээс хэтэрсэн үйлдэл, улс орны хувь заяаг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж буй улс төрийн хортой технологи юм.
2024-03-06

Б.Түвшинбаяр: Залуучууд улс төрийн суурь мэдлэггүйгээс болоод сонгуульд хэний төлөө саналаа өгөхөө шийдэж чаддаггүй
Энэ асуудлаар иргэдээ төлөвшүүлэхийн тулд бид суурь боловсролын хичээлийн хөтөлбөрт илүү олон цагаар оруулж өгөх шаардлагатай.
2024-03-06

Манай ТУГ
Монголын анхны арилжааны хиймэл дагуул хөөрлөө. 2024 оны 3 дугаар сарын 4-ний өдөр. АНУ, Калифорни муж, Ломпок хот. Ванденбергийн Сансрын Хүчний Баазаас.
2024-03-06

Украины дайны шалтгаан, сургамж
Өрнөдийнхөн оросын ард түмэн Украины дайн болон Путины дэглэмийг үзэн ядаж дотроосоо бослого гаргаж ардчилсан Орос улс шинээр байгуулагдана хэмээн боддог. Үгүй шүү. Оросын ард түмэн их гүрний дээрэнгүй үзэл / шовинизм/-дхэдэн зууны туршид автаж, Орос хэнд ч ялагдахгүй агуу их гүрэн гэсэн үзэл тархинд нь нэвт шингэсэн байдаг юм. Тэд 2011 онд Оросын арми Украины Крымийг эзэлж авсанд маш их баярлаж, Путин ардын баатар болж байлаа.
2024-03-06

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
06-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар, 07-нд Хэнтийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-03-06

У.Хүрэлсүх: Байгаль орчноо хамгаалахын төлөө төр засаг, түмэн олноороо нэгэн сэтгэлээр хамтран зүтгэе
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн боловсруулж, батлах, ой байгалийн аясаар нөхөн сэргэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэх чадвар болон хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх нь ойн анги, ойн мэргэжлийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг байх ёстой гэв.
2024-03-05
