
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн
18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-17

НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо
Энэ удаагийн тохиролд 2024 оны гуравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 46,001,641 баримтыг оролцуулсан байна.
2024-04-17

2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ
"Дулааны II станцын дэд бүтцийг түшиглэн 300 MBт-ын цахилгаан станц барих төсөл санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төсөлд 205.20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцэж байна. Нийслэл хотод цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрэх тооцоо гарсан" гэв.
2024-04-17

Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа
Д.Амарбаясгалан дарга хуулийн төслийг батлахгүй 45 хонолоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна лээ. Хуулийн төсөл гуравдугаар сарын 19-нд УИХ-д өргөн баригдсан. Тэгэхээр өргөн баригдаад 20 гаруй хонож байна. Хуулийн төслийг шууд шийдээд явна гэдэг хүндрэлтэй. Учир нь энэ бол хоёр талтай асуудал.
2024-04-17

Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв
Эдгээр зохиолд манай ардын аж байдал, ахуй орчныг нүдэнд харагдтал өгүүлэн дүрсэлснийг уншихад өр өвдөхийн сацуу баярлаж бахдах юм бас багагүй байх агаад бидэнд төсөөлөгддөг шиг бүх юм бурангуй, харанхуй байгаагүйг уншин ухаарч, тухайн цаг үе нь зовлонгийн түүх хожмоо жаргалын түүх, тусгаар тогтнолын түүх болохын урьтал байсныг ойлгох шиг болно.
2024-04-17

Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно
Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг МТТ, ЦХХХЯ, ТЕГ-ын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
2024-04-17

Хэнтий, Дорнод, Архангай аймагт 9,102 га талбай хээрийн түймэрт шатжээ
Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 25 түймэр гарчээ. Ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэд ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2024-04-17

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн ХЗГ-ын үйл ажиллагааны талаар сонсож байна
Өнөөдрийн сонсголд нийт 56 гэрчийг дуудаад байгаа бөгөөд эмийн үнэ тогтоход нөлөөлж буй хүчин зүйлсийн хүрээнд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт, Зохицуулалтын Газрын үйл ажиллагаа, чадавх, эмийн зохицуулалтын төлөвшлийн асуудлыг хэлэлцэнэ.
2024-04-17

Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй
Л.Оюун-Эрдэнэ: "Тэд олигархиудынхаа нам руу явж болно. Бид бол социал демократууд”
2024-04-17

Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй
Франц улс ийм олон хувилбар дэвшүүлэх болсон нь болзошгүй террорист халдлагаас сэрэмжилж байгаатай холбоотой юм. Нөхцөл байдлыг бид газар дээр нь шууд шинжилж, зохимжтой хувилбарыг сонгох болно гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон ярьсан байна.
2024-04-17

Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан
Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2024-04-17

Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав
Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөлд хамруулна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдана.
2024-04-16

147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан гэжээ
Урьдчилсан байдлаар тус сургуулийн 9-р ангийн сурагч биедээ авч явсан "нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж авсан байна.
2024-04-16

“Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд болно
Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
2024-04-16

Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээж нь гомдол гаргасан
Энэ бол бүх насаараа хоригдох ялтай гэмт хэрэг. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах бол гэмт хэрэг. Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал бол тэргүүн эрх ашиг гэв.
2024-04-16

12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө
Шүүх хуралдаан хаалттай болсон бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч охины ээж мөн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Шүүгдэгч Г.Гантулга нь өөрт нь холбогдох зарим хэргийг хүлээгээгүй бөгөөд хохирогчийн ээж шүүх хурлын явцад нэг бус удаа бие нь муудаж эмнэлгийн тусламж авсныг эх сурвалж хэлсэн байна.
2024-04-16

Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д хүргэжээ
ЭХЭМҮТ: 147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн.
2024-04-16

Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ
Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар зудад 6.6 сая мал хорогджээ. Малын сэг зэмийг аймаг, сумын Засаг даргын нөөц хөрөнгө, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн санхүүжилтээр устгаж байна.
2024-04-16

Эдийн засгийн энгийнээр
Нэгэн арал дээр 100 хүн амьдардаг байжээ. Тэднээс 10 нь төмс тарьж, тарьсан төмс нь 100 хүний хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг. Тиймээс ямартай ч тэд амьд явахад асуудалгүй. Тэгвэл үлдсэн 90 хүн юу хийх вэ?
2024-04-16

Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан
Иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэд Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.
2024-04-16
