
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв
2023 оныг америкийн Bloomberg ТВ-ээс “Дайн, мөргөлдөөний жил боллоо” хэмээн онцолсон. Тэр нь Орос-Украины дайн, Израиль-ХАМАС-ын дайн, бүс нутгийн бусад мөргөлдөөнүүдийг нэрлэсэн хэрэг ба оны тэрхүү онцлох дотор хоёрт бичигдсэн мөргөлдөөн эдүгээ Израиль-Ираны дайн болон өргөжин тэлжээ. Дайны явцын тухайд биш түүний утга учрыг ухаж ойлгоход хэрэгтэй гэж үзээд Израиль гэж хэн бэ гэдгийг ойлгуулах өөр нэг өнцөг хайя.
2024-04-27

Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно
Их Британийн хаан III Чарльз хорт хавдрын эмчилгээнд нь ахиц гарсан тул олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцож эхэлнэ гэж Букингемийн ордон баасан гаригт мэдэгджээ. Хаан эмчилгээгээ үргэлжлүүлэх боловч эмч нар "өнөөг хүртэл гарсан ахиц дэвшилд хангалттай сэтгэл хангалуун байгаа тул хаан одоо олон нийтийн өмнө гарах үйл ажиллагаануудад оролцох боломжтой" гэсэн байна.
2024-04-27

Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам, Иргэний зориг ногоон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Бүгд найрамдах намын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв.
2024-04-27

Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна
Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рикен Улаанбаатар хоттой эрүүл мэнд, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
2024-04-27

У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо.
2024-04-27

Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна
Өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр хямд гурил идэж болох ч маргааш тэдний хүслээр үнэтэй гурил идэх үү, үгүй юү дээрээ тулна. Үүнийг эдийн засгийн дайн гэдэг. Дайнд бид ялагдлаа гэсэн үг. Эсрэгээрээ өнөөдөртөө өөрсдийнхөө хүслээр өндөр үнэтэй гурил идэж байгаа ч маргааш хямд гурил идэх боломжийг л нээж өгөх ёстой байсан. Нөгөөтэйгүүр Монгол Улс хэрэглэгч орон. Гэтэл хэрэглэгч орон гэдэг статусаасаа салж байж бид угтаа хөгжих ёстой юм. Гэтэл хэрэглэгч орон гэх статусыг зузаатгасан явдал боллоо гэж харж байгаа.
2024-04-27

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?
Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна.
2024-04-27

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Ойрын 2 хоногт Хангайн уулархаг нутгаар нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, болон говийн бүс нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2024-04-27

Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна
Тэрээр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олджээ.
2024-04-26

Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа
ЭХЭМҮТ болон УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар хамтарч, амьд донороос хүүхдэд элэг шилжүүлэн суулгах ес дэх удаагийн мэс заслыг амжилттай хийжээ.
2024-04-26

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна
Нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг эхэлнэ.
2024-04-26

ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав
Ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ) зарлалаа.
2024-04-26

Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна
Нэгдүгээр хэсэг нь Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хаана.
Хоёрдугаар хэсэг нь Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд засвар хийнэ.
2024-04-26

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ
Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол энэ долоо хоногт нэмэлтээр өдөр бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
2024-04-26

Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Голомт банк хугацаатай, төгрөгийн хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан харилцагчдадаа сугалаа олгож, үүссэн сугалаанаас Парис хот руу хосоороо аялах эрхийн 5 ялагчийг тодруулж, шагналыг гардуулан өглөө.
2024-04-26

Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ
Нэг хуудсан дээр хэвлэсэн тохиолдолд тойргийн сонгууль, намын жагсаалт хоёр хоёулаа хүчингүй болох магадлалтай. Хоёрдугаарт, энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа монголчууд оролцоно. Гадаадад байгаа монгол иргэд зөвхөн жагсаалтын намын нэрсийг дугуйлах байдлаар сонгуульд орно.
Дээрх хоёр үндэслэлээр сонгуулийн хуудсан дээрх хоёр төрлийн санал хураалт тусдаа байх ёстой гэв.
2024-04-26

“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ
Ирэх зургаадугаар сарын 6-ны өдөр тэмдэглэх “УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан төмөр замчдынхаа цалинг ийнхүү нэмэгдүүлжээ. Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын 16 мянган төмөр замчид бүгд хамрагдах юм.
2024-04-26

"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав"
“Эрдэнэт” овоолго гэдэг чинь зүгээр овоолсон шороо. Дээр нь гараад шүгэлдэнгүүт алт, зэс нь аяндаа ялгараад, алган дээр унаад ирдэг юм биш. Өртөг, зардал ба эрсдэл ийм өндөр байгаагүй бол МАН-ын дарга нар аль хэдийн ачиж аваачаад уулын аманд буулгачихсан, түмпэн тэврээд сууж байгаа. Үнэн шүү...
2024-04-26

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
2024-04-26

Эрх чөлөөний үнэ цэнэ
Хүний төлөө, ард түмнийхээ төлөө гэдэг яриа бол хулхины үг. Хүн өөрийнхөө төлөө явахад нь, ард иргэд нь өөрийнхөө бизнесийг өөрөө цэцэглүүлэхэд нь садаа болдоггүйэрх чөлөөт тогтолцоог бий болгож, эрх чөлөөний үнэ цэнийг хүн болгоны гарт өөрт нь өгч хуулиар хамгаалах нь хамгийн зөв засаглал.
2024-04-26
