
Эрүүдэн шүүснийг нотолсноор С.Зоригийн хэргийг үгүйсгэх үү?
Эрүүдэн шүүсэн хэргийг АТГ-аас шалгаж эхэлсний дараа хэргийн мөрдөгч болон прокурорт “С.Зоригийн хэргийг задал” гэдэг үүрэг даалгаврыг "дээрээс" нэг бус удаа өгсөн. Хэргийн харьяаллыг өөрчилж, цагдаад шилжүүлсний дараа мөрдөн байцаагч нь эрүүдэн шүүсэн хэргийг шалгахдаа шүүхээр шийдэгдсэн С.Зоригийн хэргийн материалыг бүхэлд нь татаж авсан байна.
2019-09-25

Солонгосын Хууль зүйн сайд Чо-гийн хөрөнгө оруулалтын санг шалгаж эхлэв
Тус сан нь ихэнх хөрөнгөө 2017 оны дунд үед Wellscnt гэх технологийн жижиг компанид оруулсан бөгөөд энэ үед сайд Чо нь Хөх ордны Иргэний хэргийн ахлах нарийн бичгийн дарга байжээ. Төд удалгүй Wellscnt компани хэд хэдэн төрийн байгууллага болон төрийн өмчийн компаниудтай гэрээ байгуулан ашигтай ажиллаж эхэлснээр үйл ажиллагаа нь эрчимтэй сайжирсан байна.
2019-09-25

Монгол-Энэтхэгийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ
Ерөнхийлөгч Х.Баттулга Шинэ Дели хотноо болсон Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов. Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид эм үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2019-09-25

Өнөөдөр биеийн тамирыг сэргээх, лус тахихад сайн
Энэ өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
2019-09-25

Төв аймаг болон таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг тус компаниас санууллаа.
2019-09-25

Өдөртөө 23-25 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
2019-09-25

БНСУ, Японы Гадаад хэргийн сайд нар уулзана
Япон улсыг экспортын хяналтаа чангатгасантай холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт БНСУ тус улсыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасаж, есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлсэн юм.
2019-09-25

“Чөтгөрийн өндөг” үзэсгэлэн ирэх сарын 6-нд бууна
Залуу уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн “Чөтгөрийн өндөг” бие даасан үзэсгэлэн аравдугаар сарын 6-ныг дуустал Art Space 976-д үргэлжилнэ.
2019-09-24

"Зам тээврийн ослын бүх бурууг иргэдэд нялзааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй"
Орон нутгийн иргэд Дарханы шинэ замын чанарт санаа зовж байна.
2019-09-24

Нийслэлийн Засаг дарга Чехийн трамвай үйлдвэрлэгчдийг сонирхов
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ үеэр Чехийн трамвай үйлдвэрлэлийн талаар асууж сонирхоод, Улаанбаатар хотод трамвай барьж байгуулах хүсэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг Сенатын айлчлалын үеэр урилаа.
2019-09-24

Цагдаагийн алба хаагч хүний амь насанд халдсан эсэхийг шалгана
Б.Баатархүү: Тухайн иргэний бие муудаад эмнэлэг дээр хүргэж очиход талийгаачийн ар гэрээс дөрвөн хүн байсан юм билээ. Тэр дөрвөн хүн цагдаагийн алба хаагчдын эрх чөлөөнд халдсан асуудал байгаа. Үүнийг мөн холбогдох хуулийн дагуу шалгаж тогтооно.
2019-09-24

Нэр бүхий УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг шалгахыг Ёс зүйн дэд хорооноос шаардав
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ жагсагчдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, шаардлагын хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.
2019-09-24

Татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Татварын хуулийн шинэчлэлийн талаар дотооддоо болон иргэдэд нэг мөр ойлголтыг өгөх, татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэхдээ энгийн хялбар байх, хяналт шалгалтыг акт тавихаасаа илүү урьдчилан сэргийлэх арга зүйн мэдээлэл өгөх чиглэлд анхааран ажиллахаар болжээ.
2019-09-24

Блюз хатагтай тоглолтынхоо ашгийн 10 хувийг сэтгүүлчийн эмчилгээнд хандивлана
Монгол Улсын СТА, блюз хатагтай Б.Мягмарсүрэн Францын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд хийнэ. Тэрээр тоглолтын ашгийн 10 хувийг сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд хандивлах гэнэ.
2019-09-24

Дарханы замын асфальт бетон хучилтыг хийж эхэллээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замын засвар, шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний хэсгийн асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ.
2019-09-24

О.Мөнхсайхан: Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулбал Үндсэн хуулийн өөрчлөлт унах магадлалтай
УИХ-ын 62 гишүүний төслийн зарим заалт хасагдаж өөрчлөгдсөн ч гол амин сүнс нь гарч УИХ-аар дэмжигдсэн. Гэвч үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс үгүйсгэж бүр парламентын засаглалаас татгалзаж энэ Үндсэн хуулийг бүхэлд нь үгүйсгэх санаачилга гаргачхаад байна. Маргаантай асуудлуудыг удаа дараа өргөн барьж, цаг хугацаа авч байна.
2019-09-24

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх 10 хоногийн хугацаа үлдлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар иргэдээс санал авах өдрийг энэ сарын 30, 31 байж болно гэж үзсэн тул Ард нийтийн санал асуулга явуулах төсвийг Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж байна.
2019-09-24

Ц.Мөнх-Оргил: УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй
Ц.Мөнх-Оргил: УИХ-ыг тараах бичигт би гарын үсэг зурахгүй. Парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болохоор ард түмнээр дүнгээ тавиулна биз.
2019-09-24

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгож зам тавина
Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаар Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас танилцууллаа.
2019-09-24

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно
А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
2019-09-23
