Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замын засвар, шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний хэсгийн асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ.
Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техниктэйгээр гүйцэтгэж байна. Энэ хэсгийн замын асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартай гэдгийг салбарын сайд нь хэлсэн.
Одоогийн замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м. Өргөтгөл, шинэчлэл хийсний дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 м болох юм. Зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох аж.
Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр "Эсто" ХХК, "Үйлсийн зам" ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж бүтээн байгуулалтыг хийж байна. Хоёр эгнээ замыг шинэчлэх ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа юм.
Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техник



