
Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах 333 обьектын 482 уурын болон усан халаалтын зуухыг хяналт шалгалтад хамруулжээ. Түүнчлэн 438 зөрчил дутагдлыг арилгуулахаар 51 аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, зөрчил 38 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн үр дагавар арилгуулах албан даалгавар хүргүүлэн хяналт тавин ажиллаж байна.
2025-08-05

Д.Трампын сүрдүүлгийг Энэтхэг улс эсэргүүцэв
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Рандхир Жайсвал "Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс өндөр татвар ногдуулахаар сүрдүүлж буй энэ үед манай улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах болно" гэв.
2025-08-05

АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 338 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2025-08-05

Г.Лувсанжамц: Төрийн хамгийн гол үүрэг бол тодорхой байдал
Айдас төрүүлсэн, хүмүүсийг төөрөгдүүлсэн, тодорхойгүй байдлыг үүсгэсэн гүйцэтгэх засаглал байж болохгүй.
2025-08-05

Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана
“Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ” Азийн загвар байгууллагын төслийн нээлт болов.
2025-08-05

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт Монгол, Австралийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Лео Зенгийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
2025-08-05

Японд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
Ингэснээр орон даяар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 1000 иен буюу 6.80 ам.долларт хүрэх төлөвтэй байна.
2025-08-05

Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн бол II үе шатанд 1846 айлын орон сууцыг 13.8 га талбайд барьж байгуулна.
2025-08-05

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-05

“Баянхошуу орон сууцжуулалт” төслийн эхний шатны 462 айлын орон сууцыг барьж байна
Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүнд, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм.
2025-08-04

Гамшиг, ослын 76 удаагийн дуудлагаар ажиллаж, 160 иргэний амь насыг авран хамгаалжээ
Нийт дуудлагын 48 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 хүчтэй салхи шуурга, 2 нь үер, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна
2025-08-04

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13140 болжээ.
2025-08-04

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан
05-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-08-04

Б.Энхжаргал ДАШТ-ий халз буудлагын төрөлд алтан медаль хүртэв
Тэмцээнд 26 улсын 400 гаруй тамирчин оролцсоноос манай улсаас дөрвөн ангилалд 26 тамирчин, 5 багийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
2025-08-04

Сэлэнгэ, Хөвсгөл аймагт гарсан 10 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн 10 түймэртэй байгаагаас 3 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авч ажиллаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-08-04

Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
Энэ нь зуны улирлын тээвэрлэлтийн оргил үеийг оновчтой зохион байгуулах, хилээр нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилготой, өдөр тутмын тээвэрлэлтийн хүчин чадал 25 хувиар өсөх боломжтой болж байна.
2025-08-04

ЭТТ: Өнгөрөгч сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн сард 2.6 сая тонн нүүрс борлуулсан нь оны хамгийн өндөр үзүүлэлт юм.
2025-08-04

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Улаанбаатар хот орчмоор 05-нд бага зэргийн бороо, 07, 09-нд бороо орно, дуу цахилгаантай.
2025-08-04

Этиопт нэг өдөрт 700 сая мод тарьжээ
Этиоп бол хөрсний элэгдэл, хур тунадасны жигд бус байдал, биологийн олон янз байдал алдагдах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэрхшээлүүдтэй тулгарч буй Африкийн орнуудын нэг юм.
2025-08-04

Хятад, Оросын цэргийнхэн Япон тэнгист сургуулилалт хийж байна
Сургуулилалтад оролцож буй хөлөг онгоцуудад Хятадын пуужин устгагч онгоцууд болон Оросын шумбагч онгоц эсэргүүцэх том хөлөг онгоцууд багтаж байна. Сургуулилалтын эхний өдөр ОХУ-ын Алс Дорнодын Владивосток орчмын усан хилд харилцаа холбоог баталгаажуулжээ.
2025-08-04
