x

Хотын дарга аа, “ЖДҮ корпораци”-аар зочлоорой

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж буйгаа зарласан. Улстөрчдийн бульхайгаас болж бараг л “муу” үг мэт ойлгогдох болсон энэ нэрийг өөрчлөн жинхэнэ ЖДҮ-чид юу бүтээж, ямар амжилтанд хүрч болохыг харуулах зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдлийн талаар та мэдээж сонссон байх. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

“ЖДҮ корпораци” -ийн асарт тавтай морил

“Аса” циркийн өмнөх талбайд “ЖДҮ корпораци” хэмээх логотой асар буй. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Орсон гарсан бүхэн “Ийм сонирхолтой сайхан зүйлсийг монголчууд өөрсдөө хийж байгаа юм байна шүү” гэж гайхаж байна лээ.

Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлэг, түүний дараагийн долоо хоногт үндэсний үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, дараагийн долоо хоногт гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт онцолсон худалдааг зохион байгуулах юм байна.

Харамсалтай нь одоогоор хүн бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ тэр бүр мэддэггүй, урьдын адил эсгий таавчиг, үндэсний дээл, хувцас тэргүүтнээр төсөөлөөд байх шиг. Тэнд ус ундаа, чихэр амттанаас эхлээд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас гутал, цүнх, малгай, цаашилбал дэлхийн хаана ч баймгүй халгайн нунтаг, хар манжин гэх мэт эко бүтээгдэхүүнүүд байна лээ. Ороод гарсан хүмүүс ийм худалдаа гарсан гэдгийг мэдээгүй, олон байвал тун сайхан юм ч гэлцэж байсан.

“ЖДҮ корпораци”-ийн зүгээс УИД-ын дэлгүүрийн өмнөх талбай, Драмын театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд олон газар энэ үзэсгэлэн худалдаагаа сонирхуулахаар бэлтгэлээ базаасан ч зөвшөөрөл нь олдохгүй байгаа аж. Мэдээж үндэсний жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг том даваа. Үйлдвэр бүр лангуу түрээсэлж чадахгүй, том дэлгүүрүүдэд бараа борлуулах гэдэг ч хувь өндөр, эргэлт удаан. Гэтэл зуны дэлгэр цагт зөвхөн тусгай асар байгуулаад ажиллуулах гэсэн ч зөвшөөрөл олдохгүй байна, Хотын дарга аа.

Тэд мөнгө, зээл гуйгаагүй. Газрын зөвшөөрөл, дэлгүүр шаардаагүй. Ердөө л зуны хугацаанд үзэсгэлэн худалдаа явуулах боломжийг нь олгоход болохгүй зүйл үгүй мэт. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байдгаараа амласан хотын захиргааныхан яагаад жинхэнэ үндэсний жижиг үйлдвэрлэгчдэдээ зөвшөөрөл олгохгүй байгааг ч ойлгох аргагүй.

Магадгүй хотын дарга аа, та, үндэсний жижиг үйлдвэрлэгчид худалдаа хийх зөвшөөрөл олдохгүй байгааг мэдээгүй ч байж болно. Асуудлыг газар дээр нь шийднэ гэж тунхагласан улаан автобустайгаа “ЖДҮ корпораци”-ийн цагаан асраар нэг зочлоорой. Тэнд очоод та жижиг үйлдвэрлэгчид юу хийж бүтээж байгаа болон ямар дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэх болно. Тэдэнд багахан дэмжлэг, зөвхөн зөвшөөрөл л шаардлагатай байна шүү, анхаараарай.

Холбоотой нийтлэлүүд:

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 45 мин Хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ 11 цаг 49 мин "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа 11 цаг 50 мин Увс аймагт шөнөдөө -30 градус хүрч хүйтэрч байна 12 цаг 18 мин Завхан аймагт тусгай зөвшөөрлөөр ан агнуулж байна 12 цаг 20 мин Э.Амартүвшин “Opera star-2025” наадмын шилдэг баритон боллоо 12 цаг 24 мин Аймгийн ИТХ 2025 оны ажлын тайлангаа танилцуулав 12 цаг 28 мин Баянхонгор аймгийн Богд суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 12 цаг 36 мин Ховд аймагт шатрын спорт хөгжиж байна 12 цаг 39 мин Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг шилжүүлэн өглөө 12 цаг 51 мин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд голомтын эцсийн халдваргүйтгэл хийжээ 13 цаг 3 мин Улаанбаатарт хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр баригдана 13 цаг 7 мин Прокурорын байгууллага зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хохирлыг нөхөн төлүүлжээ 13 цаг 8 мин Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлжээ 14 цаг 45 мин Хуш модны самрын идээ, ясны гарцыг тогтоох судалгааны үр дүнг хэлэлцжээ 14 цаг 46 мин Бенгалын гал, салют зэргийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 14 цаг 58 мин Ч.Хишигдалай: Бид хүссэн, хүсээгүй Евро-5 стандарт руу шилжинэ 14 цаг 59 мин 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгожээ 15 цаг 3 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина 15 цаг 4 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 50 хувьтай, нэг жилийн наана ашиглалтад орохоор төлөвлөжээ 15 цаг 9 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ...
Top