x

Налайхын замыг өнөөдрөөс 3, 3 км-ээр хэсэгчлэн хаана

Налайх-Гачууртын уулзвар хооронд 20.9 км автозам шинээр тавих ажил энэ сарын 15-наас эхэлж буйтай холбогдуулан тус замын гурван км хэсгийг өнөөдөр 06.00 цагт хааж эхэлжээ.

Эхний ээлжинд Налайхаас "Эмийн ургамал" хүртэл хуучин замаар зорчиж, "Эмийн ургамал"-аас "Ургах наран хороолол" хүртэл гурван км газар түр замаар ирэх сарын 1-н хүртэл зорчих юм. Харин тавдугаар сарын 1-нээс Баянзүрхийн товчоо-Налайх хүртэлх хуучин замыг бүрэн хааж, түр гаргасан замаар зорчих юм байна. 

Мөн зүүн аймгаас нийслэл рүү ирж буй, бүх жин нь 3.5 тн-оос дээш ачааны автомашин, 8-аас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслийг "Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар" гэсэн чиглэлээр явуулахаар болжээ.

Харин 3.5 тн-оос бага жинтэй, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл Налайх-Гачууртын уулзвар хүртэл зорчино. Налайх-МУБИС чиглэлийн нийтийн тээврийн автобусанд энэ зохицуулалт хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобусыг хэсэгчлэн хаасан түр замаар зорчихыг зөвшөөрчээ.

Засгийн газраас шинэ замыг 11 дүгээр сар хүртэл тавьж, ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын багт үүрэг болгосон. Замыг ашиглалтад оруулах хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байгаа аж.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, дөрвөн эгнээ бүхий өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ саяхан Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 2 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 4 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 6 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 9 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 51 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 56 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 59 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 1 цаг 1 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 2 цаг 30 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цаг 38 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 2 цаг 41 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 2 цаг 42 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 2 цаг 44 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 2 цаг 46 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 2 цаг 48 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 2 цаг 50 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 4 цаг 20 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 4 цаг 22 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 4 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top