x

Төрийн бүх үйлчилгээ авахад иргэний үнэмлэх шаардахгүй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарын ажилтай танилцав.

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээний нэгдсэн 4 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд Авилгатай тэмцэх газар, Засгийн газрын 2 агентлаг, нийслэлийн нутгийн захиргааны 25 байгууллагын 225 албан хаагч 325 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Мөн төрийн үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэхийн тулд банк, нотариат, бичиг хэрэг, даатгал зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг хамт бүрдүүлэн ажиллаж байна” гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хотын даргад танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Төр татвар төлөгчдийнхөө төлсөн мөнгөөр буцаагаад иргэддээ төрийн үйлчилгээг нь түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх ёстой. Гэтэл төрийн үйлчилгээ авахаар очсон иргэнээс төр өөрт байгаа мэдээллийг нэхдэг. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаарддаг. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлж, иргэдэд учирч буй чирэгдэлийг хөнгөлөхөөр иргэний үнэмлэх нэхэхгүй, хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэх үйлчилгээг өнөөдөр нэвтэрлээ. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой.

Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор "Улаанбаатар хотын банк"-иар л үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл бусад банкууд ачаалалгүй байдаг. Иймд аль ч банк болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийг халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ. Цаашид төрийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээний төрлийг нэмнэ” гэв.

Мөн нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн ажилчидтай уулзаж, тулгамдаад буй асуудлаа нээлттэй хэлэлцэж, төрийн үйлчилгээг иргэнд ойрхон шуурхай байлгахад анхаарч ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.227.82)
    Нотариатаар баталгаажуулах гээд бөөн мөнгө авдагийг болиулчихвал яг болох гэж байна шүү, Амараа. Сайн ажиллаж байна.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    зөв шүү. нэгнийхээ санаачилж хийсэн ажлыг гутааж, зогсоох биш ингэж улам сайн болгож, төгөлдөржүүлээд явбал ард иргэдэд л ач тустай.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ 1 мин Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав 3 мин Цагаан алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 5 мин Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлж байна 7 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа 10 мин Улсын гуравдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын таван шинэ технологи нэвтрүүлэв 52 мин Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 57 мин Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ 1 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн 1 цаг 2 мин В.Путины “Жилийн тайлан” Барууны хэвлэлүүдийн анхаарлын төвд оржээ 2 цаг 31 мин НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 2 цаг 39 мин Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах анги шинэ байртай боллоо 2 цаг 42 мин Сергей Пугачёв: “Их Орос” бол сул дорой байдлаа нуух хөшиг 2 цаг 43 мин ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүллээ 2 цаг 45 мин Үнэт цаасны арилжаагаар 879.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ 2 цаг 47 мин Хөгжлийн банкны орон тоог цомхон болгоно 2 цаг 49 мин Д.Энхтүвшин: Өнөөдөр хэрэгцээнээс давсан илүү шатахуун нийлүүлж эхэлсэн учраас хангамж сайжирсан 2 цаг 51 мин Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчилжээ 4 цаг 21 мин Өндөр өртөг бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 4 цаг 23 мин Хятадын чипэнд шинээр татвар ногдуулахаа хойшлуулна 4 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top