x

“Маамуу” брэндийг Өвөр Монголын зах зээлд нэвтрүүлэхээр боллоо 

Монгол контент компани нь Ɵвɵр Монголын Ордос хотын Ану компанитай “Маамуу” бүтээлээрээ хамтран ажиллахаар боллоо. “Маамуу” хүүхдийн контент нийлүүлэх гэрээг хоёр талаас 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний ɵдɵр байгууллаа.

Ингэснээр Ɵвɵр Монголын хүүхдүүдэд “Маамуу” хүүхэлдэйн кино, Аами Таами хүүхдийн контент, телевизийн нэвтрүүлгүүд албан ёсны эрхтэйгээр хүрэх юм.

Мɵн цаашдаа Маамуугийн ном, тоглоом зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийг Ɵвɵр Монголд борлуулах, Маамуу бүрэн хэмжээний хүүхдийн дуу хөгжмийн тоглолтыг Ɵвɵр Монголын хотуудаар зохион байгуулахаар хоёр компани харилцан тохиролцлоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top