Богд Уулын Богинын аманд өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 11:17 цагт гарсан түймрийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.
Хуурайшилт ихтэй байгаа энэ үед ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо татсан тамхиныхаа гал, цог, шүдэнз, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.



