x

Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам энэ сарын 20-нд эхэлнэ.

Долоон өдөр үргэлжлэх тус наадамд манай улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор 81 тамирчин өрсөлдөхөөр хойд хөршийг зорьж байна. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өчигдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд болж, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй албаныхан оролцжээ.

Д.Жаргалсайхан дарга тамирчдад хандаж хэлсэн үгэндээ “Олон улсын хүүхдийн спортын наадам нь өсвөрийн тамирчдын спортын амжилт, өрсөлдөх ур чадварыг сорих, туршлага хуримтлуулах, үндэсний шигшээ багийн тамирчдын залгамж халааг нээн илрүүлэх, улмаар үндэсний өв соёл, ёс заншлаа харилцан сурталчилж, мартагдашгүй олон сайхан дурсамжийг бүтээх боломжийг олгодог билээ. Монгол улсаасаа шалгарсан тамирчин та бүхэн энэхүү наадамдаа өндөр амжилт үзүүлж, сахилга батыг эрхэмлээрэй” гэсэн байна.

Энэхүү наадмыг Монголд 2009, 2013, 2024 онд зохион байгуулсан. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот 2010, 2014, Ордос 2018 онд, Бугат, Баяннуур хот 2025 онд, ОХУ-ын Буриадын Улаан-Үд 2011, 2015, Чита хот 2019 онд хүлээн авчээ. Тэгвэл ОХУ-ын Чита хот долоон жилийн дараа дахин энэхүү наадмыг нутагтаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Монголын нэртэй тамирчид болох 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй билээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 42 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 50 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 55 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 58 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 1 цаг 1 мин БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статус баталгаажсаныг мэдэгджээ 1 цаг 4 мин Польш Улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 9 мин “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриатай уул, уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ 1 цаг 11 мин Tokyo Game Show 2026 тоглоомын үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 17 мин 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 18 цаг 3 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 18 цаг 40 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 19 цаг 6 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 19 цаг 17 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 19 цаг 23 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 19 цаг 29 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 19 цаг 34 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 19 цаг 38 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 23 цаг 10 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 23 цаг 13 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 23 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top