x

Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ

Монгол Улсын анхны геопаркийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болно. Энэхүү геопаркийг цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх зорилгоор хөгжүүлж байгаа билээ.

ЮНЕСКО нь геологийн өвийг хамгаалах, геологийн шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилго бүхий Дэлхийн геопаркуудын хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улс 2018 оноос энэхүү хөтөлбөрт хамрагдах бэлтгэл ажлыг эхлүүлж, геопарк болгон хөгжүүлэх боломжтой газар нутгийг тодорхойлон судалж, ЮНЕСКО-ийн олон улсын экспертүүдийн зөвлөмжийн дагуу ажиллаж байна.

Дэлхийн туршлагаас харахад геопаркууд нь геологийн өвийг хамгаалахаас гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг.

Энэ хүрээнд Шар цав орчмын палеонтологийн олдвор, эртний үлэг гүрвэлийн мөр бүхий газрууд, Ханбогдын массив болон түүний орчмын геологи, палеонтологи, соёлын өвд түшиглэн Монгол Улсын анхны геопаркийг хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Үүнд 2023 онд ЮНЕСКО болон Рио Тинто Монгол ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж эхэлсэн "ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" төсөл чухал хувь нэмэр оруулж байна.

Нээлтийн арга хэмжээнд Өмнөговь, Дорноговь аймгийн удирдлага, Манлай, Мандах, Ханбогд, Хатанбулаг сумдын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллага, ЮНЕСКО, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээ, Гадаад харилцааны яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Шинжлэх ухааны академи, Үндэсний геологийн алба, Соёлын өвийн үндэсний төв, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Рио Тинто Монгол ХХК, Оюу Толгой ХХК-ийн удирдлага, төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон нутгийн иргэд оролцоно.

Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 49 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 56 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 57 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 58 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 58 мин Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриаллаа 1 цаг 0 мин Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 1 цаг 13 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 1 цаг 15 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 3 цаг 12 мин ӨНӨӨДӨР: Элсэлтийн шалгалт орон даяар эхэлнэ 3 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 3 цаг 14 мин Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 18 цаг 13 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 18 цаг 13 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 18 цаг 15 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 18 цаг 16 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 18 цаг 17 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 18 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 18 цаг 20 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 21 цаг 20 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 21 цаг 20 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top