x

ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо

Швейцарын Лозанн хотноо эхэлж буй Олон улсын олимпын хорооны 146 дугаар ээлжит чуулган болж байна.

Тус чуулганд манай улсаас ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байгаа юм. ОУОХ-ны чуулган нь дэлхийн олимпын хөдөлгөөний бодлого, хөгжлийн чиг хандлага, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, Үндэсний олимпын хороодын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэдэг билээ. Энэ үеэр олимпын хөдөлгөөний үйл ажиллагаа, ирэх олимпын наадмуудын бэлтгэл, засаглал, тогтвортой хөгжил болон бусад стратегийн асуудлуудыг хэлэлцэнэ.

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны чуулган болон Лозанн дахь Олимпын музейд болсон хүлээн авалтын үеэр ОУОХ-ны гишүүд, хүндэт зочид, Олон улсын спорт холбоод, Үндэсний олимпын хороодын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын олимпын хөдөлгөөний хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.

Ташрамд дурдахад, энэ удаагийн чуулганы өчигдрийн хуралдаанаар олимпын наадамд оролцсон тамирчин тус бүрд мөнгөн тусламж олгож байх шийдвэр гаргажээ. Ингэхдээ Милан-Кортинагийн өвлийн олимпоос эхлэн бүх тамирчин нэг удаа 10 мянган ам.долларын буцалгүй тусламж авна. Тамирчид олимпын наадам өндөрлөснөөс хойш зургаан сарын дараа сэргээш хэрэглээгүй, ямар нэг дүрэм журам зөрчөөгүйгээ баталж чадвал энэхүү мөнгөн тусламжийг авах эрхтэй болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mary jordan (105.116.7.114)
    I acquired my first home at the beginning of the year. To some, lottery players appear ridiculous, while we view it as a chance for an improved future. I’m known as Megan Taylor and I have played the lottery for ten years, yet I haven’t won anything substantial. In my pursuit of understanding how to win better, I was advised to consult jbee spyhack, the priest who provided me with the precise 6 numbers that helped me secure the Mega Millions jackpot of $277 million after using his spell powers and following his guidance. jbee spyhack services is top notch, and I believe your dreams aren’t finished unless you decide they are. Contact jbee spyhack the priest, and he will assist you in realizing your aspirations. Email: jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 4 цаг 7 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 4 цаг 12 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 4 цаг 17 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 4 цаг 25 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 4 цаг 29 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 5 цаг 21 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 5 цаг 56 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 6 цаг 35 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 9 цаг 49 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 10 цаг 36 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 10 цаг 40 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 12 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ...
Top