x

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ

Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Хэргийг тоймлон хүргэвэл

  • Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.

  • А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гурван хүнд хорих ял оногдуулжээ 1 цаг 1 мин Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно 1 цаг 1 мин 2026 оны Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ 1 цаг 3 мин Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа 1 цаг 4 мин Иргэдэд шинээр газар олгох ажлыг түр зогсоожээ 1 цаг 5 мин Төрийн тахилгат Хошуу овооны тэнгэрийг тайх ёслол боллоо 1 цаг 7 мин Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа 1 цаг 8 мин Олон улсын хэт бартаат замын “РФС Монголия” уралдаан Өвөрхангай аймагт болно 4 цаг 8 мин Япон дахь “Миний Монгол” сургуулийн 10 жилийн ойн баяр боллоо 4 цаг 8 мин Монгол, БНСУ-ын батлан хамгаалахын хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ 4 цаг 9 мин Боловсролын сайд иргэдтэй уулзаж, санал гомдлыг шийдвэрлэлээ 6 цаг 7 мин Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохион байгуулна 6 цаг 9 мин Сонгинохайрхан дүүрэгт бог малыг дархлаажуулах ажил 60 хувьтай үргэлжилж байна 6 цаг 11 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 6 цаг 12 мин Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яамны удирдлагуудтай уулзлаа 6 цаг 12 мин Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо 6 цаг 13 мин Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 16, 17-нд амрахаар боллоо 6 цаг 21 мин Лука Модрич шигшээ багийнхаа төлөө 200 дахь тоглолтоо хийлээ 7 цаг 51 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа эхэллээ 7 цаг 52 мин Дархан-Уул аймгийн баг тамирчид гал унтраах техник спортын улсын рекордыг шинэчиллээ 7 цаг 54 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг...
Top