x

Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Венесуэлийн нийслэл Каракас хотоос баруун хойд зүгт хүчтэй газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээлэв. Тус албаны мэдээлснээр, хоёр удаа дараалан хүчтэй газар хөдөлсөн бөгөөд эхнийх нь 7.1, дараагийнх нь 7.5 магнитудын хүчтэй байжээ.

Газар хөдлөлтийн голомт Карибын тэнгисийн эрэгт Морон суурингийн орчимд 13 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Хүчтэй чичирхийлэл тус улсын хэд хэдэн мужид мэдрэгдсэн байна. Хамгийн хүнд нөхцөл байдал газар хөдлөлтийн голомтоос 168 км-ийн зайд орших нийслэл Каракас хотод үүсжээ. Тус хотын хүн ам шигүү суурьшсан Альтамира дүүрэгт орон сууцны болон бусад барилга байгууламж нурсан байна.

Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабельо нийслэл хотод нөхцөл байдал хүнд байгааг батлаад, газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэх эрсдэлтэй байгаа тул гэр орондоо буцаж орохгүй байхыг иргэддээ уриалжээ.

Газар хөдөлсний дараахан зарлаад байсан цунамийн аюулын сэрэмжлүүлгийг цуцалжээ. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл тус улсын эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж болзошгүй байна. АНУ-ын Геологийн албаныхны тооцоолсноор, хохирлын хэмжээ Венесуэлийн ДНБ-ий 2-оос 20 хувьд хүрч магадгүй байна.

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхон байна 3 цаг 23 мин "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөлөө 3 цаг 26 мин Цагаан ордонд бүжгийн танхим барихыг шүүх хоригложээ 3 цаг 40 мин Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 4 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой 4 цаг 33 мин Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 17 цаг 19 мин БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 23 цаг 44 мин Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна Уржигдар 18 цаг 38 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Уржигдар 17 цаг 59 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ Уржигдар 17 цаг 47 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа Уржигдар 14 цаг 54 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Уржигдар 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Уржигдар 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Уржигдар 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Уржигдар 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2026-08-06 “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2026-08-06 Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2026-08-06 Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2026-08-06
iИх уншсан
Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад Астана хотод эх... Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах з... “Эрхийн тэнэгүүд” болгох Төрийн бодлого COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль, цэцэрлэгийн ... Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэл... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга...
Top