x

"Уян" олон улсын уран нугаралтын чуулга уулзалт Налайх дүүрэгт боллоо

ССАЖЗЯболон “Монголын уран нугаралтын холбоо” хамтран "Уян-Монголын уран нугаралтын чуулга уулзалт-2026”-ыг Налайх дүүрэгт энэ сарын 20, 21-нд зохион байгууллаа.

Монголын уран нугаралтын өв соёлыг дэлхийн тавцанд таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой тус чуулга уулзалтыг МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очирын санаачилгаар зохион байгуулав.

Энэ удаагийн чуулганд Япон, Франц, Хонконг, Хорват болон Монголын 200 гаруй уран нугараач, багш нар нэгэн тайзнаа чуулж, Монголын уран нугаралтын үнэ цэн, гайхамшгийг дэлхий дахинд таниулсан юм. Мөн дэлхий нийтийн анхаарлыг татсан Netflix-ийн "Physical: Asia" шоуны олон улсын оролцогчид болон тус шоуны финалд шалгарсан Монгол багийн тамирчид хүндэт зочноор уригдан оролцсоноороо онцлогтой.

Чуулганы үеэр Монголын уран нугаралтын урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний илтгэл, мэргэжлийн уралдаан, тэмцээн болон воркшоп сургалт, Монгол уран нугаралтын түүхийг харуулсан баримтат киноны үзвэр, үндэсний өв соёлыг шингээсэн бэсрэг наадам, "UYAN SHOW: Gravity & Grace" олон улсын гала тоглолт болов.

Өнөөдөр Монголын уран нугаралтын урлаг дэлхийн олон орны тайзнаа үнэлэгдэж, олон улсын циркийн урлагийн хөгжлийн салшгүй хэсэг болсон. Монголын уран нугараачид дэлхийн 50 гаруй оронд тоглолтоо үзүүлж, олон улсын циркийн наадмуудаас 100 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

“Уян” чуулга уулзалтыг анх 2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо эхэлж, 2024 онд Улаанбаатарт, 2025 онд АНУ-ын Миннесота мужид тус тус зохион байгуулан, нийт 1000 гаруй уран нугаралтын мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн юм.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 21 цаг 34 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 21 цаг 41 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 22 цаг 33 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 22 цаг 43 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top