x

БНСУ-д гадаадын иргэд залилангийн хохирогч болох тохиолдол дөрөв дахин нэмэгджээ

БНСУ-д гадаадын иргэд залилах гэмт хэргийн хохирогч болох тохиолдол сүүлийн хоёр жилийн дотор бараг дөрөв дахин нэмэгдсэн тухай тус улсын Үндэсний цагдаагийн газрын мэдээллээс эш татан нэгэн хууль тогтоогч ням гарагт мэдээлжээ.

Тодруулбал, эрх баригч Ардчилсан намын гишүүн Ким Жүн Хванын мэдээлснээр, залилангийн хохирогч болсон гадаадын иргэдийн тоо 2023 онд 5307 байсан бол 2024 онд 8671, өнгөрсөн онд 19907 болж огцом өссөн байна.

Дээрх хэргүүдийн ихэнх нь “Халлю” буюу Солонгосын поп соёлын гадаад дахь шүтэн бишрэгчдийг онилсон байна. Залилагчид К-поп оддын бараа бүтээгдэхүүнийг санал болгож, мөнгийг нь шилжүүлэн авсныхаа дараа ор сураггүй алга болжээ.

БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Бусан хотод К-попийн алдарт "BTS" хамтлагийн тоглолт болсон зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд гадаадын иргэдийг хохироосон таван гэмт хэрэг бүртгэгдсэний гурав нь залилан байжээ.

Статистик мэдээллээс үзэхэд, сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гадаадын иргэдийн тоо 81.7 хувиар өсөж, 2023 онд 28048 байсан бол өнгөрсөн онд 50975 болж нэмэгдсэн байна.

БНСУ-д зочлох гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдэж байгаа энэ үед гадаадын иргэдийг онилсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг эрх баригч намын хууль тогтоогч уриаллаа.

Засгийн газрын аялал жуулчлалын статистик мэдээллээр, тус улсад зочилсон гадаадын жуулчдын тоо сүүлийн хоёр жилийн дотор 71.7 хувиар өсөж, 2023 онд 11 сая байсан бол өнгөрсөн онд 18.9 саяд хүрсэн байна.

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй 6 мин Дархан-Уул аймагт ЭЕШ өгөх хүүхдийн эцэг эхэд цалинтай чөлөө олгоно 1 цаг 4 мин "Хүрээ цам - Даншиг наадам 2026" ирэх амралтын өдрүүдэд болно 1 цаг 5 мин МСНЭ-ийн шинэ ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц сонгогдлоо 1 цаг 6 мин Улаанбаатарын “Их дуулга” жүдо бөхийн тэмцээн өндөрлөлөө 1 цаг 7 мин COP17 хурлыг угтсан “Торгоны замын тэмээн жингийн цуваа” Монголыг зорин хөдөллөө 1 цаг 8 мин Монголын шатарчид багийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ 1 цаг 8 мин "Уян" олон улсын уран нугаралтын чуулга уулзалт Налайх дүүрэгт боллоо 1 цаг 11 мин БНСУ-д гадаадын иргэд залилангийн хохирогч болох тохиолдол дөрөв дахин нэмэгджээ 1 цаг 13 мин Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа 3 цаг 7 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 3 цаг 7 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол 3 цаг 16 мин Хөвсгөл аймагт "Цаатан фестиваль" 22 дахь жилдээ болно 3 цаг 18 мин Боловсролын баримт бичгийг eMongolia-гаар дамжуулан цахим апостилиар баталгаажуулна 3 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ДЦС-3-ын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа 3 цаг 19 мин Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 3 цаг 20 мин Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо 3 цаг 20 мин Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно 3 цаг 23 мин Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top