x

Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ

Лхагва гарагт Хорватын багийг 4:2-оор хожсон тоглолтод Харри Кэйн хоёр гоол оруулж, Гари Линекерийн Английн шигшээ багийн төлөө ДАШТ-д оруулсан гоолын дээд амжилттай эн зэрэгцсэн нь тус багийн ахлагч энэ удаагийн тэмцээнд онцгой эрч хүчтэй оролцож байгааг харууллаа.

Английн багаас Харри Кейн тоглолтын 12 болон 42 дахь минутад, Жуд Беллингем 47 дахь минутад, Маркус Рэшфорд 85 дахь минутад тус тус гоол орууллаа. Харин Хорватын багаас Мартин Батурина 36 дахь минутад, Петар Муса 45+5 дахь минутад гоолдож, тооны харьцааг ойртуулав.

Гэсэн хэдий ч дасгалжуулагч Английн шигшээ багийн хамгаалалт ердийнхөөс сул байсан нь дасгалжуулагч Томас Тухелийн хувьд санаа зовоосон асуудал байлаа. Ялангуяа эхний үед Английн баг хоёр ч удаа гоол алдаж, Хорватуудад тооны харьцааг тэнцүүлэх боломж олгосон юм.

Х.Кейн өнгөрсөн улиралд “Бавари Мюнхен” клубийн төлөө бүх тэмцээнд 61 гоол (үүний 14-ийг нь Аваргуудын лигт) оруулсан бөгөөд Бундеслигийн шилдэг мэргэн буучийн шагналыг гурав дахь жилдээ дараалан хүртсэн юм. Бундеслигт тоглосон эхний гурван улиралдаа ийм амжилт гаргасан өөр нэг ч тоглогч байдаггүй.

“Тоттенхэм Хотспур” клубийн довтлогч асан тэрбээр Техас муж улсын Арлингтон хотноо Хорватын багтай тоглохдоо энэхүү эрчээ алдаагүй боловч эхний гоолоо оруулахын тулд торгуулийн цохилтыг дахин гүйцэтгэх шаардлага гарчээ. Учир нь түүний эхний цохилтыг хаалгач хаасан байна.

Харин түүний хоёр дахь гоол нь Хорватын хамгаалалтын алдааны ачаар тун хялбархан орсон юм. Тодруулбал, торгуулийн талбайд түүнийг хамгаалалгүй орхисны улмаас Х.Кейн мөргөж, өөрийн болон Английн шигшээ багийн хоёр дахь гоолыг оруулжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Daisy Darren (105.116.14.241)
    I am excited to share my experience about jbeespyhack @gmail.com , they're truly a top-notch supreme hacker who truly cloned my spouse's phone without any stress. As a result, I was able to access my spouse's activities including bank Apps, Text messages, Call logs, and various social media platforms such as WhatsApp, Instagram, Facebook, TikTok, WeChat, Snapchat, Twitter. They even restored all the phone-deleted text messages and other chats that were deleted from her social media accounts. Moreover, I also had full access to the phone gallery without touching the phone. With their help, I was able to see my spouse's whole secret. jbeespyhack @gmail.com also offers other services such as credit score repair, credit card limit upgrades, Clearing criminal records, improving school grades, etc. They are very fast, and their rates are affordable. You can contact them via email, or visit their website to learn more about their services. jbeespyhack @gmail.com
    2026 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 51 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 54 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 1 цаг 7 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 1 цаг 59 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 3 цаг 17 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 3 цаг 22 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 3 цаг 28 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 3 цаг 48 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 3 цаг 54 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 0 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 7 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 4 цаг 15 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 4 цаг 20 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 4 цаг 26 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 4 цаг 31 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 4 цаг 38 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 4 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 3 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top