x

Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол адуучин” үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, Адууны өв соёл, уламжлалыг цогцлоон хөгжүүлэхэд монголчууд асар их хувь нэмэр оруулсан учир түүнийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө дэлхийд манлайлах учиртайг тэмдэглэлээ. Монгол адууны угшил гарлын түүх, арчилгаа маллагаа, өвчин эмгэгийг эмчлэх, уналга эдэлгээнд сургах, хурдан хүлгийг шинжин таних, адууны эдлэл хэрэглэл үйлдвэрлэх зэрэг адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид бол монгол адуучид гэдгийг онцоллоо.

Адууг эмнэн эмчлэх, адуугаа төрөл бүрийн эмчилгээ, сувилгаанд ашиглах арга зүйг орчин үеийн шинжлэх ухаантай хоршуулан хөгжүүлэх, эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажиллах шаардлагатайг хэлэв. Адууны өв соёл, уламжлалаа улам төгөлдөржүүлэн өвлүүлэн үлдээх өндөр үүрэг, хариуцлага үүрч яваагаа гүнээ ухамсарлах учиртайг хэлж, монгол наадмаа шударга, ёс дэгээр нь зохион байгуулах, өвлүүлэн уламжлуулахад уяачдын ёс жудаг, чин сэтгэл нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Цаашид адууны удмын санг хадгалан хамгаалахад төр, засаг, ард түмэн,  ялангуяа уяачид, адуучид онцгой анхаарах ёстойг сануулав. Ерөнхийлөгч мөн Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Б.Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач  Б.Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагнав.

УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан. Мөн сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод байна.

Дэлхийн 60 шахам сая адууны 9 орчим хувь буюу 5 сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог.

Дэлхийн адууны өдөртэй болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж болно. Энэ дагуу улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх  юм.

Манай улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион Гиннест бүртгүүлээд байна.

Чуулганаар “Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачилга”, “Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл”, “Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах”, “Малчны найман ногоон гарц, шийдэл”, “Морин хуур  урлал адуун соёлтой холбогдох нь”, “Адуу эмнэх арга ухаан” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлж буй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор авах боломжтой боллоо 56 мин Улаанбаатар марафоны үеэр зарим замыг хааж, скүтер унахыг хориглоно 59 мин Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол адуучин” үндэсний чуулган болж байна 1 цаг 1 мин Эрчим хүчний бодлогын зөвлөл хуралдаж, шилжилтийн стратегийн төслийг хэлэлцлээ 1 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британийн Элчин сайд Фиона Блайтад "Алтан гэрэгэ" гардууллаа 1 цаг 3 мин Шинэ нисэх буудлыг нийслэлтэй төмөр замаар холбох төслийн судалгааг хэлэлцлээ 1 цаг 5 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа 1 цаг 5 мин "Улаанбаатар марафон 2026"-тай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно 1 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 5 цаг 14 мин Нэг өдрийн дотор 274 хүн Эверестийн оргилд гарч дээд амжилт тогтоолоо 5 цаг 16 мин Генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 5 цаг 20 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол адуучин" үндэсний чуулган анх удаа болж байна 5 цаг 20 мин Улаанбаатар хотын зарим байршлын халуун усыг түр хязгаарлана 5 цаг 21 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 5 цаг 22 мин Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ 6 цаг 4 мин Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ёстой юмсан 8 цаг 14 мин Роналдугийн тоглодог "Аль-Наср" баг Саудын Арабын аваргаар шалгарлаа 8 цаг 33 мин Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн болно 8 цаг 34 мин Швейцарын шигшээ баг хоккейн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа 8 цаг 34 мин Биологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна 8 цаг 35 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо... Илон Маскийн "OpenAI" компанийн эсрэг гаргасан гомдлыг шүүх ...
Top