x

Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол адуучин" үндэсний чуулган анх удаа болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буй "Монгол адуучин" үндэсний чуулганд 21 аймаг, сумдын 800 адуучин оролцож байна.

Чуулганаар "Дэлхийн адууны өдөр-Монгол Улсын санаачлага", "Адуучдын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдэл", "Адууны удмын санг хамгаалах, үүлдэр, угсааг сайжруулах", "Малчны найман ногоон гарц, шийдэл", "Морин хуур урлал адуун соёлтой холбогдох нь", "Адуу эмнэх арга ухаан" зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, адууны өв соёл, уламжлалыг цогцлоон хөгжүүлэхэд монголчууд асар их хувь нэмэр оруулсан учир түүнийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө дэлхийд манлайлах учиртайг тэмдэглэлээ.

Монгол адууны угшил гарлын түүх, арчилгаа маллагаа, өвчин эмгэгийг эмчлэх, уналга эдэлгээнд сургах, хурдан хүлгийг шинжин таних, адууны эдлэл хэрэглэл үйлдвэрлэх зэрэг адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид бол монгол адуучид гэдгийг онцоллоо.

Адууг эмнэн эмчлэх, адуугаа төрөл бүрийн эмчилгээ, сувилгаанд ашиглах арга зүйг орчин үеийн шинжлэх ухаантай хоршуулан хөгжүүлэх, эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажиллах шаардлагатайг хэллээ.

Адууны өв соёл, уламжлалаа улам төгөлдөржүүлэн өвлүүлэн үлдээх өндөр үүрэг, хариуцлага үүрч яваагаа гүнээ ухамсарлах учиртайг хэлж, монгол наадмаа шударга, ёс дэгээр нь зохион байгуулах, өвлүүлэн уламжлуулахад уяачдын ёс жудаг, чин сэтгэл нэн чухал гэдгийг тэмдэглэлэж цаашид адууны удмын санг хадгалан хамгаалахад төр, засаг, ард түмэн, ялангуяа уяачид, адуучид онцгой анхаарах ёстойг санууллаа.

Ерөнхийлөгч мөн Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, Тод манлай уяач Батхүрэлийн Бат-Өлзий, Дорнод аймгийн Матад сумын малчин, Манлай уяач Бат-Очирын Цэндбаатар нарт Гавьяат малчин цол хүртээлээ. Мөн нэр бүхий адуучид, уяачдыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

УИХ монгол үүлдэр омгийн адууны удмын санг хамгаалах зорилгоор үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлохыг 2026-2036 он хүртэлх хугацаанд зогсоох тогтоол баталсан. Мөн сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоод байна.

Дэлхийн 60 шахам сая адууны 9 орчим хувь буюу 5 сая гаруй нь манай улсад байдаг. Адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм. Дэлхийн адууны өдөртэй болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсан нь хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж болно.

Энэ дагуу улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байх юм. Манай улс ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, морин хуур, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлээ бүртгүүлсэн. Мөн 2013 онд Хүй долоон худагт 10 мянган морьтны жагсаал, 4,000 хурдан морины уралдаан зохион Гиннест бүртгүүлээд байна.





iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 48 мин Нэг өдрийн дотор 274 хүн Эверестийн оргилд гарч дээд амжилт тогтоолоо 50 мин Генералууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа 54 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол адуучин" үндэсний чуулган анх удаа болж байна 54 мин Улаанбаатар хотын зарим байршлын халуун усыг түр хязгаарлана 55 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 56 мин Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний УЦС барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ 1 цаг 38 мин Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ёстой юмсан 3 цаг 48 мин Роналдугийн тоглодог "Аль-Наср" баг Саудын Арабын аваргаар шалгарлаа 4 цаг 7 мин Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн болно 4 цаг 8 мин Швейцарын шигшээ баг хоккейн ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 8 мин Биологийн олон янз байдлын олон улсын өдөр тохиож байна 4 цаг 9 мин ХБНГУ-д 100 оюутныг инженерийн чиглэлээр сургах асуудлыг хэлэлцэж байна 4 цаг 9 мин Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх төслийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 4 цаг 11 мин "Хүртээмжтэй багшлахуй" багш нарын заах арга зүйн уралдааны хоёрдугаар шат эхэллээ 4 цаг 12 мин З.Боргилмаа: Сэтгүүлчдийг хорьж шалгадаг, өөрөөр нь гэм бурууг нь хүлээлгэдэг жишиг тогтлоо 6 цаг 7 мин Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ 6 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 6 цаг 38 мин Гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв 6 цаг 50 мин Нийслэлийн шинэ Засаг даргыг ирэх даваа гаригт томилно 7 цаг 18 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ
Top