“Монгол хэл бичгийн шалгалт” -ын дүн гарсан холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 4-8-нд “Идэр” их сургуульд хүлээн авч байна.
4 дүгээр сарын 9, 10-нд зохион байгуулсан энэхүү шалгалт Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох зорилготой юм.
Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр, 10-11 дүгээр ангийн шалгуулагчдын хувьд өргөдөл, гомдол хүлээн авахгүй аж.


