Цахим спортын асуудал эрхэлсэн тусгай комиссын үйл ажиллагааг Олон улсын Олимпын хороо зогсоосон тухай Японы Киодо агентлаг мэдээлжээ.
Кибер спортыг спортын төрөл болгохыг эсэргүүцсэн байр суурь ОУОХ-ны гишүүдийн дунд хүчтэй байгаа юм. Тус хорооны тэргүүн Кирсти Ковентри нэгдүгээр сард дээрх комиссын гишүүдэд илгээсэн захидалдаа “уг чиглэлийг хөгжүүлэх талаар баримталж буй байр сууриа эргэн харах”-ыг санал болгосон байна. Мөн дараагийн үе шатанд ОУОХ-ны ерөнхий стратегид нийцүүлэн илүү цогц байдлаар хандахыг уриалжээ. Тус хорооны төлөөлөгчдийн үзэж байгаагаар, комиссын үйл ажиллагаа “үндсэндээ дууссан” байна.
Өнгөрсөн оны 10 дугаар сард ОУОХ мэдэгдэл хийж, цахим спортын Олимпын наадмыг Саудын Арабт зохион байгуулахаас татгалзжээ. Үүний сацуу хоёр тал кибер спортыг өөр арга замаар хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Кибер спортын Олимпын тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ОУОХ 2024 оны зургаадугаар сард мэдэгдэж байв. Үүний өмнөхөн кибер спортын долоо хоногийг тус хороо санаачилсөн бол 2023 оны есдүгээр сард кибер спортын асуудал эрхэлсэн комиссыг байгуулжээ.



